Chapter 20

1.8K 226 15
                                    

Чэрин

Би чамд хайртай Пак Чэрин

Жиминий үгс толгой дотор минь эргэлдэж байсан бөгөөд би нэг мэдэхэд сургуулийн номын санд ирчихсэн байлаа. Хажууд байсан номын тавиурыг даган доош суугаад өвдөгөө тэврэв. 

"Чи ч ёстой тэнэг амьтан юмдаа Пак Чэрин"  Энэхүү хугацаанд Жиминыг яаж зовоож байсан, тшүнийг анхааралгүй явсанаа бодох төдийд л би өөрийгөө хэдэн мянган удаа ингэж хараагаад ч түүний өмнөх энэ гэм буруугаа засаж чадахгүй юм шиг санагдана.

"Чи тэнэг бишээ" Би хэн нэгний хоолойг сонсоод гайхан дээш харвал  Тэхён өмдныхөө халаасанп гараа хийчихсэн над руу хараад зогсож байв. Тэр хажууд минь ирнэ суугаад санаа алдах нь тэр.

"Чи намайг энд байгаа гэж яаж мэдсэн юм..."

"Би чамайг энд байгаа гэж мэдээгүйээ зүгээр л хичээлд суух дургүй үедээ энд ирж унтдаг юм. Тэгээд унтах гээд иртэл чи энд байсан" Би тэхёны хэлэх үгийг сонсоод ичсэндээ доош харав.

Яагаад тэр намайг хайна гэж....

"Тийм байхнээ"

"Яагаад чи энд байгаа юм, хичээлдээ суух ёстой биш гэж үү?? Бас чи хоолны газраас гарж явчихаад эргэж ирээгүй"

"Зүгээр л" Би түүнд худлаа ярихыг хүсээгүй ч зүгээр л ингээд хэлчихсэн нь хэн хэндээ амар санагдана. Тэхён хэсэг хугацаанд дуугүй сууж байсанаа над руу харсаар "Жимин ч мөн адил эргэж ирээгүй" гэхэд би санаа алдаад толгой дохив.
Хэсэг хугацаанд чимээгүй суусаны эцэст Тэхён над руу санаа үовсон аяиай ширтээд "Чи зүгээр үү" хэмээн асуухад би ахин толгой дохиод өнгөрөв.

"Харин чи зүгээр үү Тэхён?"

"Би хэзээ нэгэн цагт зүгээр болно. Гэхдээ энд миний асуудал яригдаагүй Рин чи миний санааг зовоогоод байна" тэр над руу харахгүй доош харсан чигээр зөөлхөн хэлсэн ч надад санаа зовж байгаа нь илт мэдрэгдэх аж.

"Миний зүгээр биш гэдэг нь тийм тодорхой байна уу?" Би инээд алдаж байхад Тэхён толгой дохиод "Чи хүсэхгүй байгаа бол надад хэлэх шаардлагагүй ээ. Би зүгээр л чамд туслахыг хүссэн юм" гэж тэр хэлээд над руу харсанаа ахин санаа алдаад "Би чиний сэтгэлийн үгийг сонсож, чадах чинээгээрээ тайтгаруулахыг л хүсч байна"

Чиний хэлсэн үг бүр намайг тайвшируулж байдаг шүү дээ Тэхён

"Би түүнийг ахиад л гомдоочихсон. Би үргэлж л түүнд дараа болж байх юм. Ямар сайндаа Жимин уйлж байхавдээ" Жимины уйлж буй төрх санаанд орсоор нүдэнд минь нулимс цийлэгнэх үед Тэхён намайг дулаахан цээжиндээ тэврэв.

Cinderella's Stepsister 2Where stories live. Discover now