Хөшигний завсраар өрөөг гэрэлтүүлэх гэж хирэндээ тэмүүлэх нарны туяа. Хагас онгорхой орхисон цонхны завсраар өглөөний сэрүүн агаар орохдоо тэрхүү хөгшийг үл ялиг сэвэлзүүлэх нь яг л нарны туяанд дэм болох гэсэн мэт.
Гудмаар алхах хүмүүсийг ажиглаваас хаврын урь орсоныг илтгэх мэт өнгөлөг ажээ.Өрөөний хаалга онгойж залуу өрөөнөөс гарч яваа харагдана. Түүний араас өвдөгөө тэврэн орон дээр суух охин "Хурдан ирээрэй" хэмээн орилход залуу инээмсэглэн цааш явлаа.
••••••••••••••••••••••••••••••
Залуу: Үнэхээр өөр арга байхгүй юм гэж үү?
Эмч: надад үнэхээр харамсалтай байна.
Залуу: *сөхрөх* та үнэхээр тусалж чадахгүй гэж үү?
Эмч: уучлаарай
Залуу: Үгүй дээ, та чадах зүйлээ бүгдийг нь хийсэн... Хэр их хугацаа үлдсэн бол?
Эмч: Хэлж мэдэхгүй юм, дээд тал нь 7 хоног.
Залуу: *нулимс цийлэгнэх*••••••••••••••••••••••••••••••
Залууг гарч явахтай зэрэгцэн өрөөнд сувилагч орж ирээд өнөөх хөшгийн торох юмгүй хоёр тийш ярж, цонхыг хаан, өглөөний цай ширээн дээр тавьж өгөөд гарлаа...
••••••••••••••••••••••••••••••
Залуу эмнэлгийн дээвэр дээр гарч, ирмэг дээр нь суугаад, тэнгэрлүү харж уртаар санаа алдан ямар нэг зүйлийн тухай бодно.
"Тэр өдөр ч бас тэнгэр ийм байсан..."
YOU ARE READING
I WAIT
Fanfiction...Цаг хугацаа өнгөрөх тусам НАЙЗ гэдэг нэрэнд дургүй болж, ХАЙР гэдэг нэрээр солихыг хүснэ... ...Би хүлээдэг... Чамтайгаа дахин нэг удаа уулзах тэр өдрийг... - I WAIT -