Зохиолч
Чэрин аажуухнаар нүдээ нээхэд хамгийн түрүүнд түүнийг ширтэх тэхёныг олж харав. Тэхёны нүдэнд нулимс цийлэгнэсэн байх бөгөөд чэринг хараад шууд тэр нулимсаа арчиж түүнийг барьж байсан гараа татах гэхэд чэрин амжиж түүний бугуйнаас барьж авав.
"би чамайг айлгачихсан уу?"
"Чи гэр лүүгээ явж хичээлдээ бэлддээ" Тэхён нулимсаа ахин арчсаар ийнхүү хэлээд орноос өндийхөд Чэрин ч мөн адил даган өндийв. "Чи зүгээр байна гэдэгтээ итгэлтэй байна уу? Тэхён"
"Би бас сургуульдаа явах болноо"
"Чи заавал явахгүй байсан ч болношд"
"Чэрин би зүгээр байх болно. Эмээ намайг өөрөөс нь болж шаналаад суугаасай гэж хүсэхгүй" гэж хэлээд гунигтай инээмсэглэхэд, Чэрин зүгээр л толгой дохиж байлаа.
Тэд босож хичээл ороход 1цаг 30 минутын хугацаа байгааг мэдэв. Тэр хоёр хамт зочны өрөөнд Чэрины аавыг ирэхыг хүлээж суух бөгөөд Чэрин зочны өрөөг ямар том мөн тансаг болохыг харж байлаа. Өрөөны голд томоос том гэр бүлийн зураг байх бөгөөд түүний аав ээж авга ах бэр эгч мөн эмээгын ач нар байгаа харагдана. Мэдээж тэхён ч мөн адил инээмсэглэнэ зогссон байх аж. Чэрин түүнийг ээж аавтайгаа ямар адилханд гайхах бөгөөд байн байн түүн лүү харж инээх харцнаас нь л мэдэгдэнэ. Тэхён бага зэрэг ханиалгах ба хүйтэн усанд удаан байснаас болж ханиад хүрсэн бололтой. .
"Чэрин ингэж харахаа боль би зүгээр"
"Ойлголоо гэхдээ тэе чи хичээлдээ явахдаа итгэлтэй байна уу"
"Би зүгээр байх болно" Тэхён инээмсэглэнэ түүнийг өөрийг нь зүгээр гэдэгт итгэхыг хүсэж байлаа. Түүний аав хэдэн минутын дараа ирэх тул Тэхён түүнийг гаргаж өгж байв. Чэрины аав Тэхён гэрээс холгүйхэн зогссон байх бөгөөд Чэрин доош бага зэрэг алхах шаардлага гарсан учраас түүнд баяртай гэж хэлээд зам уруудан алхаж хэлэв.
"Чэрин" Тэхён зам уруудан алхах охиныг чангаар дуудаад хурдан алхаж түүний бэлхүүсээр гараа оруулан чанга тэврэв. Нөгөө талаас чэрины зүрх маш хурдтайгаар цохилж түүнийг ингэж гэнэт тэвэрсэнд гайхах хэдий ч түүнд тусалж чадахгүй ингээд ганцааранг нь үлдээгээд явж байгаадаа ичиж мөн санаа зовож байлаа
"Би чамтай үргэлж хамт байх болно. Би амлаж байна" Чэрины хэлсэн үг Тэхёнд бага ч болоь дэм болсон бололтой инээмсэглээд түүнээс холдов.
YOU ARE READING
Cinderella's Stepsister 2
Romance[Засагдаж байгаа] Миний амьдрал оршиж байгаагүй Ким Тэхён гэх нэг нь гэнэт л гараад ирсэн.