Chapter-1

8.5K 262 3
                                    

                       Who is Boss1

Жэхён: Музейд дахиад хамгаалалт хийх хэрэгтэй байх?

Тэюун: Болох л юм. Хамгийн найдвартай зүйлсийг л хий.

Дуёон: Мэдээж. Энэ үзвэрүүд хичнээн чухал билээ..

Винвин: Хүмүүс рүүгээ хэлчихье.

                ----------------------------

Марк*: Хаёон энэ материалтай танилц..  хэмээн түүнийг хэлэхэд түүнтэй ойр сууж байсан урт хар үстэй нэгэн бүсгүй сууж байсан сандлаасаа босон түүний гараас материалыг аван харлаа.

  хэмээн түүнийг хэлэхэд түүнтэй ойр сууж байсан урт хар үстэй нэгэн бүсгүй сууж байсан сандлаасаа босон түүний гараас материалыг аван харлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Хаёон*: Тэгэхээр эд нар өнөөх музейг эзэмшигчид байх нь ээ?

Марк: Тийм ээ.. Гэхдээ манай зочид буудлын хэмжээнд хүрэх бил үү? Бид энэ хөрөнгийг босгох гэж хичнээн зүтгэлээ.. Би лав тэднийг зүтгэсэн гэж үзэхгүй! Хэн ч дурсгал олоод тавиур дээр тавьчихаж чадна.

Хаёон: Марк тайвшир.. Эцэст нь чи л BOSS нь байх болно.

Хаёон материалыг уншчихаад өөрийн өрөө рүүгээ зүглэлээ.
Өндөр өсгийт дээр цэмцгэр алхах гуалиг бүсгүй дээр ямар ч хүний харц шууд тусах нь ойлгомжтой..
Тэрээр өөрийн ажлын өрөөнд орж ирэн ширээнийхээ ард суун сандлаа налан нүдээ хэсэг аньлаа. Зүүрмэглэх гэж биш харин толгой доторх бодлоо бага ч болов цэгцлэх гэсэндээ тэр билээ..
Хэсэг суусны эцэст түүний хаалгийг нэгэн хүн тогшиход тэрээр орохыг зөвшөөрөв.

"Марк захирал бүгдтэй нь уулзахыг хүсэж байна.."

"Ойлголоо"

Тэрээр суудлаасаа босон хувцсаа нэг янзалчихаад Марк-ын өрөө рүү зүглэлээ.. Дахиад л дуудаглахаа мэдсэн бол тэндээс нь гардаггүй л байж..  хэмээн бодсоор түүний өрөөнд ороход бүгд цугласан байв.

Хаёон: Юу болсон юм

Лукас: Эхлээд суусан чинь дээр байх.!

Хаёон: Чамаас асуугаагүй л юмсан

Хаёон түүний тушаасан өнгө аясанд дургүй байсан ч үгэнд нь орохоос өөр арга байсангүй..

[COMPLETE] I'm the BOSSWhere stories live. Discover now