1-р хэсэг

710 89 7
                                    

"МОТОР" гэх баргил хоолой сонстмогц гэрэл барьсан гэрэлтүүлэгч цэцэрлэгт хүрээлэнгийн нарийхан замаар алхах дурлалт хос руу тусгана. Харин зураглаач тусгай гүйдэг сандалд суун тэднийг алхаанд тааруулан хөдлөн бичлэг хийж байв.

Энэ дурлалт хосууд ихэд жаргалтай харагдах аж. Эргэн тойронд нь ямар ч зураг авалт камер байхгүй мэт, яг л бүх зүйл үнэн бодит мэт маш сайн жүжиглэх аж. Тэд хэсэг ярилцаж алхалж байснаа удалгүй зогсон өөд өөдөөсөө өнөөх хайрын харцаараа харан залуу нь бүсгүйнхээ үсийг чихнийх нь араар хийхэд бүсгүй үл ядаг ичэн нүүрт нь ягаан туяа татлаа. Залуу түүний нүд лүү эгцэлж харан инээмсэглэв. Удалгүй тэрээр бүсгүйн бэлхүүсээр гараа оруулан тэвэрч өөртөө ойртуулсаар өөрийн уруулаа түүнийх дээр аваачлаа. Бүсгүй хэсэг ичиж байснаа сүүлдээ дассан бололтой хариу үнсэв.

"ДУУСЛАА" өнөөх баргил хоолой дахин сонгогдмогц бүсгүй залуу хоёр халуухан үнсэлтээсээ хагацлаа.

Тэд одоогоор хоёул үл ядмаг улайсан харагдана. Удалгүй найруулагч хосуудын хажууд ирэн тэдний нурууг нь зөөлхөн цохисноо "Хамтран ажиллахад сайхан байлаа. Юүна чи анх удаагаа тоглож байгаа гэхэд үнэхээр сайн байлаа. Ирээдүйд мундаг жүжигчин болно гэдэгт итгэлтэй байна" хэмээн намирсан хар үс нь салхинд үл ядаг хийсэж өмссөн даашинз нь мөн адил салхинд намирна. Энэхүү бүсгүйг харсан ямар ч эрэгтэй хүн анхны харцаар дурлахаар гоо үзэсгэлэнтэй байлаа. Тэрээр улайсан нүүрээ далдлах гэж хичээсэн бололтой доош харсан аж. Найруулагчийг ийн хэлмэгц толгойгоо дээшлүүлэн өтгөн сайхан сормуус нь дээш сэрвийлээ. Хэн ч харсан хайлж урсмаар тэр инээмсэглэлээрээ инээн "Маш их баярлалаа, миний төсөөлж байснаас минь тэс өөр болсонд би маш их баяртай байгаа. Зөвхөн миний өчүүхэн чадвар гэлтгүй хамтран тоглосон жүжигчин Чанёол маань их авьяастай юм аа"

"Тийм шүү, манай чанёол шилдэг нь. Мөн үнсэлцэхдээ их сайн байгаа биз" хэмээн найруулагч хэнэг ч үгүй хэлэхэд бүсгүйг дахин ичээж орхив. Харин өнөөх Чанёол өөрийг нь магтаж байгааг ч, хамт тоглосон бүсгүй нь өөрт нь татагдсаныг ч үл тоон хурдхан тэр газраас явахыг хүсэн байж ядна.

Киноны бүхий л kiss scene-ийн хэсгүүд Чанёолд ямар ч мэдрэмж төрүүлээгүй аж. Энэ нь анх удаагийнх биш учир.

Ер нь кинонд тоглоно гэдэг түүний хувьд цагаа хий дэмий өнгөрөөж буй явдал. Гэртээ уйдаж байснаас хийж чаддаг зүйлээрээ мөнгө олж байгаа нь түүний хувьд маш их ашигтай хэрэг.

Харин бүсгүйн хувьд тэрээр саяхан сургуулиа төгссөн мөн энэхүү кино анхных нь болохоор kiss scene дээр маш их догдолж нүүр нь улайж, зүрх нь хурдан хурдан цохилж байсан билээ. Тэр хоёр дурлалт залуусын дүрд тоглоцгоосон учир Чанёол бүсгүйг яахын аргагүй дурлуулж орхижээ.

Өөр нэг талаас:

Дэлхий дээр оршин тогтнож буй жилүүддэх хамгийн аз жаргалтай өдөр нь энэ байх. Өглөөнөөс эхлээд шиврээ бороо асгаран намайг тайвшруулж буй мэт. Сургууль руу алхах зуураа ямар их аз жаргалыг мэдэрч байсан гэж санана.

"БИ ХҮССЭН МЭРГЭЖЛЭЭ ЭЗЭМШИЖ ЧАДЛАА" хэмээн байдаг чангаараа орилмоор. Даан ч энэ бүхэн боломжгүй тул хий дэмий л баяр баяслаа дотроо нуун, инээдээ барьж ядсаар гэртээ ирлээ.
Тэд миний шалгалтандаа тэнцсэн эсэхийг ч асуулгүй бүгд л гар утсаараа оролдон, эсвэл зурагт үзэж байх нь тэр. Би ч энэ бүхэн эмзэглээгүй тул ирсэн гэдгээ хэлчхээд шууд л өрөөндөө орж ирэн хаалгаа түгжиж орхив.

Хий үзэгдэл би энэ гэрт яг л хий үзэгдэл мэт. Хэн ч намайг ойшоодоггүй. Магадгүй намайг энэ гэрт амьдардгийг нь мартчихсан байх. Гэхдээ энэ бүхэн нь намайг биеэ даан, хувийн амьдралаа зохиоход минь тусалж ч байгаа юм шиг...

Нэгэнт сургуулиа төгссөнөөс хойш хоёр гаруй долоо хоног хий дэмий гэртээ хэвтэн хий үзэгдэл царайлж, хоол байвал идчихээд өрөөндөө орж хэдэн мянган удаа уншсан номоо уншиж, үзсэн киногоо хэд дахин үзэж өнгөрөөж байв.

Харин нэгэн өдөр их сургуулийн минь багш байсан Сухо найруулагч над руу залгалаа. Би ч догдолсныг хэлэх үү бушуухан шүүрч автал тэрээр надад маш гайхалтай мэдээ дуулгасан юм.

Гэхдээ энэ мэдээ хоёр талтай. Сайн ба муу.

Сайн тал нь: надад кинонд тоглох санал ирсэн
Харин муу тал нь: тэр кино ЛГБТ төрлийн кино юм гэнэ.

Үүнийг сонсоод өнөөх баярласан сэтгэл тэр дорхноо замхарч орхилоо. Найруулагч ямар кино гэдгийг огтхон ч төвөгшөөлгүй шулуухан хэлсэн нь гайхалтай.
Гэхдээ бүхий л жүжигчид ямар ч төрлийн кинонд тоглож өөрийн авьяасыг илүү ихээр нээдэг шүү дээ. Порно кино байсан ч тоглож чадах тийм л сэтгэлийн хаттай, зоригтой гэх үү нэг тийм. Үгээр илэрхийлж чадахгүй юм.

Миний хувьд энэ бол сүйрэл.

Сургуулиа төгсөөд удаагүй байж кинонд тоглох санал ирсэн нь аз ч тэр кино нь ЛГБТ төрлийнх гээд боддоо. Үнэхээр төсөөлөхөөс ч аймаар.
Өөрийгөө эрэгтэй хүнтэй үнсэлцэж байна гэж төсөөлж ч чадахгүй нь.

WHISKYWhere stories live. Discover now