Харим: Үнэхээр уучлаарай. Дахиж ийм алдаа гаргахгүй ээ.
Багш: Тэгсэн ч гэсэн дөнгөж ирчихээд бүтэн хоёр хоног хичээл тасална гэдэг чинь байж болохгүй асуудал!
Харим: хоёр биш шүү дээ багш аа. Нэг... хагас... хэхэ ^^
Би: Багш аа тэр хичээлээ таслаад шийтгүүлэх мөрөөрөө шийтгүүлдэг л юм байгаа биз. Би яасан гэж...
Багш: ЧШШ! Яг энэ чинь чиний асуудал. Хажуудах хүүхэд чинь хичээлээ таслаад алга болчихсон байхад чи юу хийж байсан юм?
Би: Надад хамаа...
Багш: ЧШШ! хичээл тараад сахилгын ангид хичээлээ нөхөөд шатгуулчихаад яваарай!
Харим: Ойлголоо...
Би: Наххх, утгагүй юм.Энэ хичээлийн цаг хэзээ дуусдаг байлаа ч гэсэн би яг одоо энэ бүхнийг дуусгамаар байна. Тэр үнхээр яршигтай! Тэрний ярих юм хэзээ нэг цагт дуусдаг болов уу? эсвэл ямар нэг унтраах товч шиг зүйл байдаг болов уу?
Арай гэж хичээл тарах үед газраас босон явах гэтэл тэр дахиад л хойноос дуудлаа.
Би: Бас яав аа?
Харим: Нөгөө... миний хөл... удаан суугаад мэдээгээ алдчихсан юм шиг байна.
Би: Чамайг бурхан өршөөг!
Түүнийг тэвэрсээр ангируу оруулан бид хичээлээ хийж эхэллээ. Харин дараа нь багшид шалгуулаад бид гэрлүүгээ алхаж харьсан юм. Ер нь бол би алхсан. Харин тэр надад үүрүүлсэн. Гэхдээ энэ нь бүр ч дор сонголт байлаа. Учир нь тэр яг чихэн дээр ярьж байсан юм.
Би түүнээс өчигдөрийн тухай асууж чадаагүй. Тэр ч гэсэн яг л энэ тухай мартчихсан юм шиг аашилж байгаа байх. Өчигдөрийн тухай бодох төдийд л халууцаад ч байгаа юм шиг, гэнэт бөгчимдөөд ч байх шиг, магадгүй тэр миний хоолойг хэтэрхий чанга боож байсан байх.
***
Бүх юм тэр өдрөөс л эхэлсэн. Тэр өдрөөс хойш бид байнга цугтаа явдаг болсон. Гэхдээ өөрчлөгдсөн зүйлгүй. Тэр чалчиж би сонсодог. Хааяа тэр чимээгүй болчихдог. Гэхдээ энэ нь тэрний жихүүдэс төрүүлэм царайнаас ч аймшигтай санагддаг. Тэгсэн ч би тэрнийг чимээгүй явхыг хүссээр байна байх.
Бүх хүн надаас зайгаа барьж, зарим нэг нь надаас залхаад холддог байхад тэр л надад наалдсаар байсан. Сонин ч гэсэн яагаад тэгэж наалдаад байдгийг нь би асуудаггүй. Учир нь надад таалагддаг болхоор тэр. Тэр нэг өдөр надаас "Бид одоо найзууд биз дээ?" гэж асуусан ч би хариу хэлж чадаагүй. Дотроо хэдийнэ зөвшөөрч байсан ч би чимээгүй л өнгөрсөн юм.
Бид найзууд...
YOU ARE READING
I WAIT
Fanfiction...Цаг хугацаа өнгөрөх тусам НАЙЗ гэдэг нэрэнд дургүй болж, ХАЙР гэдэг нэрээр солихыг хүснэ... ...Би хүлээдэг... Чамтайгаа дахин нэг удаа уулзах тэр өдрийг... - I WAIT -