Chapter-4

1.8K 156 4
                                    

                          The Hotel

Дуёон-ы талаас

Тэюуний ажлын өрөөнд бүгд цугласан байх агаад жижиг төлөвлөгөө боловсруулах гэж байгаа нь энэ.

"Би Марк-ын зочид буудал руу явъя.." гэж түрүүлж ам нээлээ.

Бидний хэн нь ч өмнө нь тийшээ явж байгаагүй юм. Учир нь хэн тэднийг ийм өндөрт гарч ирнэ гэж мэдэхэв дээ..

Жэхён: Зочид буудалд зүгээр л очвол гадарлагдахгүй гэж үү?

Би: Хэнтэй ч цуг очсон яадаг юм..

Винвин: Тэгээд чи очиж хонох юм уу? Болгоомжтой байхгүй л бол.

Би: Хамаагүй ээ.. Тэдний зочид буудлаар үйлчлүүлж, мөнгийг нь төлж байхад тэд дуугүй л мөнгөө аваад амаа хамхих хэрэгтэй биш гэж үү?

Тэюун: Аргагүй л Дуёон.. Чи хүссэнээрээ л бол. Гол нь сул тал гэдгийг санана биз.

Түүнд толгой дохин хариу өгчихөөд өрөөнөөс гарахаар зэхлээ. Саяханаас л алдарт хүрсэн энэ зочид буудлыг буулгаж авах тийм ч хэцүү биш гэж бодож байна. Өмнөх олон өрсөлдөгчөө ядах юмгүй буулгачихаад байж байхад. Гэхдээ өмнө нь ер харж байгаагүй, саяхнаас нэр төдийхнийг нь мэддэг болсон хүнтэй өрсөлдөнө гэхээр..? Сайн төлөвлөх хэрэгтэй бололтой.

Утсаа аван халаасандаа хийчхээд машины зогсоол руу явлаа. Зогсоолоос машиндаа суучихаад өнөөх зочид буудал руу хурдлав.

Сул тал байж л таарна даа. Бүхий л зүйл өөртөө давуу болон сул талыг агуулдаг. Тиймээс давуу тал нь тодорхой тул сул тал нь цаанаа нуугдаж л байж таарна. Хэрвээ тэр Хаёон гэгч тийм л чадвартай юм бол заавал хэд хэдэн сул тал байх ёстой. Таамаглал дэвшүүлсээр зочид буудлын үүдэнд ирлээ. Хэд хэд харсан зурагтай адилхан үнэхээр том дээд зэрэглэлийнх юм байна. Тэгээд Марк, Жону, Лукас гурав л үүнийг удирддаг байсан гэж үү? Тэгээд сүүлд нууц түлхүүрээ гаргаж ирсэн юм биз дээ?

Зочид буудал руу орон Тэюунд энд ирснээ мэдэгдэхээр утсаа гаргаж ирэн зурвас бичлээ. Зурвасаа бичин явуулаад зогсож байтал нуруугаараа харан явж байсан нэгэн намайг мөрлөчихөв. Энэ чинь хэн гээч нь вэ? гэж бодон мөрлөсөн хүн рүү харвал Лукас байх нь тэр. Үүдээр орж ирэхдээ л нэг эзэмшигчтэй нь таарчихлаа. Бага зэргийн аз ч юм уу даа?

Лукас над руу харан намайг танисан бололтой бага зэрэг жуумалзан

"Санаандгүй мөрлөчихлөө. Уучлана биз"    хэмээн хэнэг ч үгүй хэлэв. Бага зэрэг уур хүрсэн ч тэвчих хэрэгтэй.  Энд асуудал үүсгээд хэрэггүй..

[COMPLETE] I'm the BOSSTempat cerita menjadi hidup. Temukan sekarang