9-р хэсэг

257 41 5
                                    

Бэкхён- ын талаас:

Ийнхүү зураг авалт эхэллээ. Намайг бодвол Эри, Чанёол хоёр тун сайн жүжигчид юм. Чанёол-ын хувьд ихэвчлэн порно кинонд тоглодог хэдий ч, хэрхэн сээтгэнэх, охидыг хэрхэн өөрийн болгох тал дээр тун гаргуу бололтой.

Эри-гийн утсанд Чанни-гийн үл таних охинтой нэг шөнийг өнгөрүүлж буй зураг ирснээр киноны үйл явдал эхлэн, улмаар Эри усан санд бэлтгэл хийж буй Чанёол дээр зочилдог. Харамсалтай нь тэр үүнийг үгүйсгэж бүгд эвлүүлэг гэж зөрүүдлэнэ. Мэдээж үүнд Эри яахан итгэх билээ, Чанни-г тасхийн алгадан аваад миний хэсэг эхлэнэ дээ.

Хувинтай усаа арай ядан өргөсөөр, ямар ч хүн байхгүй гэж бат итгэн бассейн рүү ортол нэгэн залуу хөвж байх нь тэр. Би ч сандарсандаа бушуухан саваа газар тавиад орилж гарлаа

"Хүн байна уу, надад туслаач энд нэг залуу ухаан алдсан байна" хэмээн хий дэмий усан сангийн өнцөгт зогсоно. Удсан ч үгүй өнөөх залуу сэргэн нүүрээ сэгсрэн гараараа усаа арчаад

"Чи чинь мэдрэл юм уу, хүн айлгаад хаячих юм" гэхэд би түүнийг ухаан алдаад биш юм бодоод хөвж байсныг ойлгосон юм.

"Ю.юу намайг үнэхээр уучлаарай. Би таныг бодохдоо-" гээд гацахад тэрээр уснаас гарч ирэн сандал дээр тохсон алчуурыг аван үсээ арчсанаа

"Үхчихсэн гэж үү" хөмсгөө зангидан намайг ихэд доогтой харснаа хувинтай усыг минь өшиглөн асгачих нь тэр. Би ч мөчөөгөө өгөхгүй санаатай хэрүүл өдөж эхлэв.

"Хэдий үйлчлүүлэгч хаан гэх уриа байдаг ч, энэ бүхнийг цэвэрлэж байгаа намайг доог тохуу хийнэ гэдэг байж боломгүй хэрэг биш үү" усан сангаас гарах гэж байсан өнөөх залуу эргэн над дээр ирснээ

"Муу жулдраа, шалаа хэрхэн угаахаа мэдэхгүй байж миний өөдөөс юм хэлнэ гэнэ ээ. Намайг хэн болохыг мэдэх үү айн. Аятайхан харьцахгүй бол чамайг маргаашийн идэх хоолгүй болгож чадна шүү"

Хараал ид, энэ бүхэн яг л жинхэнэ мэт санагдаж байна. Түүний уур хилэн, харц үйлдэл гээд л бүгд бодит мэт.

Жимин найруулагчийн "Зогс" гэх дуунаар би эргэн ирэн алдаа гаргасан болохоо ухаарах нь тэр. Тэднийг намайг загнах байх гэж айсан ч Жимин дуу өсгөгчөө амныхаа урд барьснаа

"Бэкхён-аа үнэхээр сайн байна. 5минутын завсарлага-ын дараа зогссон хэсгээсээ дахин эхлье" гэх нь тэр. Муу бодлуудыг минь хөөх мэт болсон энэ үгс яг л чихэр шиг нүүрэнд минь өөрийн эрхгүй инээмсэглэл тодруулсан юм.

Амралт эхлэхийг сонссон зураг авалтынхан бүгд амьсгаагаа тайвнаар авав. Хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй чимээгүй зогсоно гэдэг амаргүй л байдаг биз.
Нүүр будагч бүсгүй Чанёол бид хоёр дээр ирэн дахин будаг сэргээж эхлэв. Чанни үүнд залхсан бололтой надруу дохин эндээс холдох уу гэх шиг болж, би ч дургүйцсэнгүй
бүсгүйг дуусангуут түүний араас гартал өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй Чанёолын дүр зураг угтах нь тэр.

WHISKYWhere stories live. Discover now