Chapter-Bonus "End"

2K 175 3
                                    

                                ...

Гурван жил гэдэг бусдад тийм ч урт хугацаа биш байж болох ч надад бол өөрийгөө өөрчилж, өөртөө шинэ ертөнц бүтээхэд хүрэлцсэн урт хугацаа юм. 

Маркын зочид буудал түүнийг амиа алдсаны дараа сүйрэх дөхсөн ч Жон Ү түүнийг өөрийн хөрөнгөөр босгосон. Харин Лукас тэр явдлаас жилийн дараа гадаад руу буцсан. Солонгост үлдсэн нь Жон Ү бид хоёр л юм..

Зочид буудлын доторх тохижилт өөрчлөгдсөн ба өмнөхөөсөө ч илүү алдартай болсон байх шүү..

Өнгөрсөн явдлуудыг дурсан явж байтал утас дуугарав. Хэн залгаж байгааг мэдэх тул шууд л утсаа аван ярьлаа.

"За, миний юмыг бэлдчихсэн үү?"

"Тэгсэн, чи одоо ирж байна уу?"

"Удахгүй орлоо.."

Утсаа салган хажуугийн сандал дээрээ тавиад хурдхан шиг зочид буудлыг зүглэлээ.

Машинаа зогсоолд тавьчихаад дотогш орон захирлын өрөөг зүглэв.
Түүний дотоод ертөнцийг мэдрүүлэм зөөлөн өнгө зочид буудлыг дүүргэжээ. Нүдэнд дулаахан тэрхүү өнгөнүүд сэтгэлд хүртэл дулаахан санагдаж байх чинь.

Хаалгыг зөөлөн тогшин орох зөвшөөрөл аван хаалгыг нээн ороод түүнийг харан инээмсэглэл тодруулан түүн рүү дөхлөө.. Тэрээр сандлаасаа босч ирэн намайг зөөлөн тэврэн мэнд асуучихаад

"Эндээс явах гэж байгаадаа итгэлтэй байна уу?" хэмээн асуув. Би түүн рүү итгэл дүүрэн харцаар хараад

"Тэгэлгүй яахав. Энд өнгөрүүлсэн бүх хугацаа минь үнэ цэнэтэй. Гэхдээ энэ өндөр салбарт ахин ажиллахаас эмээж байна" гэж хэлэн зөөлөн инээхэд тэр ч мөн адил над руу мишээгээд

"Мэдээж энэ амьдрал чиний л сонголт шүү дээ.." гэж хэлээд

"Өрөөнд байсан бүх зүйлийг чинь ялгаад баглачихсан.. Хэзээ явах гэж байна?"   гэж асуухад нь би

"Мм, маргааш байх.. Өнөөдөр Дуёонтой цуг байх хэрэгтэй" гэхэд тэрээр инээгээд

"Та хоёрыг ингэнэ гэж өмнө нь таамаглаж ч байгаагүй шүү.."

"Ахх, амьдрал гэдэг үнэхээр л гэнэтийн бэлэг юм байна! Жон Ү минь ч бас удахгүй найз бүсгүйтэй болно биздээ.."

"Чиний хэлдгээр гэнэтийн бэлгээ хайгаад л байя даа"

Жон Ү-гийн зочид буудлаас гаран Дуёонтой уулзахаар явлаа.

Дуёон над руу тэр аймшигт өдрөөс хоёр долоон хоногийн дараа холбоо барьж, эмнэлэгт байгаагаа хэлсэн.. Түүнийг холбоо барьсны дараа би шуудхан түүн дээр очоод амьд байгаад нь л баярлан баярласандаа болоод нууцхан нулимс дуслуулж байсан юм. Хүнд шарх авалгүй, амьд байсан түүндээ талархаж явдаг шүү. Тэр явдлаас хойш их хугацаа ч өнгөрч Дуёон бид хоёр ч мөн адил цаашид хамт байхаар болсон юм..

Уулзах ёстой кофе шопын ойролцоо зогсоолд машинаа тавьчихаад дотогш орлоо..
Кофе шопд сонгох суудал дээр бид хоёрын сонирхол нийцдэг тул дургүйцэлгүй түүний сууж буй ширээнд очин суув. Дуёон утсаараа ном уншиж байгаа аятай байснаа намайг анзаарав уу үгүй юу утсаа ширээн дээр тавиад

"Өнөөдөр Хаёон гэрэлтэж байх чинь!"      гэж хэлэн инээхэд нь би дагаж инээгээд

"Угаасаа өдөр болгон гэрэлтдэггүй бил үү?" хэмээн тоглоом хийхэд тэрээр миний ширээн дээр байрлах гараас минь атган 

"Өдөр бүр, цаг бүр, минут бүр гэрэлтдэг шүү дээ" гэж хэлэхэд нь ичиж сандрах шиг л боллоо. Түүнийг ийм үгс хэлдэг гэж анх уулзахдаа бол боддоггүй л байлаа. Аргагүй шүү дээ.. Тэр үед хичнээн өрсөлдөөнтэй салбарт биенээ анзаарах ч үгүй хүч сорьдог байлаа даа. Одоо ингээд бодоход энэ бүх үйл явдал, өнгөрч одсон цаг хугацаа нэгэн өвөрмөц дурсамж болох байх.. Бодол болон сууснаа ч анзаарсангүй. Дуёон намайг дуудахад л бодол дундаасаа түр гарч түүн рүү харахад тэрээр

"Юу бодоод л мишээгээд суугаа юм?" хэмээн асуунгаа над руу ширтэх аж.. Би түүний асуултыг бодон мишээгээд цонхоор гадаах орчныг ажиглан

"Чи бид хоёр анх яаж учирсан тухай л.." гэж хэлэн түүн рүү харахад тэрээр өөдөөс инээмсэглэн суулаа.

Тэрхүү аймшигт салбараас хөндийрсөндөө баяртай байна. Дуёонтой учирсандаа ч баяртай байна. Эцэст нь бүх зүйл тайван төгсөж байгаад ч баяртай. Бүх зүйлд баярлаж байна, чин сэтгэлээсээ..



A/n: Энэ хүртэл тэвчээртэй уншиж, сэтгэгдэл үлдээж, войт дарж, хамтдаа Дуёон Хаёон хоёрыг дэмжиж байсанд баярлалаа кк♡

[COMPLETE] I'm the BOSSWhere stories live. Discover now