chapter 22

1.4K 215 4
                                    




Чэрин

Еэна үнэхээр эргээд ирсэн.

Түүнийг ирсэнээс хойш хэдэн долоо хоног өнгөрлөө. Найзуудтайгаа хоолны ширээнд сууж байхад хажууд ирээд санамсаргүйгээр хоолоо асгасан мэт дүр үзүүлээд уучлалт гуйгаад л явчихдаг.Тэр ч бүү хэл хувцасны шүүгээ дотор минь элдэв  янзын захидал бичээд дотор нь үлдээчихсэн байдаг, тэр бүх захидал миний өнгөрсөн үеийг санагдуулж байсан ч би түүнээс аль болох зайлсхийж байлаа. 

Гэвч би нэг зүйлийг сайн ойлгосон. Намайг Еэна алах гэж оролдох биш би өөрөө өөрийгөө хөнөөхыг оролдож байсан. Би зүгээрээ л өөрийгөө хуурч байсан төдий. Тэхёнтай байсан дурсамж шиг л...

Намайг Еэнагийн дарамт шахалтанд байхад тэр юу ч хийж чадаагүй...

Судасаа ханах гэж байхад минь намайг дуудаж Хан гол руу дагуулж яваагүй.

Тэр миний баатар байхыг хүссэн гэхдээ тэр цаг хугацаа бодит биш..

Биеийн тамирын багшид шийтгүүлж байхад, миний төлөө намайг хамгаалж хамт шийтгүүлээгүй. 

Түүнтэй хамт байсан дурсамж хэзээ ч бодит байгаагүй,  болох ч үгүй.

Тэр намайг тэвэрч "Бүх зүйл сайхан болно" хэлсэн.

Тэр миний духан дээр үнсэж, намайг хэр их хайрладаг болохоо харуулсан.

Гэхдээ бүгд хуурамч байсан.

Энэ бол миний зүүдэн дэх амьдрал.

Тэхёны ширээг тойрон олон сурагчид зогссон байх бөгөөд тэдний дунд хажүн ч мөн зогсож байсанд хүмүүсыг түлхэн ширээны хажууд очиход түүний ширээ дээрх үгс миний анхаарлыг татав.

Адгийн новш

Үхээд өг

Ангиас зайл

Үүнээс гадна хамгийн муухай үг нь хэнийг ч тэр сэтгэлийг эмзэглүүлхээр байсан юм.

Эмээтэйгээ там руугаа тонил

Нүдэнд минь нулимс цийлэгнэнэ. Би эргэн тойрноо гүйлгэн харвал нэг охин тараг идэж байхыг хараад түүнийг булааж авна Хажүн лүү шидчихэв.

"Хараал ид гэж ямар новш нь бэ?"

Адгийн новш

"Жигшмээр юм" Түүн рүү бүх чадлаараа муухай харсаар зогсож байхад танил нэг хоолой намайг арагш харахад хүргэлээ. Энэ Еэна байсан юм.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now