This world has one King!
Дэлхий ертөнцөд орших аливаа улс орон эрт үеэс л эхлэн ганц хаантай байсаар ирсэн. Уг ширүүн салбард ч мөн адил ганц BOSS бий.. Гэвч тэрхүү өндөрт хүрэх гэсэн хэдэн зуун хүмүүс байдаг бөгөөд тэр дундаас хамгийн чадварлаг тоглогч л гарч ирнэ, эсвэл хамгийн бохир тоглогч л гарч ирнэ.. Эцсийн үр дүнд энд ганц л BOSS бий!
Хаёон-ы талаас
Өглөөний цай бэлдэн уучихаад ажил руугаа явахаар зэхлээ. Жижиг гар цүнхэндээ утсаа хийчхээд гаран доош буун машиндаа суулаа.
Ойрд Марк их нухацтай байгаа тул би ч мөн адил хянуур байх хэрэгтэй. Мөн Жон Ү-д санаа зовох шиг.. Өөрт тохирсон сайн хүнтэй л учрах хэрэгтэй юмсан. Өөрөө хичнээн сайн хүн билээ..
Ажлын өрөөнд орж ирэн өнөөх Казино руу ямар аргаар нэвтэрвэл ашигтай болох талаар бодон интернет хэслээ.
Хэсэг хугацаанд хэд хэдэн санаа олон цаасан дээр тэмдэглэчихээд компьютерээсээ холдон нүдээ амраахаар шийдэв..
Хүний тархинд өдөрт хэдэн сая бодол эргэлддэг гэсэн. Тэгвэл талд нь бидний өрсөлдөгч компани болон Дуёон-ы талаарх бодол эргэлдээд байгаа бололтой. Өөрөөсөө яагаад гэх асуултыг асуусан ч хариултыг үл олох юм.
Ажлын цагуудыг өнгөрөөчхөөд явахаар боллоо. Өнөөдөр яагаад ч юм нэг тийш явж бодлоо цэгцлэмээр санагдан зочид буудлын үүдэнд зогсож байтал хажууд хэн нэгэн ирж зогсох нь анзаарагдан хажуу тийш харвал Лукас зогсож байв. Магадгүй тэр дахиад л зугаацахаар явахдаа намайг дагуулж явахыг хүссэн биз гэх бодолтой зэрэгцэн тэрээр ярьж эхэллээ.
Лукас: Өнөөдөр зүгээр л нэг газар суугаад вино уумаар өдөр биш гэж үү? хэмээн асуун над руу харлаа. Харин би түүний асуултыг эсэргүүцэн урагш хараад
"Зүгээр дээ. Би өнөөдөр өөр ажилтай." гэхэд
Лукас: Чи дахиад өнөөх уйтгартай кофе шоп руу гаа явах гээ юу? Тэрний оронд надтай хамт бай гэж хэлэхдээ бага зэрэг түргэмдсэн санагдана..
"Би яагаад чамтай хамт явах ёстой гэж? Би чиний боол юм уу?" гээд түүнээс бодож буйгаа шуудхан асуучихав. Сүүлийн өгүүлбэрийг үнэндээ бодож ч амжилгүй амнаасаа урсгачихлаа. Миний асуултад тэрээр хөхрөөд
"Болдог бол чамайг хажуудаа боол ч хамаагүй болгоод байлгах юмсан." гэж хэлэн ширүүн харцаараа намайг ширтэх аж. Үнэхээр түүний энэ харцнаас зугтаж чадахгүй нь.. Хэн нэгэн намайг авраач?
YOU ARE READING
[COMPLETE] I'm the BOSS
Adventure"Бүх зүйл зөвхөн чиний эзэмшилд оршино гэдэг байж боломгүй.. Дэлхий ертөнц дээр ганц чи л оршин тогтнодоггүй шүү дээ. " "Хэдий чи хүйтэн цэвдэг сэтгэлтэй байлаа ч хэн нэгний хайранд хайлах болно гэдгийг л хэлье"