chapter 6

2.4K 304 9
                                    


Би сургуульдаа явах замдаа "Hold me tight' амандаа дуулна явах бөгөөд энэ дуу аль хэдиийн миний хувьд утга учиртай дуу болсон юм. Зарим хүмүүс над руу сонин харцаар харах ч надад тийм ч хамаатай байсангүй. Одоо бол надад Тэхёнд найз нөхөд ямар чухал гэдэгыг ойлгуулах л гол зорилго минь болчихоод байсан юм.

Тэр өөрийгөө ганцаарддаггүй гэж боддог.

Тэр найз нөхөд ямар чухал болохыг мэдэхгүй

Учир нь түүнд туслах хэн ч байхгүй.

"Хөөе" Би дүрэмт хувцасаа цэвэрхэн гэгч нь Тэхёныг хараад аз жаргалтайгаар инээмсэглэнэ түүний хажууд гүйн очив.

"Өглөөны мэнд~" би түүний хажууд очоод ийнхүү мэндлэхэд тэр над руу харна инээгээд хариу мэндлэв.

"Өглөөний мэнд"

"Өнөөдөр би ямар их баяртай байна гээч Тэхён"

"яагаад??"

Яагаад гэвэл чи миний хажууд байгаа болохоор

"Нууц" би түүнд мэдэгдүүлэхгүй хүсээгүй болохоор багахан инээмсэглээд түүн рүү харлаа. Өнөөдөр их инээснээс болж миний хацар авчин орно гэдэгт би 100 биш 1000 хувь итгэлтэй байлаа.

"Чи гэхдээ их сонин байна шүү" Тэхён одоо ч байгаа байдалд минь дасаж өгөхгүй байгаа бололтой над руу сонин харцаар ширтэх бөгөөд би түрүүлэн алхсаар түүний өдөөс харан ухарч алхаад "Тийм ч их гайхах хэрэггүй. Би үүнээс сайн байж үзсэнгүй"

Миний хариултанд тэр нүдээ эргэлдүүлсээр "Хамаа алга" гэх бөгөөд энэ нь түүнийг ямар эгдүүтэй харагдуулж байсан гэж санана.

Сургуулийн кордороор алхах биднийг хүүхдүүд сонирхосон мөн гайхсан бололтой гарах бөгөөд энэ надад тийм ч таатай санагдаагүй хэдий ч цаашдаа ч гэсэн мэдэхгүй царайлахаар аль хэдийн шийдсэн юм.

Тэхён миний эвгүй байгааг мэдсэн бололтой санаа зовсоор "Тэд биднийг хараад байна. Чи зүгээр үү?" хэмээн асуухад би өнөөх хүүхдүүд рүү харсаар толгой дохив.

"Үнэндээ энэ хүүхдүүд чамайг надтай хардаж, бас надад атаархаж байгаа юм"

"Юу?" Тэхён миний хэлсэн зүйлд их гайхсан бололтой гэнэт зогсоод миний духан дээр гараа тавиад "Чэрин чи өвдчихсөн юм уу?"

"Үгүй ээ Тэхён тэд зүгээр л намайг сургуулийн царайлаг залуутай явж байгаа болохоор атаархаж байгаа юмаа. Чи өөрийгөө царайлаг гэдгээ мэдэггүй юм уу?"

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now