Chapter 14

1.8K 240 4
                                    

Чэрин

Чурун эгч надад тэхёны талаар үнэныг хэлсэнээс хойш миний зүүдэнд тэр яагаад ирсэн талаар маш олон таамаглал тархи дотор минь эргэлдэж байсан ч би одоо хүртэл хариултын олохгүй хэвээр байлаа. Анх бид биенээ огт танидаггүй байсан. Би команд орж тэр намайг асарч эхэлсэнээс хойш л бүх зүйл эхэлсэн. Тэр намайг танихгүй байж яагаад тэгтлээ сайн асарч халамжилдаг байсан юм бол? Эгч хэлэхдээ энэ бол анхны харцаар дуралсаны шинж гэж хэлсэн. Гэхдээ энэ бол зүгээр л инээдтэй зүйл шүүдээ.

"Зүгээр л түүний зурагыг авчихаач" Тэхён ариун цэврийн өрөө орчихоод ирье гэхэд жимин хажууд минь ирж бодолыг минь тасалдуулан хэлсэн нь энэ байлаа.

"Хөөе" би түүнийг чимээгүй болгохын тулд муухай харан хэлж байхад тэр инээмсэглэнэ зогсоно.

"Чи түүнийг өнөөдөр үнэхээр их ширтэж байх чинь. Та хоёрын дунд ямар нэг зүйл болоо юу " Жонгүг урд минь ирнэ багшийн ширээг тулан зогсож байхдаа хэлсэн бөгөөд жимин зүгээр л хажууд минь санаа алдана  зогсож байсан юм.

"Бид хоёрын дунд юу ч болоогүй" би шууд л үгүйсгэсэн. Бидний дунд юу болно гэж... "Би зүгээр л зарим зүйлсийн талаар бодож байсан юм"

"Ямар нэг асуудал гараа юу" Жимин санаа зовсон янзтай асуухад би зүгээр л санаа алдаж байлаа.

"Би зүгээр л ... ирээдүйнхээ талаар бодож байна" би тэдэнд худлаа хэлчихлээ. Жимин миний хариултад эргэлж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Гэхдээ тэр цааш элдэв зүйл асуусангүй..

Намайг Тэхёны сууж байсан газар луу ширтэж байхад Жонгүг намайг үнэхээр нухацтай ширтэж байлаа. Магадгүй тэр ч бас миний хариултад итгээгүй байх. Гэрхдээ би зарти хүмүүс яагаад түүнийг үзэн яддагт би гайхаж байлаа. Учир нь тэр үнэхээр царайлаг зан чанарыг хувьд тийм ч муу биш.... Гэхдээ түүнтэй дотносох гэж байгаа нэгныг үргэлж л түлхдэг нь түүний сул тал байх.

"Би айж байна Чэрин. Хэрэв би эмээгээ алдчихвал энэ хорвоод ганцаархнаа үлдэнэ. Хэн ч намайг хайрлахгүй. Хэн ч миний өнөөдөр болсон зүйлийн минь талаар асуугаад халуун хоол хийж өгөхгүй. Би энэ хэрцгий ертөнцөд ганцаараа үлдэх болно"

Миний зүүдэнд болсон зүйл түүнд тохиолдох болов уу?? Энэ бүх зүйл тохиолдохгүй ч байж магадгүй. Хүний оюун ухаан хэрхэн ажилладагийг би хэзээ ч ойлгож чадахгүй нь бололтой.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now