6. MY SIN

1.3K 217 32
                                    

Би Жиний өмнө 3 нүгэл үйлдсэн

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би Жиний өмнө 3 нүгэл үйлдсэн.

****Дурсамж****

Жиний аав даралт нь ихссэнээс болж яаралтай эмнэлэгт хүргэгдэж гэр бүлийнхэн бүгд тэнд цугларав. Гэхдээ энэ Жиний гэр бүл байсангүй. Миний ээж, миний эмээ, миний өвөө, бас би.

Ээжийн гар Жиний хацрыг алгадахад миний хийж чадах зүйл ээжийг бага зэрэг аргаш татахаас өөр юм байсангүй. Жиний хацар улайсан харагдаж байсан ч тэр огт өвдөөгүй мэт ээжийн нүдрүү харж байв.

"чи эцгээ алахыг хүсээ юу? чамаас л бол ийм боллоо. Сохэг ч бас ингэсэн. Чи л Сохэг хар усан борооноор пар дагуулж яваагүй бол тэр өвдөхгүй байх байсан. тэгээд одоо намайг буруутгаж байгааг чинь харахгүй байна гэж бодоо юу? хэнд ч хэрэггүй амьтан. Энэ хүн үхчихвэл яах юм? чи үх, чи оронд нь үх"

Би үзэн ядаж байсан. ээжийг, түүнийг болиулахгүй байгаа юмны учир ойлгохтойгоо болсон өвөө эмээгээ. Юу юунаас илүү өөрийгөө.

Жин тусдаа амьдрана гэж аавдаа хэлээд эсэргүүцэлтэй тулсан ч өөрийнхөөрөө зөрүүдлэн аавтайгаа ам мурийсан юм. тэгээд л 60 гарсан аавынх нь даралт ихэсч ийм зүйл болоод байгаа нь энэ.

Жинийг аавынхаа өрөөнөөс гарсаны дараа аав нь ухаан алдсан байдалтай өрөөнөөсөө олдсон. Тэгээд одоо бүх бурууг тэр үүрч байна.

Гэхдээ үнэн гэвэл Жинийг гарч явсаны дараа би түүний аавын өрөөний үүдэнд зогсож байсан. Жинд санаа зовсондоо тэр. Тэгээд Жинд харагдахгүй гэсэндээ хэсэг нуугдах зуур хойт эцгийн маань утсанд зурвас ирсэн бөгөөд үүний дараа тэр ухаан алдсан. Хамгийн түрүүнд би түүнийг олсон.

Түүний утсанд ирсэн зурвас... Миний ээжийн өөр эртэй завхайрч байх үзэгдэлийг харуулсан бичлэг байсан юм. Харин би тэр бичлэгийг устгасан.

Азаар тэр удаад Жиний аав нас бараагүй. Гэхдээ тархинд нь цус харвсанаас болж ярьж, хөдөлж чадахаа больсноор 100% бусдын асаргаанд орсон билээ. Харин Жин үүнд өөрийгөө буруутгаж байсан. тиймээс ч энэ там шиг гэрээс явахаа больж, өөрийгөө тарчлаахаар үлдсэн.

Энэ миний эхний нүгэл.

******

"би үнэхээр хэнд ч хэрэггүй амьтан бололтой" хэмээн Жин хэлээд миний орон дээр дээш харан хэвтэнэ. "одоо чи хүртэл намайг үзэн яддаг болчихсон уу? Намжүүн аа, хэлээч"

Би чимээгүй суусаар л байсан. би юу гэж хэлэх юм бэ? Өөрийнхөө ээжийг аврах гэж Жинийг золиослочихоод одоо би юу гэнэ гэж! Надад түүнийг харах ч эрх үгүй мэт санагдаж, түүнтэй нэг агаараар амьсгалах төдийдөө өөрөө өөрийгөө харааж зүхэн, үзэн ядаж байхад би яах ёстой юм бэ?

"тийм дээ. Би чамайг ойлгож байна"

Тэр миний орон дээрээс босоод хаалгаруу алхаж эхлэв. "би чамайг үзэн яддаггүй" гэх хоолой дээр минь тээглэсэн үгс түүнийг гарах хүртэл намайг боомилсоор л байлаа. Харин Жин хаалга хаахынхаа өмнөхөн хэлсэн.

"гэхдээ чи надад амласан шүү дээ. Намайг үзэн ядахгүй гэж"

Би хаагдаж үлдсэн хаалганы зүг харахдаа уйлж байлаа.

"тэр санаж байна. тэр үнсэлтийг санаж байж"

Тэгээд би дахин нэг удаа нүгэл үйлдэхээр шийдлээ.

Өөрийнхөө төлөө, хувиа хичээж, түүнийг шархлуулсан хэрнээ түүний дэргэд байх гэсэн, түүнийг өөрийн болгох гэсэн шуналдаа хөтлөгдөж, дахиад түүний өмнө нүгэл үйлдчихсэн.

Би хичээлийнхээ ширээний ардаас босоод түүний ардаас гарч, хаалгыг нь ч тогшилгүй өрөөнд нь оров.

Тэгээд түүний уйлж байгаа царайг харсан. Тэр надаас аврал эрэх мэт уйлж байсан. тэгээд би түүнийг амьдралдаа анх удаагаа тэвэрсэн. Маш чангаар, удаанаар, сэтгэлээ ханатал тэвэрсэн. Тэр ч бас... намайг тэвэрч байлаа.

Түүний энэ их шаналалын эхлэл нь би өөрөө хэрнээ, түүнийг энэ шаналалаас нь салгах гэсэн мэт тэвэрсэн.

Энэ миний хоёр дахь нүгэл. Би түүнийг худал хуурмагаар хайрласан.

Харин гурав дахь нь би улам бүр шунасан. Түүнийг тавьж явуулалгүй намайг гэсэн хайраар нь ороон гинжилж зовлон дунд хадаж орхисон.

ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)Where stories live. Discover now