6-р хэсэг

339 69 1
                                    

Чанёол-ын талаас:

Өглөөний дасгалаа хийх санаатай чихэвчээ зүүн явтал урд нэгэн залуу гүйж байснаа гэнэт ухаан алдах мэт доош суучихав.

Уг нь бусдын хэрэг надад хамаагүй, зөвхөн өөрийгөө гэдэг атал энэ удаад яагаад ч юм бэ энэхүү залууг өрөвдөн очиход нэг л танил дүрс.

Намхан бие, цагаан подволка, цэнхэр жинс өмссөн залуу...тийм ээ энэ Бэкхён байна.

"Энд зөвхөн бид байгаа болохоор чи хүссэнээ хийж болно оо. Хүссэнээрээ уйл, хашгир. Дотроо бөглөрч буй том зүйлийн талыг нь ч болтугай гарга" хэмээн хэлтэл тэрбээр нүдэнд нь цийлгэнэсэн нүдээр надруу гайхан ширтэнэ.

"Чи энд юу хийж байгаа юм" гэж арай ядан хэлээд босох гэтэл чадсангүй дахин унахын алдад тосож авав.

"Чи чинь яачхаа вэ? Бүх юм зүгээр гэдэгт итгэлтэй байна уу" гэхэд тэрээр үл ядмаг доош харлаа

"Манай гэр эндээс холгүй байдаг юм. Өглөөний цайгаа уугаагүй биздээ. Хамтдаа манайд уучихъя. Тэгээд зураг авалтын талбай луу явцгаая" хэмээн өөртөө наан баруун талын мөрөөр нь тэврэн түшин алхана.

"Чи надад ингэж сайхан хандах шаардлагагүй шүү дээ, бид хоорондоо ямар ч хамаагүй хүмүүс" гэж сулхан дуугаар хэлтэл

"Чи надтай хамт кинонд тоглож байгаа, тиймээс надад хамаатай гэсэн үг" гээд тоосон шинжгүй алхсаар.

Үнэндээ зүрх минь хүчтэй балбан цохилоод байх юм.
Ингэж болохгүй биздээ. Очиж очиж эрэгтэй хүнд.

WHISKYWhere stories live. Discover now