chapter 23

1.5K 225 6
                                    




Чэрин

Олон хүмүүс шуугилдах танхимаар дамжин сургуулийн ханын самбарын өмнө очихдоо самбар дээр бичсэн зүйлийг хараад амьсгаа минь давхацаж би бүрэн цочролд орсон байв.

                  ПАК ЧЭРИН БОЛ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ НИЙГМИЙН ХОГ ШААР

Томоор бичсэн үгнүүдыг дагуулан харвал миний зурагнуудыг мөн өлгөжээ.

          Түүний ээж нь түүнийг ийм болохоор л хаясан биз...

Өндөг, гурилаар хучигдсан сөхрөн суух миний олон мянган зураг бараг сургуулийн бүх хүүхэд намайг доромжилж байсан үе хар бараан дурсамжыг минь агуулах тэр зургийг ханын самбар дагуулан эгнүүлэн өлгөсөн байх аж.

              Сургуулийнхан БҮГДЭЭРЭЭ түүнийг үзэн яддаг

Сүүлчийн зураг сургуулийн дээврээс үсэрч амиа хорлох гэж байсан зураг байлаа

                         Сүүлдээ тэр АМИА ХОРЛОХ гэж оролдсон үнэхээр жигшмээр

Бусдад өөрийнхөө юу туулсаныг илчилсэндээ цочирдсонгүй. Харин дээврээс өсрөх гэж байсан зураг энд байгаа нь намайг илүү их цочирдуулж байсан юм.

"Чэрин үнэхээр тэгсэн гэж үү?" хэн нэгэн ийнхүү үл итгэсэн байдалтай хоорондоо ярилцах бөгөөд удалгүй Еэна-н хоолой гарсаар "Тиймээ тэр амиа хорлохыг оролдсон"

Би түүний зэвүүн хоолойг сонссондоо уур хүрсээр эргэж харвал тэр Хажүнтай хамт инээлдэн зогсож байх аж.

Би түүний харцнаас айдаг сул дорой нэг нь шиг харагдахыг хүсээгүй учраас юу ч үл хэлэн Еэна-руу тасралтгүй ширтэж эхлэв.

"Чи үргэлж энэ зураг дээрх шигээ сул дорой байсаар ирсэн. Хүчтэй юм шиг царайлах хэрэггүй дээ" Еэна ярих зуураа алхам алхамаар над руу ойртох ажээ. "Чи үргэлж л хэн нэгэнд гай болдог. Иймээс л чамайг ээж чинь хаясан юм. Тэр ийм охинтой байхыг хүсэхгүй байгаа"

"Тэгээд"

"Т-тэгээд гэнээ"

"Чи ээжтэй минь жаргалтай байгаа бол би чамд ээжийгээ өгчихье. Гэхдээ чи миний аз жаргалыг мөн миний гэсэн бүхнийг хэзээ ч авч чадахгүй. Би хэзээ ч  үүнийг зөвшөөрөхгүй Жи Еэна"

Хэлсэн үгэнд минь түүний уур хүрсэн бололтой намайг алгадахаар гараа далаахад хэн наг нь түүний гарыг бариад авав.

Энэ Тэхён байсан юм.

"Миний гэсэн зүйл гар хүрэх юм бол би чамайг үгүй хийж чадна шүү" Тэхёны хоолой их ууртай сонсогдох бөгөөд үгээ хэлэх бүртээ Еэна атгах гараа чангалах аж.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now