ЧэринӨнөөдөр би гэрээсээ эрт гарав. Яагаад гэвэл Хан голыг тойрон алхаад жаахан агаар амьсгалахыг хүссэн болохоор тэр. Тэхён бид хоёрын дурсамж хуурамч хэдий ч түүний хэлсэн үг хйисэн үйлдлийг санан алхах сайхан байдаг юм. Дөнгөж 6 цаг 50 минут болж байна. Энд алхаж байгаа хүмүүс бүгд дасгал хийж гүйж байх бөгөөд би ганцаараа л сургуулийн дүрэмт хувцас өмссөн нэг нь байлаа. Хичээл эхлэх болоогүй тул ахиад жаахан алхахаар шийдэв. Бодолд минь ахиад тэр ороод ирсэн. Түүнийг бодохгүй байя гэсэн ч явсан газар болгон маань түүнийг санагдуулж байна.
Flashback
"Тайвширсан уу?" Тэхён асуухад юм хэлэлгүй зүгээр л толгой дохино...
Тэхёны инээх нь мэдрэгдэж би ч мөн адил инээмсэглэв...
Удалгүй бид дугуйтай явахаа болин зайрмаг худалдаж аван мөн гудамжинд зардаг хоолнуудаас нь нилээн хэдийг авцгаан сандал дээр очиж сууцгаав...Бид шөнийн Хан мөрнийг ширтэн авсан юмаа идэцгээж байхдаа инээхгүй байж чадсангүй..
Би зайрмагаа идсээр Хан мөрнийг нүдээ ч цавчилгүй ширтэж Тэхён намайг үе үе харах нь надад мэдрэгдэнэ...Хүн иймэрхүү зүйлсийг их сайн мэдэрдэг шүүдээ..
Удалгүй нуруунд минь дулаахан даавуун зүйл мэдрэгдэн гайхан эргэж харвал Тэхён надад гадуурхаа нөмрүүлсэн нь энэ байжээ..
"Чи өөрөө даарахгүй байна уу?" Би Хан мөрнийг харсан чигтээ ийнхүү асуухад Тэхён одоо ч намайг ширтсэн хэвээр байлаа.
"Чи миний хажууд байгаа цагт би хэзээ ч даарахгүй"
Түүний үгэнд зүрх хүчтэй цохилон удалгүй хацар халуу дүүгэж эхлэх аж...Би түүнд галзуу юм шиг цохилох зүрхнийхээ цохилтыг сонсуулахгүй гэсэндээ түүнээс үл ялиг холдон суув.
Бидний дунд чимээгүй ноёрхож энд зөвхөн тэрний юм идэх чимээ л сонстоно..
"Баярлалаа Тэхёнаа" би инээмсэглэнэ түүнд хариу хэлэв.
Тэхён надруу ойртон миний мөрийг дэрлээд
"Би чамд хэлсэн шүү дээ..Чамд туслаж, сайхан хандах бүрт битгий талархаж бай гэж.Чамайг хамгаалах чинь миний үүрэг би чамд амалсан ёсоороо үүрд чиний хамгаалагч баатар чинь байх болно" тэр мөрийг минь дэрлэхдээ ийнхүү хэлэх аж.
Түүний хийж буй үйлдэл бүр
Түүний эелдэг үгс, зөөлөн байдал,бас хөгжилтэй зан гээд бүх л охид тэдний энэ үйлдлийг буруугаар ойлгож өөрт нь сайн хэмээн боддог..Тэхён ганцхан надад л ингэж ханддаг ч одоо ахиж битгий ийм зүйл хийгээсэй гэж хүсч байна.. Сэхүн яг л ийм байсан. Гэвч эцэст нь тэр намайг зовоосон.Бие махбодиор бус сэтгэл зүрхээр минь.Еэнагаас болоод намайг яг л тоглоом шигээ үзсэн нэгэн шүү дээ. Гэхдээ Тэхён...
YOU ARE READING
Cinderella's Stepsister 2
Romance[Засагдаж байгаа] Миний амьдрал оршиж байгаагүй Ким Тэхён гэх нэг нь гэнэт л гараад ирсэн.