Би Жинийг хажуунаас нь түшсээр гэрийн хаалгаар орох үед ээж том өрөөнд сууж байснаа бидний зүг хялам хийв. Өнөөх л хүйтэн харгис харц. Тэр гартаа барьж явсан улаан дарсаа үйлчлэгчид бариулаад бидний өмнө ирэхэд Жин намайг өөрөөсөө түлхэн холдуулж харин би түүний багахан урд орон зогсов. Энэ нь түүнийг ээжээс хамгаалах гэснийх боловч би хэзээ ч амжилттайгаар хамгаалж байгаагүй.
"дахиад л хачин зүйл хийгээ юу? энэ гэр бүлийн цорын ганц өв залгамжлагч болж үлдчихээд ингэж тэнэгтсээр л байх уу?" хэмээх ээжийн дуу цонх хагалам хахир сонсогдох ч үнэндээ тэр огт хашигчаагүй байгаа билээ.
"наад үгээ өөртөө хадгал, намайг зүгээр тайван орхиотох" хэмээн Жин хэлээд түүний дэргэдүүр зөрөх гэхэд ээж бугуйнаас нь зууран авав.
Ингэж болохгүйг мэдэх учир би хурдхан ээжийн гараас татан Жиний гарыг тавиулахад саяхан зүсэж үүссэн шархнаас нь цус урсаж ээжийн гарт наалдсан байлаа. Би сандран Жиний гарлуу сунасан ч тэр надаас холдон ээж бид 2руу ширтэнэ.
"заваан юм" хэмээх ээжийн хоолойг сонсоход уур минь буцлаад ирэх шиг болж түүнрүү эргэн харахад ээж үйлчлэгчийн авчирч өгсөн алчуураар гартаа наалдсан цусыг арчиж байв.
"та заавал ингэх ёстой юм уу? та ийм хүн байгаагүй шүү дээ, ЭЭЖЭЭ!" хэмээн намайг хэлэхэд тэр нүүрэн дундуур минь тас хийтэл алгадав. Намайг түүнрүү үл итгэн харахад түүний царайнд ямар ч өөрийгөө буруутгасан ул мөр байсангүй.
"энэ бүхнийг хэнээс болж хийсэн билээ? би хэнээс болж өөрөөсөө үе мултарсан хөгшинтэй сууж амьдралаа үрсэн билээ? чамаас болж. Тийм болохоор чи зүгээр л амаа татаад миний өгсөн хоолыг идээд амьдар"
Ээж минь төрсөн хүү нь ээжийгээ танихаа больтол өөрчлөгджээ. Сайхан сэтгэлтэй, зөөлөн ааштай ээж минь нэг л өглөө ийм болчихсон. Гэсэн ч би ингэлээ гээд түүнд гомдох, эсвэл үзэн ядах эрхгүйгээ мэдэж байлаа.
Эргэн харах үед Жин хэдийнэ явчихсан байв. Үүнийх нь төлөө би түүнд баярлана.
*
Шөнөөр би хөрвөөсөөр унтаж чадсангүй. Толгой дотор минь дэндүү олон бодол эргэлдэж байсны дийлэнхи нь Жиний талаар байсан ч энэ ердөө энгийн үзэгдэл мэт болжээ. Би түүнд туслахыг хүсэж байна. Түүнийг буцаад хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, үргэлж инээдэм наргиан хийж явдаг тэр хүү болоосой гэж.
Гэсэн ч энэ бүхэн дэндүү алс холын санагдаж дурсамж минь тэр чигтээ намайг харанхуй ангалын ирмэгээс доош зуурна. Би тэднийг алдахыг хүсэхгүй байхад тэд намайг өөртэйгөө хамт ангалруу унагаах гэж хичээх шиг тэдгээр дурсамжууд. Буцаад бүх зүйл байсан байрандаа орж л байвал түүнийг намайг үзэн ядаж байсан ч хамаагүйгээр би жаргалтай байж чадна. Үүндээ л би итгэлтэй байна.
ВЫ ЧИТАЕТЕ
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Любовные романы"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE