8. OUR TIMES

1.3K 200 8
                                    

"Бодоод байсан бидэнд жаргалтай дурсамж их юм аа"

Жин далайн эрэг дээр аргаш гараа тулан суугаад хүйтэн далайн давалгааг ширтэх зуураа Намжүүнд хэллээ. Харин Намжүүн түүний зүг харж тэссэнгүй, дахиад л түүнээс нүүр буруулан толгойгоо гудлайлган суусаар. Гарт нь нэгэндээ бэлэглэж байсан хос түлхүүрний оосор атгаастай байхыг ширтэж байлаа. Тэр зүгээр л Жин шиг ингэж инээмсэглэж, юуч болоогүй мэт байглийн сайхныг биширч, энгийн гэмээр яриа өрнүүлж чадахгүй байсан юм. хэдхэн хором, ихдээ хэдхэн цагийн дараа Жин өөрийг нь орхих гэж байхад тэр өөртөө олдох сүүлчийн боломжоороо түүнийгээ хармаар, тэвэрмээр, үнсээр байгаа ч чадахгүй байв. Харин ч эсрэгээрээ харах бүрт зүрх нь хагарах шахам өвдөх шиг болно.

"би асуухыг их хүсдэг байсан юм. чи хэзээнээс надад хайртай болсон юм бэ?" гэж Жин асуугаад Намжүүнрүү харан инээмсэглэх зуурт тэр түүнд дэндүү их гомдож байгаагаа мэдрэх ч өөрийгөө тэгэх эрхгүй гэдгийг сэтгэлдээ түм буман удаа өөртөө сануулж байв.

"магадгүй бидний анх уулзсан өдөр" гэж намжүүн арай ядан дуугарлаа.

"тийм гэж үү? Тэгээд яагаад сэтгэлээ илчлэхгүй тэгж их удсан юм?"

"чамайг надаас жигшихвий гээд"

"тэнэг"

Намжүүн түүнд хариу хэлсэнгүй. Ахиад л чимээгүйхэн доош харан суусаар.

гэсэн ч Жин бууж өгсөнгүй үргэлжлүүлэн түүнтэй яриа өднө.

"чи санаж байна уу? бид анх удаагаа хамт валентин тэмдэглэсэнийг? Тэр үед би үнэхээр их гайхсан шүү. чамайг тийм романтик хүн гэж төсөөлөө ч үгүй байтал чи намайг шоконд оруулж дөнгөсөн. Чи ихэнхидээ чимээгүй, миний яриаг сонсоод л суудаг болохоор үнэндээ чиний юу бодож явдагийг үе үе гайхдаг байсан юм. гэхдээ тэр өдөр би дэндүү сайн ойлгосон. Аахх, дурсах төдий л сайхан байна"

Намжүүн гартаа байх түлхүүрний оосорлуу харсаар тэр өдрийг эргэн санав.

***** Дурсамж*****

Жин бага зэрэг гонсойсон байдалтай өрөөндөө суун ном уншихийг хичээж байлаа. Гэсэн ч огтхон ч төвлөрч өгөхгүй, бодох тусам уур нь хүрэх шиг.
Тэр өнөөдөр валентин гэдгийг маш сайн мэдэж байсан ба нууцхандаа Намжүүнээс ганц үнсэлт ч болов хүлээж байсан билээ. Мөн сүүлийн нэг сарын турш тэдэнд хоёулахнаа байх ганц ч хором олдсонгүй.Тиймээс ч тэр улам бүр хүлээж, өөрөө бүр бэлэг бэлдчихээд, жаахан охин шиг хэмээн өөрийгөө шоолж байтал хүлээсэн өдөр нь намжүүн оройн дугуйлантай гээд Жинийг бүтэн 4 цаг хүлээлгэн байж ирэв. Тэгсэнээ гудамжаар зөрөх олон хосуудын дунд Жинээс багахан зайгаа барин алхах бөгөөд кофе уухуу гэсэн саналыг нь ч няцаалаа. Аргаа барсан Жин түүнээс өнөөдөр ямар өдөр вэ? хэмээн асуухад тэр хариуд нь "баасан гараг" гэх нь тэр.
Ингээд л Жин түүнд уурласандаа шууд гэртээ ирээд өрөөндөө бүгсэн нь энэ.
Тэгсэн ч сэтгэл нь огт тайвшираагүй байхад Намжүүн хөлдүү царайлж орж ирээд "өгөх юм байна" гэж баярлуулсанаа муухай амттайгаараа алдартай амин дэмийн бэлдмэл атгуулчихаад цаашаа явж гал дээр тос нэмж орхисон юм.
Эцэст нь Жин тэcвэр алдлаа. Цаг хэдийнэ 23:15 болж байв.
"үнэхээр өнөөдрийг ингээд өнгөрөөх юм уу" гэж бичээд явуултал тэр дороо хариу ирсэн ч уурыг нь хүргэрээс хэтэрсэнгүй.
"Чи унтахгүй юу хийж байгаа юм?"
Жин охин шиг маяглахгүй байхаар шийдэн түүнд хэлэхээр залгав.
Намжүүнийг утсаа авангуут Жин аль болох ууртай сонсогдохгүйг хичээн ярьж эхэллээ.
"Өнөөдөр бол хосуудын баяр. Тэгээд би хамтдаа тэмдэглэхийг хүссэн. Гэтэл чи намайг хүйтэн гудманд 4 цаг хүлээлгэн хичээлдээ шамдаж, кофе уухуу гэхэд шууд татгалзсан. Тэгээд чи надаас ичдэг хэрэг үү? гудамжинд надаас хичнээн дөлж байхыг чинь би анзаарсан. Гэй гэж хэлүүлэхээс айгаа юу? тиймээ, өнөөдөр баасан гараг. Би л мэдэхгүй байв гэж! Бас энэ амин дэм чинь үнэхээр муухай амттай юм!"
жин шуудхан утсаа таслан буйдан дээрээ шидчихээд өнөөх амин дэмийг ярвайн байж уун дуусгалаа.
тэгээд уураа гаргасандаа хэсэг тайвширан Намжүүнд өгөхөөр авсан бээлийгээ өрөөнийх нь хаалганаас дүүжилж орхиод унтахаар зэхэн орондоо оров.
Түүнийг бараг л зүүдний оронд айлчилдагын алдад хэн нэгэн цонхыг нь тогших шиг болон Жин нүдний хаалтаа сөхөн өндийгөөд харсан зүйлээсээ цочиж орхив.
Намжүүн хааш яаш хувцасаа хагас дутуу өмссөн байх бөгөөд гартаа жижигхэн бялуу барьсан дээр ньь ганцхан ширхэг лаа бадамлана.
Жин хөлөө чирэн нойрмоглосоор цонхоо нээн намжүүнийг оруулахад тэр үнэхээр даарсан байлаа.
"Яах гээв" хэмээн Жинийг хэлж дуусаагүй байтал намжүүн бялуугаа газарт орхиод Жинийг тэврэн авав.
Тэр байдгаараа амьсгаадсан байх бөгөөд нэлээн гүйнийг нь илтгэх шиг болов.
"Уучлаарай. Би чамайг хүлээж байсан гэж мэдээгүй. Ойрдоо чи дүн гарах гээд хичээл ихтэй байгаагаа үргэлж ярьж байсан болохоор санаа ч зоволгүй оройн дугуйландаа суусан юм. Бас саяхан чи өөрийгөө кофе уухаар зүрх дэлсдэг болчихлоо гэж хэлсэн болохоор кофе уухгүй гэсэн юм. Гудамжинд чамайг хөтлөх эсвэл ойрхон байхад чи ихэнхидээ дургүй байдаг болохоор хөтөлмөөр байсан ч тэвэрмээр байсан ч өөрийгөө барьж байсан. Амин дэмийн хувьд хамгийн сайныг нь л сонгосон. Амтгүй гэж мэдсэнгүй. Бас энэ баярыг мартсанд уучлаарай, миний буруу"
Тэр яг л Жин өөрийг нь хаяах нь гэж айсан мэт байлаа.
Түүний түнхэлзэх цээжний цаанаас нэвтлэх шахам балбах зүрх нь Жинд мэдрэгдэж байв.
Түүнийг хэрхэн хүйтэнд хувцасаа ч олигтой өмсөлгүй гүйж гараад онгорхой дэлгүүр хайн гудамжыг самнасан бол? бялуугаа эвдчихгүйг хичээн гүйхдээ хичнээн эв хавгүй харагдсан бол гэдгийг Жин дотроо ургуулан бодоод нүүрэнд нь инээмсэглэл тодроно. Тэр өөрийгөө хайрлуулж байгааг хамгийн тодоор мэдэрсэн мөч энэ байлаа.
Жин түүнийг улам чангалан тэврээд дулаацуулах гэсэндээ байдгаараа наалдана.
"дэлгүүрҮүд бүгд шахам хаалттай байсан болохоор үүнээс өөр аятайхан зүйл олдсонгүй"
Дэгдээхийн хэлбэртэй хос түлхүүрний оосор Жиний гар дээр буухад тэр үүнийг хайрлан ширтэнэ.
"Баярлалаа, Намжүүн аа. Намайг ингэж хайралдагт баярлалаа"
тэр ийн шивнээд уруулаа Намжүүнийхтэй энхрийлэн нийлүүллээ.

ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)Onde histórias criam vida. Descubra agora