The name changed.
"... нэртэй байсан музейн төв байгууламж нэрээ "NC" хэмээн солисон байна."
".... байгууламж өөрсдийн зочид буудлын нэрээ "TU" хэмээн өөрчилжээ."
Хэмээн хоёр өрсөлдөгчид өөрсдийн мэдээгээ үзэн сууцгааж байлаа. Хэр том зүйл төлөвлөсөн байгаа нь хэний ч төсөөлөл таамагт үгүй билээ.
Хаёон-ы талаас
Хэд хэдэн шалтгаанаас болж хэвлэлийн бага хурал хийхээр болсон тул бүгд түүнд бэлдэцгээв.
Удалгүй хурал эхлэх бөгөөд тэнхимд маш олон сэтгүүлчид цугласан байлаа.
Бүгд нэгэн ширээний урд суун Марк асуудлын тухай шийдвэрээ зарлалаа.
Сүүлд нь намайг бүгдэд танилцуулахаар болон би босон мэндлээд өөрийгөө танилцуулан буцан суудалдаа суув. Эцэст нь бид зочид буудлынхаа нэрийг хүртэл өөрчилсөн тул түүнийгээ зарлав.
"TU" тайлбарлавал "T Unit" болж байгаа юм. Эх үүсвэр болох гол компани "T" бөгөөд үүний бүрэлдэхүүн нэг хэсэг нь уг зочид буудал ба үүнийг "T Unit" хэмээн нэрлэж байгаа билээ..Хурал дуусан бүгд буцан нэг өрөөнд орж ирэн хэсэг зүйлсийн тухай ярилцацгаав.
Би: Өөрийн сул талаа хянах болохоор одооноос алдахгүй гэж найдаж байна..
Марк: Найдах биш баттай байлга. Дараагийн хувьцааг нь эзэмших компани бол "..." ба энэ Евро-Азид маш дээгүүрт жагсдаг мөрийтэй тоглоомын газар байгаа юм. Уг компани бидэнтэй ямар ч холбоогүй байж болно. Гэхдээ бид дэлхийд байж болох бүхий л салбарт хүч үзэх хэрэгтэй. Гэхдээ гол асуудал нь аюултай байж болзошгүй. Уг компани өрсөлдөгчөө үг хэлүүлэлгүй устгадаг хэмээх цуу яриа ч бий..
Жон Ү: Энэ удаагийнх хэт аюултай юм шиг санагдахгүй байна уу? хэмээн Марк-ын өөдөөс хариу хэлэхдээ тэрээр над руу харсан байлаа..
Марк: Золиос гарах ёстой бол гарна. Хариуд нь бидэнд золиосноос ч илүү их ашиг ирнэ гэдгийг хэлэхэд таатай байна.
Лукас: Зүгээр л хийцгээе.! Бүгдийг нь л худалдаад авчихъя лдаа?
Тэдний яриаг би чимээгүйхэн л сонсож байлаа. Учир нь Марк-д хэрхэн туслах талаараа бодсон хэрэг л дээ. Энэ удаагийнх том золиос гарах бололтой. Өмнөх ажиллагаануудад зөвхөн эд материалын л гарз гарсан бол энэ удаад өөр байж болзошгүй. Гэхдээ Тэюуний бүлгэм юу сэдэж байгаа бол? Сонирхолтой байна шүү, тэр тусмаа Дуёон.
ESTÁS LEYENDO
[COMPLETE] I'm the BOSS
Aventura"Бүх зүйл зөвхөн чиний эзэмшилд оршино гэдэг байж боломгүй.. Дэлхий ертөнц дээр ганц чи л оршин тогтнодоггүй шүү дээ. " "Хэдий чи хүйтэн цэвдэг сэтгэлтэй байлаа ч хэн нэгний хайранд хайлах болно гэдгийг л хэлье"