Chapter-7

1.4K 129 2
                                    

                           Dangerous

Машин зогсож байсан газраасаа хөдлөн миний хажуугаар өнгөрөхөд жолоочийн талын цонх онгорхой байх бөгөөд түүгээр машин барьж байсан хүний царай тод харагдах ажээ..

Машин зөрж өнгөрсний дараа Хаёоны гэрийн хаалганы урд ирэн кодыг нь хийн ороход тэрээр галт тогооныхоо өрөөнд зогсож байв. Тэрээр намайг харан гайхсаар над руу дөхөхөд нь

"Би чамайг төлөвлөгөө боловсруул гэсэн биш гадуур бусадтай зугаац гэж хэлээгүй байх аа?"   гэж түүн рүү ширтэнгээ хэлэхэд тэрээр гартаа байсан аягатай усаа тавин

"Боловсруулчихад л хангалттай биздээ? Маргааш өгье болох уу?" хэмээн үл тоох аятай хэлэхэд нь уур хүрэх шиг болж

"Хэн чамайг энд авчирсныг л санана биз!"  гэж хэлэнгээ түүн рүү дөхлөө. Үнэндээ төлөвлөгөө авах гэсэнд биш түүнийг эсрэг талын хүнтэй ойр байгаад уур хүрч байна!
Намайг бага багаар дөхөхөд Хаёон хойш нэг нэг алхмаар хойшилж

" Гэхдээ, Марк.. бүх зүйл төлөвлөгдсөн."

"Одоо хамаа алга. Чи өрсөлдөгч талтай дотно байхыг хүсвэл юу ч үгүй хоосроод түүн рүүгээ явж болно шүү!"  гэж хэлэн түүний бугуйнаас барихад тэрээр бага зэрэг айж байгаа аятай харагдана.. Хэсэг хугацаанд түүний бугуйнаас барьсан учир түүний гар өвдөж байгаа аятай тавихыг хүсэхэд нь би түүний гарыг тавиад

"Маргааш ажил дээр уулзъя!"  гэж хэлэн Хаёоны гэрээс гарлаа.

Хаёон Маркын араас айсан харцаар харан үлдэнэ.. Магадгүй түүний багын найз биш өөр хэн нэгэн түүний дотор орчихсон мэт л харагдаж байсан биз. Хаёонд хэзээ ч чанга хатуу зан авир гаргаж байгаагүй бөгөөд сүүлийн үеүдэд түүнд гаргаж буй авир нь ширүүн болсонд Хаёон айх шиг.. Гэвч тэр дор нь Хаёон Маркыг орхиод явчихаж чадахгүй. Марк л түүнд бүхнийг өгсөн. Марк л түүнийг өндөрлөгт гаргаж ирсэн..

                 ----------------------------

Дуёон-ы талаас

Тэюуний ажлын өрөө рүү зарим нэгэн ажлуудыг ярилцахаар зүглэлээ. Түүний хаалгыг нэг тогшин дотогш орон буйдан дээр ВинВин-ий хажууд суулаа. Ширээн дээрээс таблет аван харангаа

"Өчигдөр Марк ч уурласан байх шүү"  гэж хэлэхэд ВинВин

"Юу болсон юм? "

"Өчигдөр Маркын зочид буудлын хажуугаар явангаа Хаёонтой таарсан юм. Түүнтэй хамт явж байгаад орой гэрт нь хүргэж өгчихөөд буцахдаа Маркын хажуугаар зөрсөн. Хаёоныг надтай хамт явсанд уурласан байх.."

[COMPLETE] I'm the BOSSWhere stories live. Discover now