Биднийг далайн эрэг дээр ирэх үед цаг агаар тийм ч сайхан байсангүй. Хүйтэн бороо шивэрч, далай тэр чигтээ буданд дарагджээ. Гэсэн ч Жин машинаас буухдаа инээмсэглэж байлаа. Удаан хугацаанд миний хараагүй тэр л инээмсэглэл.
"энд үнэхээр сайхан байна" гэж тэр хэлээд машинаас холдон элсэн дундуур туучсаар далайн зүг алхахад би ч ардаас нь дагана.
Бид далайд тулж ирсэний дараа тэр надруу эргэн харахад би түүний харцнаас зугатаах шиг толгойгоо гудлайлгалаа. Надад түүн шиг ингэж тайтгаран инээмсэглэх чадал байсангүй.
"Намжүүн аа, надад амлаач" гэж тэр хэлээд миний өмнө ирж зогсов.
"юуг тэрэв?"
"дахиад надтай таарвал дахиад намайг хайрлана гэж. Хэзээ ч байсан хамаагүй. Дараа төрөлдөө, тэрний тэрний дараагийн төрөлдөө ч тэр"
"тэр үед бид дахиад л хагацаж, чи дахиад намайг үзэн ядах бол би хүсэхгүй байна"
"үгүй дээ, чи амлах ёстой. Надад амла. Гуйж байна" гэж тэрээр хэлэхдээ ороотноос минь татан өөрлүүгээ ойртуулж духаа миний духтай нийлүүлсэн байлаа.
"Жин, би хүсэхгүй байна"
Би дахиад л уйлж эхэллээ. Би түүний өмнө үргэлж л уйлах юм. яг л бяцхан хүүхэд шиг толгойгоо гудайлган чанга чангаар эхэр татан уйлах намайг тэр ширтээд л байсан. ширтээд л байсан.
"амла, Намжүүн аа, надад амла" гэж хэлэхдээ тэр миний 2 хацраас барин өөрлүүгээ харууллаа.
Би түүнд дахиад татгалзана гэж үү? Би зүрхлэнэ гэж үү?
"амлаж байна. би ганцхан чамайг л хайрлана" зангирсан хоолойгоор түүнд ийн хэлэхэд тэр одоо л санаа нь амарсан бололтой дахин инээмсэглэл тодруулав.
Яг л тэр оройных шиг... энэ далайн эрэгт биднээс өөр хэн ч алга.
*****Дурсамж*****
Тэнгэрийн одод үй түмээрээ гялалзах далайн эрэгт биднээс өөр хэн ч байсангүй. Арга ч үгүй биз. Дөнгөж өдөрхөн л энд ширүүн бороо шаагиж хүмүүс бүгд тал тал тийшээ зугатааж байхад Жин бид 2 л зорьж ирсэн юм чинь хэмээсээр эргийн ойролцоох жижиг амралтын газарт байрлаад бороо татрахыг хүлээсэн билээ.
Жин гартаа байх бингалийн галаар яг л жаахан хүүхэд шиг тоглон инээд алдах бол би түүнийг харан инээд алдана. "хамтдаа галын наадам хийж, далайн эрэгт очьё" гэсэн түүний санаачлагаар бид нэг сарын ойгоо энд тэмдэглэсэн юм.
гадаа хичнээн харанхуй болсон ч өнөөдөр бүтэн сартай байгаан дээр тэнгэрт торойх үүл үлдээгүй болоод тэр үү далайн эрэг өдөр шиг л гэрэлтэй санагдана.
Намайг элсэн дээр суугаад шөнийн далайг ширтэх зуур бингалын галаараа тоглож дуусан Жин миний дэргэд ирж суулаа. Тэр одоо ч мангар хүн шиг ганцаараа ход ход хэмээн хөхөрсөөр байх бөгөөд түүний ийм жаргалтай байгаа нь намайг хичнээн их баярлуулж байсан гэж санана.
"сайхан байна аа" гэж Жин чанга дуугаар хэлээд аргаш налан хэвтэв. Тэгснээ намайг бас татан унагаагаад "тэнгэрийг хар л даа. Энэ сар, энэ одод, энэ далай. Бүгд дэндүү сайхан биш байна гэж үү? Энэ бүгд намайг үнэхээр жаргалтай болгож байна" гэлээ.
Харин би тэнгэр өөд биш, сарлуу биш, далайруу биш Жинрүү харж байв.
"намайг чи л жаргалтай болгож байна"
"юу?"
"би сая чанга хэлчихсэн үү?" ... бодож байсан зүйлээ хэлчихсэн бололтой. Тэр надруу гайхширан харж байлаа. Одоо болсон хойно худлаа мэдэн будилаад юу гэхэв дээ...
"надад тэгтлээ их хайртай хэрэг үү? Ким Намжүүн?"
"тийм ээ, хайртай. чиний төсөөлж чадахааргүй тийм их хайртай"
YOU ARE READING
ДИВААЖИНГИЙН ХЭЛТЭРХИЙ (ДУУССАН)
Romance"Миний мэдэрсэн өчүүхэн диваажин" #NAMJIN SMALL PIECE OF PARADISE