5-р хэсэг

448 76 8
                                    

Бэкхён-ы талаас:

Найруулагчийг зохиолын талаар товч ярьж дуусахад Чанёол гэгч залуу гараас чанга атган хөтөлж явсаар хэн ч явдаггүй хонгилын коридорт орж ирэх нь тэр.

Юу ч хэлэлгүй харж байснаа намайг гэнэтхэн хананд шахан хоёр гараа хананд наагаад

"Сайн сонс жаал минь. Би чамайг анхлан суралцагч гэж мэднэ ээ. Гэхдээ намайг өдөх хэрэггүй шүү. Жирийн үед ч тэр, зураг авалтын үеэр ч тэр. Хийх ёстой зүйлээ л хий ойлгосон уу? Надтай дотносох гэж оролдох л юм бол" гэснээ доодхоос минь чанга гэгч нь базаж аваад

"Би чамд ямар араатан болохоо үзүүлнэ гэж мэд" хэмээн гараа аваад хонгилоос гарч явав.

Чанёол-ын хэлсэн зүйлийн хэсэг бодлогоширсноо буцаж дээш гарч зураг авалтын багийнхны хуралдаж буй өрөөнд орж ирэн сууж байсан суудалдаа суух хүртэл бүгд надруу хачин жигтэй харж байлаа.

Гэнэтхэн найруулагч энэ чимээ аниргүй орчинг эвдээд

"За маргааш зураг авалт эхлэх болохоор сайн амраад ав-" чанёол, найруулагчийн хэлсэн үгийг ч гүйцэт сонсолгүй их зан царайлсаар өрөөнөөс гарч одлоо.

Энэ залуу үнэхээр их зантай, аашны тулам бололтой.
-
-
Анхных нь болохоор тэр үү, баярлаж догдлоод л сайн унтаж ч чадалгүй урьд урьдынхаасаа эртлэн босож шүүгээнийхээ өмнө зогсоод юу өмсөх талаараа тунгаан бодон зогсоно. Яг л бүсгүйчүүд шиг.

Уг нь урьдын Бэкхён хувцаслалтдаа анхаардаггүй хээнэг нэгэн байсан атал, кинонд тоглож олон хүмүүстэй харьцах болсноо мэдсэнээс хойш гадаад төрхөндөө их анхаардаг болж дээ.

Хэсэг зогссоны эцэст өвдөг хэсэгтээ урагдсан цэнхэр жинс, мөн түүндээ зохицох цагаан подволк өмсөн гал тогоо луу ортол ээж аль хэдийнээ сэрж өглөөний унд бэлдчихсэн, бүр хачирхалтай нь аав тэр хоёр намайг хүлээн сууж байв.

Тоосон ч үгүй ширээний ард суугаад
"Яасан ямар нэгэн зүйл болоо юу, яагаад гэнэтхэн ийм дотно мэт царайлаад байгаа юм" гэхэд ээж ойрын арав гаруй жил гаргаж байгаагүй тэр инээдээрээ мишээгээд

"Анхны кино чинь болохоор сандарч бас догдолж байгаа биздээ миний хүү. Ээж нь чамаар бахархаж байна" гэх үгс арай ядан хоолойгоор нь гарна

"Та хоёр чинь яачихаад байгаа юм бэ? Хэзээ надад ийм сүрхий сайхан ханддаг болчихоов? ХЭЗЭЭНЭЭС" хэмээн дуугаа өндөрсгөхөд аав ширээн дээр гараараа тас хийтэл нь цохиод

"Наад үг хэлээ бодож яриарай! Бюн Бэкхён гуай. Ээжийнхээ өөдөөс яаж байгаа чинь энэ вэ"

"Намайг хүн гэж тоодоггүй энэ гэр бүлтэй яаж ч харьцсан болно гэж бодож байна...санаа зоволтгүй ээ. Би кинонд тоглосон мөнгөөрөө төрхөөсөө энэ хүртэл миний төлөө зарцуулсан тэр мөнгийг чинь өгөөд та хоёрын амьдралаас арилаад өгнө. Тийм болохоор тэвчээртэй хүлээж бай" хэмээн ухасхийн босож гэрээс гаран гүйлээ.

Үзэн ядаж байна! Энэ гэр бүлийг үзэн ядаж байна!

Бүхэл бүтэн арав гаруй жил миний хүү гэж аргадаагүй атлаа, өнөөдөр гэнэт яагаад ийм сайхан хандаад эхлэв ээ? Яагаад? Яагаад?

Өнгөрсөн цаг хугацаанд надтай хамт нэг ч удаа өглөөний ундаа уугаагүй атлаа өнөөдөр гэнэт юуны учир тийм сайхан, найрсаг хандаад байгаа юм.

Хоолойд минь маш том зүйл тээглэж, өнөөхөө залгих боловч үл дотогш орж алга болно.

Би гүйгээд л байсан, гүйгээд л байсан. Нэг мэдэхэд амьсгаа давчдаж хөл минь чичрээд газарт унаж орхив.

Хашгирмаар, бас уйлмаар байна

"Энд зөвхөн бид байгаа болохоор чи хүссэнээ хийж болно оо. Хүссэнээрээ уйл, хашгир. Дотроо бөглөрч буй том зүйлийн талыг нь ч болтугай гарга" хэмээн танил хоолой сонстож эргэж харвал Чанёол гэгч залуу зогсож байлаа.

WHISKYWhere stories live. Discover now