In the Casino
Утсаа аван Марк руу залган түүний өрөөний гадна ирэн хаалгыг нь тогшиход тэрээр хаалгаа онгойлгож өгөөд сандал дээр суун намайг хажуудаа суухыг урив. Түүний хажууд очин суухад тэрээр
"Өглөө эрт юу болов?" хэмээн асуухад нь би
"Саад гараад ирчихлээ. Тэюуний бүлгэм ч мөн адил тэр Казино руу хөдөлчихсөн байж!" гэж хэлэв уу үгүй юу Марк уулга алдан
"Хэзээ мэдэж байгаа юм!!" хэмээн над руу уурлах аж. Би түүнийг тэвчин
"Уучлаарай. Гэхдээ мэдчихсэн болохоор төлөвлөгөөндөө оруулж болно. Та нар миний өгсөн зааврын дагуу л хий. Үлдсэнийг би зохицуулна" гэхэд Маркын харц арай тайвширч
"Найдвартай зүйл хийнэ гэдэгт найдаж байгаа шүү. Орой 9 цагт казинод уулзъя" гэж хэлэхэд нь би толгой дохин тэндээс гарлаа.. Дуёонтой уулзах ёстойгоо мартах шахан түүний хэлсэн газар луу явлаа. Өмнө нь хэд хэдэн удаа энд ирж байсан учир төөрөх асуудал гарсангүй.. Одоо л түгшиж байна. Марк нэг л шийдвэл бүгдийг нь алчихаж магадгүй шүү дээ.. Айдасдаа дийлдэх нь Хаёон!!
Товлосон газартаа ирэн ийш тийш харахад тэрээр нэгэн ширээнд сууж байлаа. Би түүний сууж буй ширээ рүү аажмаар дөхөхөд зүрх минь хурдан цохилох шиг.. Би чинь түүнээс болоод сандраад байна уу даа? Уулзаж танилцаад бусад шиг хэдэн жил болоогүй ч дотно санагдаж, эртнээс л мэдэж байсан хүн шиг бодогдох минь надад хангалттай олон мэдрэмжийг өгч байна. Түүний бодолд би хэрхэн байрладаг бол? Би ганцаараа л зүрхээ захирч чадахгүй ингээд явж байгаа бол яах вэ?.
Ширээний дэргэд ирэн мэнд мэдчихээд сандал татан суулаа.
Түүний нүд рүү ширтэж чадахгүй байгаагаа ч мөн гайхах юм.
Дуёон: Чи энд аялалаар ирсэн л гэж битгий хэлээч?
Би: Тийм ээ аялалаар ирээгүй. Харин чи?
Дуёон: Адилхан. Ямартай ч эхлээд юм идэцгээе! Өглөөний цайгаа уугаагүй байх.. гэж хэлэн надад хоолны цэс өгөхөд нь би түүний гараас аван хараад хөнгөхөн зууш захиалан захиалгаа өглөө..
Дуёон-ы талаас
Хаёоныг ч мөн адил энд байгаад гайхах хэдий ч тэр ч бас бидэнтэй адил санаатай байгаа болов уу? Тэр Казино руу хөдөлсөн болов уу гэх таамаглалууд ургаад гараад ирчихсэн. Учир нь тэр Казино ямар том билээ. Түүнд энд ирэх шалтгаан нь юу байсан юм бол?
YOU ARE READING
[COMPLETE] I'm the BOSS
Adventure"Бүх зүйл зөвхөн чиний эзэмшилд оршино гэдэг байж боломгүй.. Дэлхий ертөнц дээр ганц чи л оршин тогтнодоггүй шүү дээ. " "Хэдий чи хүйтэн цэвдэг сэтгэлтэй байлаа ч хэн нэгний хайранд хайлах болно гэдгийг л хэлье"