8-р хэсэг

370 61 2
                                    

Бэкхён-ы талаас:

Тэрээр яг намайг үнсэх гэж байгаа юм шиг надруу дөхсөнд би өөрийн мэдэлгүй нүдээ аньчихсан. Яг л кинон дээр гардаг шиг.

Гэтэл Чанёол гэнэт амруу минь зөөлхөн цохисноо

"Мөрөөдхөө боль үнсгэлжин минь. Хурдхан хувцсаа сольё. Зураг авалт эхлэх гээд байна цаана чинь" гэхэд би ичсэндээ болоод хоёр гараараа хацраа даран хаалгаа онгойлгох гээд түлхтэл дийлсэнгүй. Чанёол намайг харж инээснээ

"Тэнэг минь, наад бариулыг нь доош нь түлхээч" гэж басахад

"Би угаасаа мэдэж байсан юм" гээд нэг гараараа хацраа дараад нөгөө гараараа хаалга онгойлгоод ороод тасалгаа хийсэн газар луу нь гялс орчихъё гэж бодтол харамсалтай нь ямар ч тасалгаа хаалтгүй битүү хувцастай өлгүүрүүд мөн нүүр будах 2ширээ л байх нь тэр.

Би сандран үүдэнд зогсоод л байлаа. Харин Чанёол намайг байгаа үгүйг тоосон шинжгүй хувцсаа солих гээд эхлээд подволкоо тайллаа.

Үнэндээ би харъя гэж бодоогүй юм шүү. Гэхдээ нүдний урдуур булчинлаг өндөр залуу цээжээрээ нүцгэн холхиод байхад хэн харахыг хүсэхгүй байхав дээ. Би лав харцаа нууж чадаагүй юмдаг.

Нэг мэдсэн би түүнлүү цоо ширтчихсэн зогсож байх нь тэр. Чанёол харин одоо хүртэл дээгүүрээ хувцас өмсөлгүй харин доогуураа усны өмд өмсжээ. Тэгснээ надруу хар, шар өнгө хоёр цохилсон нэг тийм хачин материалтай богино өмд шидэх нь тэр.

Ийм сонин юм өмсөнө гэдэгтэй итгэлгүй л байна шүү. Яг л эмэгтэй хүний тирко шиг дэндүү бариу юм.

Богино өмдөө өмстөл Чанёол татаж унах нь холгүй намайг шоолж гарлаа.

"Чи яг эмэгтэй хүн шиг харагдаж байна. Бэкхён аа чи ер нь хүйсээ солиулбал яасан юм бэ дажгүй зохих бололтой" хэмээн даажигнана.

"Хммм, тэгвэл чи өөрийгөө толинд харж үзсэн юм уу. Хамаг юм нь тонтойчихсон ёстой муухай харагдаж байна за юу" гэхэд тэрээр өөрийгөө толинд нэг харснаа хөмсгөө өргөөд

"Яасан өөрт чинь ийм лаг булчин байхгүй болохоор ингээд байгаа юм уу, хүүхдээ. Ахдаа битгий атаарх" гэж хэлээд толгой арчих алчуураа мөрөн дээрээ тохоод өрөөнөөс гараад явчихав.

Бурхан минь, би удаан тэсэхгүй бололтой.

Чанёол-ыг гарсны 10минутын дараа түүний араас гаран усан санд хүрч ирэхэд тэрээр аль хэдийнээ бикини өмссөн халуухан эмэгтэйтэй яриа өрнүүлэн зогсож байлаа.
Сайн харвал анх зураг авалтын талбайд ирэхэд Чанёол-руу гараа даллаад байсан бүсгүй мөн бололтой.

Гэхдээ Чанёол тийм ч дуртай биш атлаа яагаад уур минь хүрээд байгаа юм бол?

Чанёол-ын талаас:

Эри-тэй уулзсаны дараа хувцас солих өрөө лүү очтол үүдэнд Бэкхён гэх залуу зогсож байх нь тэр. Юу хийж байгаа их хачирхалтай л юм. Холоос харахад ганцаараа өөртэйгээ юм яриад байгаа бололтой.

Дөхөж очин зогстол гэнэт хойш харан бидний хоорондох зай маш ойрхон болов. Магадгүй энэ л үед би түүнийг илүү их анзаарсан байх. Түүний жижигхэн уруулийг, өөрт нь зохисон дэгжин үсний засалтыг, жижигхэн давхрааг нь....магадгүй...магадгүй энэ залуу миний сонирхол мөн юм шиг.
-
-
Бусад хүмүүстэй байхдаа тайван байдаггүй хэрнээ Бэкхён-тэй байхаар нэг л дотно урьдаас таньдаг байсан хүнтэйгээ хамт байгаа юм шиг санагдах юм.

Ичиж байгаа тэр царайг нь дахин дахин хармаар.

Өрөөнөөс гарахад зураг авалт эхлэхэд бэлэн болсон байлаа. Гэхдээ Бэкхён гэх залуу бэлэн болоогүй тул найруулагчаас хэдэн минут түүнийг хүлээхийг гуйсан юм.

Түүнийг хүлээнгээ киноны эхний анги дээр миний найз охин болж жүжиглэх Эри-тэй ярилцан зогсоно.

Азаар Бэкхён өрөөнөөсөө гарч ирснээр Эри-гээс бултаж кино зураг авалтдаа орлоо.

High school romance (киноны нэр) 1-р ангийн тухайд:

Туслах ажилтны хэлснийг сонсоод өнөөдөр ямар үйл явдал гарахыг ерөнхийд нь ойлгосон байх.
Гэхдээ яг яаж эхлэх яаж дуусахыг нь би та бүхэндээ ярьж өгч байхаар шийдлээ.

Чанёол хувьд сургуулийн лидер сурагч ба өөртөөгөө  лидер охинтой үерхдэг тэр нь Эри. Гэхдээ тэдний бие биедээ хайртайдаа биш зугаацах гэж үерхдэг гэдгийг санаарай! Тэрхүү усан санд Эри ч мөн явдаг. Харин өнөөдөр Чанёол Эри хоёр муудалцсанаар киноны үйл явдал эхэлдэг юм. Чанни-г яг ууртай үеэр нь Бэкхён гэж мангар орж ирдэг юм л даа. Тэгээд л уурыг нь хүргэснээр түүнийг үзэхээ больчихдог юм.

З/т: Нэг өгүүллэг дор хоёр санаа явж байгаа шүү❤️

WHISKYWhere stories live. Discover now