Chapter-10

1.3K 137 7
                                    

                     In the Casino 2



Ганцхан шөнийн дотор үнэхээр олон зүйл болох бололтой..
Айж байна.. Өөрсдийн талаас ч тэр тэдний талаас ч тэр хэнийг ч хөнөөлгөмөөргүй байна.. Гэхдээ замд саад болсон бүгдийг арчиж хаях дүрэм өнөөдөр л үйлчлэх ёстой. Зөрчмөөр байвч Маркаас айж байна.

Тоглолт эхлэхэд маш олон ширээ дүүрэн хүнтэй байсан бол тоглолт дундаа ороход ширээнд байх хүмүүс цөөрсөөр нэг л мэдэхэд хэдхэн ширээ тоглогчтой үлджээ..

Дахин завсарлахад Марк над руу дөхөн ирж

"Чи бид нартай цуг тоглох хэрэгтэй.."     хэмээн хэлэхэд нь би гайхан харж

"Яагаад тэгж шийдэв?"

"Магадгүй чамаар мөрий тавьчихаж ч магадгүй. Тиймээс чи нэг тоглогч нь болоод суувал мөрийнд өртөхгүй байх. Би чамайг жолоодохоор эхний алхамыг хийнэ.."

"Тийм бол тоглоё!"

Маркаас холдон ойр орчмыг ажиглан зогсох агаад хажууд нэг ажилтан маань ирэн чихэнд дөхөн

"Өнөөх бүлгэмийн Винвин-ийг олсон. Таны таамагласнаар бидэнтэй зорилго нэг байсан байна. Түүнийг дуусгачихсан!" гэж хэлэв. Анх би тэгж хэлсэн ч энэ мэдээг сонсоод үнэхээр цочролд орох шиг болж

"О.ойлголоо. Дараагийн бай руугаа явж болно.."  гэж хэлчихээд хүмүүс рүү бус хана руу харан хурдан хурдан цохилох зүрхээ сонсон зогслоо.. Би иймэрхүү үйл явдлыг хүсээгүй.. Зүгээр л зүгээр л.. Би яагаад тийм шийдвэрт хүрчихсэн юм бэ? Эхлэлдээ хэт улайрчихсан байв уу..
Марк-д энэ зүйл нэг л хэвийн өдөр тутмын мэт ёанагдах байх. Гэхдээ сандарч байна. Тэюуний бүлгэм үүнийг олж мэдээд яах бол?
Больж үз Хаёон!! Хэзээ бусдын сэтгэгдлийг боддог болчихоов?

Бага зэрэг сандралаа тогтоон тоглолтын ширээ рүү дөхлөө. Намайг очиход эсрэг талын хүмүүс гайхан суух бөгөөд би ч үүнд ая холбогдол өгөлгүй тоглогчдын эгнээнд нэгдлээ.

Тэюуний бүлгэм манайхтай тоглох болоход тэдний талаас Дуёон гарчихав. Магадгүй эндэх ажлаа л зохицуулах гэж байгаа биз..

Тоглолт үнэхээр ширүүн явагдах ба бүгд л ялагч болохын төлөө улайрч байгаа харагдана..

Хөзөр холигдох зуур нэгэн ажилтан Тэюуний чихэнд нэг зүйл шивнэхэд түүний нүд томрон уур нүүрэн дээр нь илт гараад ирэх шиг болов. Арай мэдчихсэн юм биш биздээ?..

Удалгүй Тэюун өнөөх ажилтандаа өөр зүйл даалгасан аятай хэлчихээд эргэн тоглоомондоо орлоо. Одоо бидний эсрэг Тэюун болон Жэхён нар суух агаад манай талаас Марк, Лукас болон би тоглож ажээ.. Жон Ү бусад ажилтнуудтай хамт зорилгоо биелүүлэхээр явсан. Болгоомжтой ажилчихаад ирэх хэрэгтэй юмсан.. гэж бодонгоо өөрт оногдсон хөзрийг аван харлаа. Энэ удаад надад дажгүй мод ирсэн байх агаад бусдыг даган бооцоог өсгөн суулаа..

[COMPLETE] I'm the BOSSWhere stories live. Discover now