Өглөөний цайн дараа хичээлдээ явахаар гутлаа өмсөх зуурт Жин дээд давхараас бууж ирж байлаа. Түүний нойрмоглон нүдээ нухахыг харах би дуртай. Тэр яг л тэнгэрийн элч шиг харагддаг юм.
Тэр намайг хараад гараа хальт далласан болчихоод гал тогооны зүг алхахад хэмнэлээ алдсан байсан зүрх минь хэсэг зуурын тайвширал, бас гомдлыг мэдрэх нь тэр.
"Тэр согтуу байсан. Тэр албаар тэгээгүй. Тэр санахгүй байгаа. Тэр согтуу байсан"
***
Иймэрхүү өдрүүдийг би баян бүрд гэж нэрлэдэг. Ээж байхгүй, Жиний аав ч байхгүй, үйлчлэгч нар ч харьчихсан. Энэ гэрт Жин бид хоёроос өөр хэн ч үлдэхгүй өдөр.
Гэхдээ зөвхөн бид хоёрт гэхэд дэндүү томдсон энэ байшинг хараан зүхмээр. Түүнийг яг хажуудаа, ойрхон байхыг эдрэхийг хүсэх ч биднийг тусгаарлах энэ олон хана, хаалгыг яалтай билээ?
Гартаа чипс, хийжүүлсэн ундаа барьсаар Жиний өрөөний үүдэнд очихдоо хөл миньбараг л хүчгүй болчих шиг санагдаж, зүрх минь дэлсэнэ.
"тэр намайг үнссэн"
"Үгүй ээ, энэ бодлоо өөрөөсөө арилга. Тэр санахгүй байгаа"
Өөрөө өөртэйгөө ийн тэрсэлдсээр өнгөрсөн бүтэн 7 хоногийн дараа би түүнтэй хамт байхыг хүсэн галзуурсан сэтгэлдээ хөтлөгдөн ирсэн нь энэ.
Буруу зүйл байхгүй шүү дээ. Бид чинь бараг л нэг гэр бүл, тэгээд найзууд шиг л байдаг. Хамт тоглоом тоглох гэдэг энгийн л зүйл.
Хичнээн ч минут ингэж ммунгинасан юм бүү мэд, нэг л мэдэхэд гарт байсан ундаанууд бүлээсчихсэн байлаа.
Жиний хаалга онгойж тэр надруу гайхширсан байдлаар харж байснаа "чөтгөрийгй дурсахаар гэж" хэмээн инээмсэглээд намайг орохыг гараараа дохиод цаашлахдаа хаалгаа албаар онгорхой орхисонд би баярлан дотогш оров.
Гэхдээ миний баясал удаан үргэлжилсэнгүй. Жин ачаа тээшээ баглачихсан байх бөгөөд өрөөндөө байсан бүх л тоглоом, плакатнуудаа нэг хайрцаганд хийснээ надад харуулан заах хүртэл би гөлрөн зогссоор л байлаа.
"хөөе, дүлий болчихоо юу?" гэж хэлээд миний нүдний өмнүүр гараа савчуулах түүнийг хоолойг сонсоод гартаа барьсан байсан зүйлээ газарт алдаж орхилоо.
"чи чинь яачихаа вэ?" хэмээн жин үглэсээр газарт унасан ундааг аван залдахдаа "би одоо оюутан болно. Дотуур байранд эсвэл тусдаа амьдрах санаатай байгаа болохоор, эртхэн бэлдчихсэн нь дээр гэж бодоод л" хэмээв.
"яагаад?"
Би арай хийн ам нээлээ.
"би уг нь чамайг ухаантай гэж бодсон юм сан. Чи чинь сургуульд дээгүүр жагсдаг биз дээ?"
"ээжээс болж уу"
Ингэж асуухдаа би түүнрүү харж зүрхэлсэнгүй. Толгойгоо гудайлган газар ширтэх миний мөрөн дээр Жин алгадаад
"үгүй дээ. Ганц тэр биш. Өөр зүйл ч бас байгаа. Чи тэгээд яах юм?" хэмээн ярианы сэдэв өөрчичлсөн ч би түүний асуултыг ойлгосонгүй.
"юу яах юм гэж?"
"би чамд энэ бүх эрдэнэсээ өгч байна. авах юм уу үгүй юу? миний өрөөнд ирсэн минь ч гэсэн тоглоом тоглохыг хүсээд л тэр биз дээ? Би одоо оюутан болсон. Өөрөөр бол том хүн. Тиймээс чи бүгдийг нь авч болно. Хүссэнээрээ тоглох нь дээ, нөхөр минь"
"хэрэггүй ээ"
Намайг ингэж хэлтэл тэр гайхсан хоолойгоор
"яагаад? Чи дуртай биз дээ? Үргэлж л тогломоор байна гээд өрөөнд орж ирчихээд гардаггүй шүү дээ. Ав аа, би дахиж тоглохгүй" хэмээгээд хайрцагаа өргөн надад барьлаа.
"чамтай тоглохгүй юм бол надад хэрэггүй"
Энэ миний хамгийн эхний алхам байсан. түүнрүү ойртохын тулд хийсэн хамгийн эхний алхам. Өөрсдийнхөө дунд боссон өндөр хана, хаалгануудыг нурааж онгойлогох эхний оролдлого.
*****
"Намжүүн аа, намайг уучлаарай" гэж тэр хэлээд зөөлнөөр мөрөн дээр минь товшин намайг аргадах зуурт би зогсоо зайгүй урсах нулимсаа тогтоохыг хүссэн ч чадахгүй дэмий л мэгшин байлаа.
Тиймээ, тэр явах ёстой. Тэгж байж амьдрах юм бол түүнийг би явуулах ёстой.
"хамтдаа далайн эрэгрүү явцгаая" хэмээн Жинийг хэлэхэд би түүний гарнаас зөөлхөн атган хацартаа наан уйлсаар л байв.
Түүний сонгосон сүүлчийн газарлуу би явахгүй байна гэж үгүй билээ. тэр надтай хамт тамруу явна гэсэн ч дагаад явахаар би...
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

YOU ARE READING
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Romance"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE