Чэрин
Сургуулиасаа гараад гэрийнхээ ойролцоох кафед орж ирээд шоколадтай зайрмаг захиалаад нэг ширээ нь дээр очиж суув. Tэхёны эргэн тойронд байхаар хэтэрхий сэтгэл хөдлөлтэй болж, зүүднийхээ тэхёнтой байгаа юм шиг мэдрэмж төрдөг болчихсон. Би түүнтэй найзууд болохыг хүсч байна. Гэхдээ тэр намайг түлхсэн хэвээр үргэлж л надаас зугтаж, үргэлж л надаас зайгаа барьдаг ийм байхад би юу хийнэ гэж
"Юу тохиолдсон болоод ингээд сууж байгаа юм?" танил хүний хоолой сонсогдоход өндийн харвал Юнги инээмсэглэнэ зогсож байв.Хажууд минь суухдаа ч инээмсэглэсэн хэвээр байлаа.
"Юнги чи энд ..."
"Миний асуултанд хариулахгүй юмуу Ринние" Тэр миний толгойг цохиод "шинэ сургууль чинь тиймэрхүү байна уу"
" Үгүй ээ, манай сургууль их гоё ангийн хүүхдүүд маань намайг сайхнаар хүлээж авсан, би зүгээр л ..."
"Юу гэж?"
Би түүнд хэлэх үү?
Тэр надад тусалж чадах болов уу?
Яг хэлэх гэж байтал зөөгч захиалсан зүйлийг минь авчирж өгнө бидний яриаг таслачихав. Бид түүнд баярласнаа илэрхийлж зайрмагнаасаа идэж байлаа.
"Тэгээд" Юнги зайрмаг идэхээ болино над луу нэг л тийм төв царай гаргаж харна сууна.
"Зүүдэндээ харсан хүн маань энэ хорвоод бодит байх боломжтой гэж үү?"
"Энэ тэр Ким Тэхён гэх залуутай холбоотой юу?" Түүний хэлсэн зүйлд гайхсаар түүн лүү харахад тэр хоолойгоо засаад "Гайхаад хэрэггүй ээ жимин надад хэлсэн юм." хэмээн хөнгөхөн инээмсэглэв.
Би зүгээр л санаа алдана доош харав. Түүнд одоо юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Анхнаасаа энэ тухай яриа эхлүүлээд хэрэггүй байсан юм
"Чи тэгвэл түүнтэй уулзсан байхнээ."
"Тэр миний зүүдний тэхёнтой их адилхан, нэр нь хүртэл адилхан гээч... ганцхан ялгаа нь түүний ааш зан бусадтай харьцах хандлага"
YOU ARE READING
Cinderella's Stepsister 2
Romance[Засагдаж байгаа] Миний амьдрал оршиж байгаагүй Ким Тэхён гэх нэг нь гэнэт л гараад ирсэн.