- Таньд л гэж хэлэхэд тэр газар үнэхээр дажгүй шүү. Хүн их биш, дотоод тохижилт нь энгийн хэрнээ нэг л онцгой. Байрлал нь жаахан нууцлаг болохоор байнгийн хэдэн үйлчлүүлэгчид нь л бараг мэддэг байх
залуу хүү Намжүүнд хандан ингэж ярих зуур нэгэнт тэд зорьсон газраа ирчихжээ.
Мөлхөө ургамалаар дүүрсэн хоёр давхар барилгын гадаа шатны модон хаалган дээр "нээлттэй" гэсэн бичиг өлгөөтэй байх ч орох хаалга нь үл үзэгдэнэ.
Намжүүн хаалгыг түлхэн ороод шатаар дээш өгсөж эхэллээ. Удсан ч үгүй хоёр давхарын дээвэр дээр гарч ирэхэд хаа сайгүй жижиг бут ургаж, мөлхөө ургамал, цэцэгсээр бүрхэгдсэн тагт, гадаа саравчин доор засагдсан дөрвөн модон ширээ харагдана.
Үүний цаана нилэнхүүдээ цонх, шилэн хаалга бүхий кофе харагдаж байлаа.
Хүн байхгүй байгаа нь илт ч гэсэн үнэхээр цэмцгэр энэ газар үнэхээр залуугын хэлснээр сайхан ажээ- Дажгүй газар байна шүү хэмээн намжүүнийг дуугарахад дагалдан явах залуу хүү санаа нь амарсан байртай инээмсэглэн
- Тийм байгаа биз? эзэн нь ч бас үнэхээр сайхан ааштай ах байна лээ. Бид нарыг зураг авалтаа хийж болно, ямар нэг төлбөр эсвэл сурталчилгаа шаардахгүй гэсэн гээд бод доо
- Нээрээ юу?
- нээрээ.
Тэр хоёрыг ийн ярилцах зуур хаалга нээгдэн дотроос нь муур тэвэрсэн залуу нуруугаараа ухран гарч ирэх бөгөөд муурандаа томоотой байх талаар ээж шиг нь үглэж байв.
Хорь гаран насны залуу эр, өргөн мөр, туранхай бие, танил хоолой, танил инээмсэглэл.
Бүтэн арван жил бараа сураггүй алга болсон Жин маанаг хүн шиг гацаж орхисон Намжүүний өмнө муураа тэврэн зогсох ажээ.
Тэд нэг нэгэнрүүгээ удтал ширтэхдээ өөрчлөгдсөн зүйлс, өөрчлөгдөөгүй зүйлс нэгийг ч үлдээлгүй харах гэсэн мэт байлаа.
Ажил хэрэгч хослол өмсөж, хүзүүнээсээ "найруулагч Ким Намжүүн" гэх тэмдэг бас зузаан хар хүрээтэй харааны шил зүүж, үсээ аргашлуулан зассан намжүүн,
Цагаан цамц, хар өмд, хар хормогч зүүж, ханцуйгаа шуун, дээд хоёр товчоо задгай орхин, духныхаа урдуур гарсан хүрэн үстэй Жин
"Тэр огт өөрчлөгдөөгүй байна" хэмээн тус бүртээ өөртөө шивнэн зогсоно.
- сайн байна уу? намайг санаж байна уу? хэдэн өдрийн өмнө энд нэвтрүүлгийн зураг авалт хийх талаар ярилцсан даа? энэ хүн бол манай Найруулагч Ким...
Залуу тэднийг хооронд нь танилцуулж, ажил хэргийн яриа өрнөх ширээний ард хэн хэн нь инээмсэглэж байлаа.
Харин залууг угаалгын өрөө орохоор босоход ширээ ямар ч чимээгүй болон үлдэв.
- Удаан уулзсангүй шүү. Ийм уулзалт гэж бас байдаг аа хэмээн Жин эвгүй, чимээгүй байдлыг эвдэн хэлэхдээ Намжүүний зүг харж зүрхэлсэнгүй.
- Сайн сууж байсан уу?
- Сайн. Харж байгаачлан нэг ийм кафе нээгээд олон жил болж байна. Харин чи хэрхэн амьдарч байна даа?
- яаж ийгээд л... ажиллана, иднэ, амьдрана.
Жинээс ялгаатай нь Намжүүн түүнрүү ширтсээр байсан билээ. Яг л у
далайдаа буцсан эрх чөлөөтэй загас шиг. ердөө зүүд, эсвэл дурсамжиндаа түүнийг төсөөлөн харах биш өөрийнхөө нүдээр харах боломж олдсон болохоор тэр...түүнд хэлэхийг хүссэн үгс олон байсангүй. Ердөө л "санасан шүү" гэж хэлмээр байлаа. Даанч чадсангүй. Тэгэх зориг одоо нэгэнт үгүй болсон билээ.
Намжүүн гараа халаасандаа хийхэд танил түлхүүрний оосор тэмтрэгдэж, түүнийгээ гаргаж ирээд ширээн дээр тавьхад Жин түүнийг нь харав.
Тэгээд инээмсэглэлээ. Тэрхэн өдөр далайн эрэг дээрхи Намжүүний өгсөн амлалтыг санахдаа хэтэрхий гэмээр жаргалтай байсан ч зүгээр л үл ялиг инээмсэглэв. Гэхдээ энэ инээмсэглэлийг ямар утгатайг Намжүүн ухалгүй үлдээлээ.
Тэдний хооронд дахин яриа өрнөсөнгүй.
Хэн хэнийх нь бүх бодол одоод биш өнгөрсөнд дэндүү их хүлэгдчихсэн бололтой.
Май special part!!! би маш өгөөмөр хүн хахаха
YOU ARE READING
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Romance"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE