Чэрин
Жимин манай сургуультай танилцхын тулд хичээлээ тараад шууд наашаа ирсэн байлаа. Tэхёны хэлсэн үгс толгойд минв эргэлдэж би минут сэкунд тутамд санаа алдана явна.Түүнтэй найз болохыг би дээвэр байхдаа асуусан бас өөрийгөө нээж найз нөхөдтай болохыг зөвөлсөн ч тэр найз болох хүсэлтээс татгалзаад зогсоогүй бүр өөрөөс нь хол байхгүй бол сургуулиас хөөнө гэж хэлсэн.
"Чи зүгээр үү" гэх жимины дуугаар түүн лүү хараад хуурамч инээмсэглэл тодруулна толгой дохив.
"Зүгээр дээ Жимин санаа зовох хэрэггүй."
"Чиний худлаа яриад байгааг би мэдэж байна Чэрин, чи өөрийнхөө худлаа ярьж чаддаггүй гэдэгийг мэддэггүй бололтой охин минь."
"Жимин" би түүний нэрийг зөөлхөн дуудав.
"За Чэрин"
"Би ... түүнтэй уулзсан"
"Хэнтэй" тэр нэлээн гайхсан байдалтай асуух бөгөөд хэрвээ би түүнд үнэнэээ хэлвэл тэр надад Юнги шиг тусалж чадах болов уу?? Юнги надад хэрэгтэй зөвөлгөө өгж би түүний хэлсэныг дагасан ч тэр ахиад л намайг өөрөөсөө түлхээд байна шүү дээ, би одоо үнэхээр яахаа мэдэхгүй байна.
"Ким Тэхён" би Жимин лүү харцаа чиглүүлэв.
"Юу? тэр үнэхээр ... байдаг гэж үү?" Жимин гайхсаар би хөнгөхөн толгой дохив.
"Тэрний нэр, царай, дуу хоолой гээд бүгд адилан зөвхөн ганц ялгаа нь бусадтай харьцдаг харьцаа"
"Чи тэгээд түүнтэй харьцаж үзсэн юмуу"
" Тиймээ би түүнтэй найз болохыг хүссэн харин тэр татгалзсан. Тэр зүгээр миний эрхэм хүнтэй ямар адилхан гэдэгээ мэдэхгүй бас яагаад түүнтэй найзлахыг хүсээд байгаа шалтгааныг ч мэдэхгүй болохоороо татгалзсан байх, би одоо яг юу хийхээ мэдэхгүй байна Жимин"
"Чи түүнд хайртай юм байна тиймүү?" Жимины асуулт намайг гайхшруулж орхив. Тэр миний зүүдэн дэхь тэхёныг тийм ч сайн мэдэхгүйшдээ.
YOU ARE READING
Cinderella's Stepsister 2
Romance[Засагдаж байгаа] Миний амьдрал оршиж байгаагүй Ким Тэхён гэх нэг нь гэнэт л гараад ирсэн.