Who is Boss2
Дуёон-ы талаас
Ажлын өрөөнөөсөө гарахдаа толинд өөрийгөө нэг харчихаад бусад руугаа зүглэлээ. Өнөөдөр өнөөх хүлээн авалт болох учир ёслолын хувцсыг бүгд өмссөн байв..
Бүгд нэг өрөөнд цуглахад Винвин яриа эхлүүлэх нь тэрВинвин: Тэгэхээр Марк-ын шинэ ажилтныг харах цаг ирлээ
Тэюун: Хэтрүүлээд хэрэггүй шүү..
Тийм ч их ач холбогдол өгөөд хэрэггүй биз. Бид ямар эмэгтэй хүн харах гэж энэ хүлээн авалтанд оролцож байгаа биш. Ажлын шугамыг давах хэрэггүй л юм даа..
Тус тусын машинд явахаас илүүтэйгээр бүгд нэг машинд суухаар болж жолооч дуудлаа.. Удалгүй бид ирсэн машинд суун ойр зуурын зүйл ярилцаж эхлэв.
Өмнөх жилүүдийг бодвол энэ жил бид найзуудын харилцаа үүсгэх зав тун ховор байгаа..
Бага зэрэг хөгжилдөхийн тулд байнга авч явдаг ногоон микрофоноо гарган ирлээ.."Vroom Vroom! Залуусаа!"
Намайг ийнхүү хэлэхэд бүгд ажлын яриагаа орхин над руу анхаарлаа хандуулав..Жэхён: Хуучны Дуёон байх чинь ээ!
Нөхөрлөлд ч гэсэн цаг гаргах хэрэгтэй байдаг юм..
Хаёон-ы талаас
Хүлээн авалт болох үед л мэргэжлээ ашиглах хэрэгтэй шүү дээ.. Хувцасны шүүгээнээсээ улаан оруулгатай хар бариу даашинз гаргаж ирэн өмсөөд нүүрээ будан үсээ янзаллаа..
Ойрд иймэрхүү зүйлд яваагүй удчихаж ээ? Ихэнхдээ Марк-ын ард байж түүнд ажлуудынх нь санааг өгч байсан болохоор одоо ингэж өөрөө ил гарч бусдад танигдана гэж бодохоор бага зэрэг айх шиг.. Дэлхий дээр тоолж баршгүй төрлийн хүмүүс оршин байдаг учраас хэнд нь санаа тавьж, хэнээс нь айхаа мэдэхгүй юм.. Өнгөрсөн хэдэн жил өөрийнхөө өмнө хана босгочихоод хэнийг ч нэвтрүүлдэггүй байсан бол одоо бүх зүйл өөрчлөгдөх болно.. Эрсдэлтэй эрсдэлгүй бүх зүйлсийг турших цаг минь болж!Гэрээсээ гарахдаа хар өндөр өсгийт өмсөн гадуур хувцсаа аван машин руугаа зүглэлээ.. Бусадтай шууд арга хэмжээ болох газарт уулзахаар тохирсон учир өөрийнхөө машинаар явж буй минь энэ..
Өнөөх газрын үүдэнд ирэн толиндоо нэг харчихаад жижиг гар цүнхээ аван машинаас буулаа..
Нямбайлан дэвссэн улаан хивсэн дээр болгоомжлон зогсоход мөрөөр хэн нэгэн тэврэх шиг болоход би түүн рүү харвал энэ Лукас байв..
Хар хослол дээр улаан зангиа зүүсэн байх агаад үсээ бага зэрэг хойш нь засан янзалсан байв..
Удалгүй бүгд машинаасаа буун зогсоход хүмүүсийн анхаарал бага багаар бидэн дээр төвлөрөх шиг л болов..
YOU ARE READING
[COMPLETE] I'm the BOSS
Adventure"Бүх зүйл зөвхөн чиний эзэмшилд оршино гэдэг байж боломгүй.. Дэлхий ертөнц дээр ганц чи л оршин тогтнодоггүй шүү дээ. " "Хэдий чи хүйтэн цэвдэг сэтгэлтэй байлаа ч хэн нэгний хайранд хайлах болно гэдгийг л хэлье"