Намжүүн.
Өрөөндөө орж ирээд том цүнхээ дэлгэн шүүгээн доторхи үлдсэн хувцаснуудаа хийж эхэллээ. Тийм ч их байсангүй. хичээлийн ширээнийхээ шургуулгыг нээн нууж орхисон зургын цомгоо гаргаж ирээд өөрийн эрхгүй инээмсэглэн дэлгэв.
Хамгийн эхний хуудсанд Жиний цаашаа харан зогсох төрх буужээ.14тэй байх үе. Жин дунд сургуулиа төгсөж байлаа. Би ээж болон түүний аав, бас сохэгийн хамтаар очсон юм. Гэхдээ би яагаад буруу харж байхад нь зургийг нь дарчихсан юм бол?
хуудсыг эргүүлэхэд Жин хашаанд байх савлуур дээр цаашаа харан суух төрх буужээ. Ах нь гэрээсээ явсны дараа тэр яг ингээд бүтэн долоо хоног өдөр бүр суудаг байж билээ.
Дахин өөр хуудсанд Жин гал тогоонд цаашаа харан ус ууж байв.
Өөр нэг зурганд түүнийг найзуудтайгаа инээлдэн алхах зуур араас нь авчээ.
Хуудас бүрт түүний цааш харсан төрх үзэгдэн өнгөрөх бөгөөд хамгийн сүүлд хоосон хуудас гарч ирлээ.
Би энгэрийнхээ халаасыг ухан жижигхэн зураг гарган тэр хуудсанд хийлээ.
Далайн эрэг дээр намайг үлдээгээд цааш явах түүний төрх. Би үргэлж түүнийг араас нь хардаг байсан бололтой.****Дурсамж****
"Намайг явуулж байгаад баярлалаа Намжүүн аа" гэж тэр хэлээд эцсийн удаа нүдрүү минь ширтэн инээмсэглэв.
"Хэрвээ бид ингэж уулзаагүй бол илүү дээр байх л байсан. Энэ чиний буруу биш ээ. Битгий ингэж гунигла. Гуйж байна" гээд хацарт минь энхрийлэн хүрээд нүдэн дээрээс минь зөөлхөн үнсэхэд би өөрийгөө унаж буйг мэдэрч байлаа.
Тэр яагаад өөрөө надад далавч өгчихөөд одоо унагаахыг хүснэ вэ?
Яг тэрхэн мөчид би юу юунаас илүү түүнийг зогсоохыг хамгийн ихээр хүссэн. Намайг үзэн ядсан ч, миний дэргэд шаналж байсан ч хамаагүй. Би явуулахыг хүсээгүй.
Гэхдээ тэгж болохгүй. Түүний төлөө!
цаашлан холдох Жиний төрх улам бүр холдсоор, бүрэнхий тэнгэр, хүйтэн салхи, гүн хар далай энэ үйл явдалд бүр дэндүү зохицоогүй гэж үү? магадгүй дээрээс улбар наран шарж байсан бол би арай бага өвдөх байсан биз. Магадгүй өнөөдөр аянгатай бороо орсон бол би арай бага уйлах байсан болов уу?!. Цасаар шуурсан бол түүний явах замыг таглаад тэр эргээд ирэх ч байсан юм билүү?
харамсалтай нь дэндүү бүүдгэр тэнгэрийн доор зөөлхөн салхи л үлээж байсан юм. Нэг л мэдэхнээ тэр хэдийнэ үзэгдэхээ больж, нэг л мэдэхнээ би тэр далайн эрэгт ганцаараа үлдсэн байв.***
ширээн дээрхи зүйлсээ хайрцаглаж дуусаад өнөөх зургийн цомгийг цүнхэндээ хийснээр миний бүх зүйлс бэлэн болжээ.
Ингээд эндээс явах нь. Түүнтэй учирсан, хамтдаа байсан бүхий л цаг хугацааг агуулсан энэ байшинд одоо хорогдох зүйл үгүй болжээ.
Тооцоолж байсанчлан өрөөний минь хаалга савагдан ээж орж ирлээ. Түүний нүүр минчийтлээ улайсныг харвал миний хийсэн зүйлийг мэджээ.
"Чи яаж чадаж байна аа!"
"би ердөө л хүссэнээ хийсэн"
"энэ бүх хөрөнгийг чиний нэр дээр болгох гэж би хичнээн зовсон билээ? чи ч өөрөө намайг дэмжсэн. Гэтэл одоо!" хэмээн ээж маань хашигчихад би яагаад ч юм баяртай байлаа. Ашгүй бүх хөрөнгө ганцхан над дээр байж.
"Тэгвэл энд асуудал юу байна? би өөрийнхөө хөрөнгийг л зарцуулсан болж таарлаа"
"чи бүгдийг нь асрамжын газруудад тарааснаа зарцуулалт гэх гээ юу?"
"Маш зөв ээж минь. Бас одоо таньд сохор зоос үлдээгүй учраас хүн шиг амьдрах гэж хичээгээд үз. Аавын сүүлчийн захиасын дагуу би таныг хамгаалсан. Харин одоо та өөрийгөө хамгаал"
Намжүүнийг ингэж хэлээд гарахад ээж нь түүний өрөөнд орилсоор үлдэв. Мэдээж Намжүүн гэмшиж байсан ч ээжийнхээ нүглийг ингээд ч болов өчүүхэн төдий цайруулахыг хүсэж байлаа.
Түүнийг гэрийн үүдээр гарахтай зэрэгцэн дуудлага худалдааны компанийхан тэдний харш мэт байшинг үнэлэхээр зөрөн орж байв.
Жинийг явсны дараа намжүүн дахин нэг том нууц олж мэдсэн нь Жиний аав осолд орох үед ээж нь тэнд байсан төдийгүй аварч болох байсан ч тэгээгүй байлаа. Тэр хүн чанар, хүнэлэг сэтгэлээ нэгэнт худалдчихсан гэдгийг намжүүн ойлгосон юм.
Жин явснаар бүх өв хөрөнгө дагавар хүү болох Намжүүнд шилжиж, харин тэр бүгдийг нь хандив болгожээ.
Намжүүн онгорхой дээвэртэй машиныхаа арын суудалруу цүнхтэй ачаагаа шидээд өөрөө жолооны ард суув.
Түүний хяналтын тольноос Жинтэй хослуулан авсан түлхүүрний оосор санжигнан байлаа. Амьдралд нь тохиогоод өнгөрсөн диваажингын өчүүхэн хэлтэрхий. Тэр бол Жин байв.Лусын гүнж хайрт ханхүүгийнхээ төлөө загасан сүүлээ хүний хөлөөр сольсон байхад ханхүү түүний төлөө юу хийсэн бэ?
Тэр хүний хөлөө загасан сүүл болгож солиод хөлгүй их далайн ёроолоос гүнжийг хайж олох байсан болов уу?ТӨГСӨВ.

ESTÁS LEYENDO
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Romance"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE