Chapter-3

2.5K 180 4
                                    

                       The Museum

Марк-ын талаас

"Ойлголоо" гэж утсаар хариу өгчихөөд харилцуураа тавин урд суух Жон Ү-д хандан

-Тэюуний музейг илүү ихээр судлах хүнээр Хаёоныг тавих санаатай байна..  гэхэд тэрээр уншиж байсан номоо тавьчихаад

-Чи тэгж бодож байгаа бол тэгдээ.. Энд чи дарга нь.

Би: Үнэндээ би чамайг Хаёонд талтай гэдгийг чинь гадарлаж байгаа шүү. Ажлын шугамыг давахгүй байх тал дээр анхаарна байх гэж найдаж байна.

Жон Ү: Мэдээж..     гэж хэлэхдээ тэрээр бага зэрэг санаа зовсон сонсогдоно. Хэдий Хаёон зөвхөн миний найз ч гэлээ түүнийг энэ салбарт шилдэг нь болгох нь миний зорилго. Хэн ч түүнийг орлож чадахгүй тийм л шинэ BOSS-г төрүүлмээр байна.

Хамгийн том өрсөлдөгчөө л буулгаад авчихвал энэ салбар биднийх.. биш ээ минийх болох болно!

Судалгаа хийлгэхээр Хаёоныг өрөөндөө дуудлаа. Удалгүй тэрээр орж ирэн урд байх буйдан дээр суухад нь би түүнд музейн талаарх илүү дэлгэрэнгүй бичиг баримтыг өгөөд

-Энэ музейг л буулгаж авах хэрэгтэй байгаа юм. Өчигдөр чиний танилцсан бүлгэмийнх гэдгийг төвөггүй таньж байгаа байх.

Хаёон: Мэдээж.. Бага зэрэг төлөвлөгөө боловсруулахад л музей чинийх. Гэхдээ багахан итгэл л төрж байна энэ удаад

Би: Яагаад?

Хаёон: Үнэндээ тэд ч бас өрсөлдөх тал дээр биднээс дутахааргүй харагдсан..

Би: Мэдээж шүү дээ. Ямартай ч сул талыг олох нь чиний үүрэг.

Хаёон: Ойлголоо.          гэх хариуг өгчихөөд тэрээр өрөөнөөс гарлаа..
Ажлын ширээний сандал дээр очин суугаад ширээний татдаг шүүгээнээс зураг гаргаж ирэн хэсэг харлаа. Хаёон бид хоёрын багын зураг.. Энэ үеийн Марк одоо байхгүй гэдгийг хэлэхэд яагаад ч юм харамсалтай санагдах юм? Энэ үеийн Марк юуг ч бодох сөхөөгүй энгийн л нэгэн байсан. Харин одоо би бүгдийг ойлгож, өрсөлдөөнийг утгаар нь мэдэрч эхэлсэн. Энэ ертөнц дээр бид өдөр бүр шахам л өрсөлдөж, бие биенийхээ дээр гарахыг бодож байдаг. Тэгээд ч одоо байгаа миний орсон салбараас гарна гэж үгүй..
Муу оролдлого эцэстээ мууг л дагуулдаг!.

Хаёон-ы талаас

Маркаас бичиг баримтыг авчхаад өөрийн өрөөндөө орж ирэн дахин дэлгэрэнгүйг уншлаа. Яагаад ч юм энэ музей миний сонирхлыг Маркаас илүү татах юм?

[COMPLETE] I'm the BOSSWhere stories live. Discover now