Believe..
Шинэ өглөөг санаа зовж, эргэлзсэн байдалтай угтан Маркын ажлын өрөөнд зориглон орж, буйдан дээр нь суун төлөвлөгөө гаргасан цаасаа тавиад
"Хурдан Казиног ав." гэж хэлэхэд Марк сууж байсан сандлаасаа босч ирээд ширээн дээр байх төлөвлөгөөг аван хараад
"Тэгье ээ. Долоо хоногийн дараа Казиногын зүг гаръя" гэж хэлэн буцан сандал руугаа суун утсаар ярьлаа.
Маркд мөрийтэй тоглоомын газрыг л авах тал дээр туслачихаад больё. Хангалттай гэж бодож байна..
Дуёоны хэлсэн саналд би одоо ч эргэлзсээр.. Гэхдээ Маркыг ингээд л орхичихож чадахгүй. Марк надад ширүүн хандаж байсан ч би түүний талаас холдож болохгүй гэж бодож байна. Марк байгаагүй бол би одоо оршиж байх байсан болов уу ч гэж эргэлзэж байна..
------------------------
Дуёоноос санал авснаас хойш таван хоногийн турш түүнтэй ямар нэг газар уулзаж байлаа. Гэвч уг өдрүүдэд ажлын талаар ярьсангүй. Гагцхүү өөрийн хувь хүн талаас л уулзаж байв..
Дуёон-ы талаас
Магадгүй Хаёон миний саналыг хүлээн авах байх. Хэрэв тэгвэл бүх зүйл ямар ч саадгүй бүтнэ гэсэн үг. Марк гэх өрсөлдөгч бидний өмнө зогсохгүй, бид хүссэнээ авч болно гэсэн үг.
Хаёонтой уулзаж байгаа минь нэг талаараа тавьсан саналдаа зөвшөөрүүлэх гэсэн арга хэдий ч түүнийг хувь хүн талаас нь мэдэх тусам өөрийгөө юу хийж байгааг ч заримдаа анзаарахаа болих юм.. Ийм мэдрэмж авч үзээгүй өөрийгөө ойлгохгүй нь бололтой.Жэхёнтой хамт музей руу орохдоо хэсэг яриа өрнүүллээ.
Жэхён: Хаёонд саналаа зөвшөөрүүлэх гэж л уулзаж байгаадаа итгэлтэй байна уу?
Би: Тийм. Гэхдээ нэг талаараа үгүй. Энэ мэдрэмжийг ойлгохгүй л байна шүү. гэж түүний асуултад хариулчихаад Тэюуний өрөө рүү орох агаад бүгд цугласан байлаа.
Тэюун: Тэгэхээр маргааш Казино руу явцгаая. Хуучин захирал нь баттай солигдсон уу?
Винвин: Тийм ээ. Тиймээс бидний хуучин өрсөлдөгч байхгүй гэсэн үг. Санаа амар мөрийтэй тоглож байгаад сүүлд нь дайрахад болно.. гэж тэрээр хэлэхэд хэсэг зүйлс бодогдох аж. Үнэхээр л хуучин захирал нь солигдсон бол бидэнд боломж байгаа гэсэн үг юм байна. Энэ удаад хэн нэгэн шарх авахгүй байхад л хангалттай гэж бодон Жэхён руу харлаа. Хэрвээ хуучин захирал нь байвал? гэж бодоход бага зэрэг айдас бүрхэх шиг. Хэрвээ тэр байвал ямар ч төлөвлөгөө байсан цуцлаад тэндээс явах хэрэгтэй.
YOU ARE READING
[COMPLETE] I'm the BOSS
Adventure"Бүх зүйл зөвхөн чиний эзэмшилд оршино гэдэг байж боломгүй.. Дэлхий ертөнц дээр ганц чи л оршин тогтнодоггүй шүү дээ. " "Хэдий чи хүйтэн цэвдэг сэтгэлтэй байлаа ч хэн нэгний хайранд хайлах болно гэдгийг л хэлье"