![]()
К сожалению, это изображение не соответствует нашим правилам. Чтобы продолжить публикацию, пожалуйста, удалите изображение или загрузите другое. "тэгвэл намайг явуулчих"
Би түүнгүүгээр амьдарч чадахгүй. Харин тэр миний дэргэд амьдарч чадахгүй аж.
Би түүнээс өөр хэнийг ч ингэтэл хайрлаагүй байхад тэр надаас өөр хэнийг ч ингэтлээ үзэн ядаагүй байх.
би түүнээс амьдрахыг, амьд байхыг гуйсан. Харин тэр явуулаач гэж гуйж байна.
Яг л би ус, тэр гал мэт. Нэг бол нэгнээ утрааж, үгүй бол нөгөөгөө ууршуулж дуусах бид...
**** Дурсамж ****
Шал согтуу Жинийг үүрсээр арай хийн өрөөнд нь оруулж ирээд цаг харахад үүрийн 4 болж байв. Тэр өдөр Жин ахлах сургуулиа төгссөн бөгөөд бага зэрэг хэтрүүлчихлээ, ирээд аваач гэхэд нь очиход тас үсэрчихсэн байсан юм. хүмүүст мэдэгдэхгүй гэж амьсгалаа түгжин шатаар өгссөнөөсөө болж боогдож үхэх шахсан амьсгалаа арай ядан гаргахад орон дээрээ таван хошуулан хэвтсэн Жин гэнэтхэн уйлж эхлэв.
Нүүрээрээ 2 гараа дарчихаад чичирхийлэн уйлах түүний хоолой яг л аврал эрж байгаа мэт сонсогдсон учраас би түүний дэргэд очиж суугаад гарт нь хүрсэн. Нэг л мэдэхнээ би түүнийг тэвэрчихсэн тэр миний энгэрт шигдээд уйлсаар л байсан. би түүнд битгий уйл гэж хэлэхийг хүсээгүй. Учир нь тэр жил бидний охин дүү, 13 настай байсан Сохэ нас барчихсан юм.
Хажуугаар нь манай ээж, эмээ нарын дарамт улам ихэсч, Жиний аав ч тэднийг хориглож дийлэхээ болиод байлаа. Бид яг л эзлэн түрэмгийлэгчид шиг, нэгэн гэр бүлрүү орж ирээд хамаг зүйлийг нь бусниулж хаясан. Жиний ах хамгийн түрүүнд энэ бүхнээс залхсандаа гэрээсээ явж одоо ч гадаадад байгаа бөгөөд эцгийнхээ, бас бага дүүгийнхээ оршуулгаар ч гэртээ ирээгүй билээ.
"ээж намайг гэр бүлээ харж хандаарай гэсэн. Гэхдээ би яаж ч чадахгүй байна. би яах ёстой юм бэ? Би ахыгаа санаж байна. Сохэг өрөвдөж байна. аавыг бас танай ээжийг үзэн ядаж байна"
Жин ингэж хэлж байсан хэдий ч миний цамцны энгэрээс зуурсаар л байсан. Жиний дулаахан нулимс энгэрт минь эгших зуурт би түүний нурууг зөлөн илж байлаа.
"хамгийн хөгийн нь чи тэр эмэгтэйн хүүхэд. Тэгсэн ч би чамайг үзэн яддаггүй"
Тиймээ, би түүний амьдралыг баллагч хорон санаат хойт эхийн дагавар хүү. Гэхдээ үлгэрээс ялгаатай нь би түүнд хайртай. энэ үед би өөрийгөө түүнд хайртай болсоныг хэдийнэ ойлгочихсон байсан юм.
Би хариу хэлэлгүй түүнийг тэвэрсээр л байлаа. Миний амнаас ямар хариу гарна гэж? "Уучлаарай, гэхдээ намайг үзэн яддаггүйд баярлалаа. Учир нь би бол гаж амьтан. Ойлгож байна уу? би чамд хайртай. Хайр дурлалын утгаар. Ах дүүсийн биш" гэх хэрэг үү? Надад үргэлж бодогддог байсан зүйл гэвэл би түүнийг хайрлах эрхгүй.
"чи яагаад надад сайн ханддаг юм бэ? Ээж шигээ муухай хандаж, шархлуулах үгс хэлж болох л байсан. гэхдээ чи тэгдэггүй" хэмээн Жин нусаа татсаар хэлэхдээ миний нүдрүү эгцлэн харна.
Түүний уйлсны дараах царай. Би энэ төрхийг үзэн ядаж байлаа.
"зүгээр л"
"тэгвэл чи намайг үзэн ядахгүй гэж амла"
"юуны төлөө чамайг үзэн ядна гэж?"
"үүний төлөө"
Энэ үгийг сонссоныхоо дараа би түүний уруулыг өөрийнх дээрээ мэдэрсэн. Зөөлхөн, дулаахан уруул. Бага зэрэг архи амтагдах тэр уруул надад яг л диваажингын цэцэрлэгт ургадаг модны алим шиг санагдаж билээ. тэр алимнаас амсах хориотой, гэсэн ч Эва өөрийгөө хорьж дийлээгүй шиг би ч бас дийлээгүй.

ВЫ ЧИТАЕТЕ
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Любовные романы"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE