Тэрнийг хөтөлж явсаар бид Намсан цамхагын урд ирлээ. Энд ирэх хүртэл бүхий л хугацааны турш би тэрний гарыг тавиагүй. Автобусанд ч...
Орой болчихсон болхоор бараг л хаах гэж байлаа. Тэр яг л жаахан хүүхэд шиг ийш тийшээ гүйж заримдаа үсэрч байсан юм.
Харим: Вуаа~ энд үнэхээр гоё юм аа
Би: Энд анх удаа ирж байгаа юм уу?
Харим: Мхн, гэхдээ энд яах гэж ирсэн юм? Энд чинь дандаа хосууд ирдэг гэж сонссон юм байна.
Би: Заавал хосууд байх албагүй ээ
(Гэхдээ Крис дотроо хос байсан бол гэж бодож л байгаа байх даа хаха)
Харим: Аан, тэгээд одоо хоёулаа энд юу хийх юм?
Би: Цоож зүүнэ :3
Харим: Айн? тэр чинь...
Би: Хэзээ ч салахгүй сайн найзууд гэдэг цоож.
Харим: Аан тийм учиртай байх нь ээ? Тэгвэд явцгаая~"Хамгийн хөөрхөн Ву, тэрнийг хэн ч надаас салгаж чадахгүй. Энэ цоожийг зүүсэн цагаас эхлэн үхэх хүртлээ, үхсэний дараа ч үүрдийн найзууд ❤"
-На Харим
"На Харим миний тэнэг найз намайг орхихгүй л бол хэзээ ч салахгүй, үүрд ❤ хаяаад явсан ч ардаас нь үхтлээ зүүгдэх болно"
-Крис Ву
Бид хоёр цоожоо зүүчихээд агаарын лифт (юу гэж нэрлэдгийг нь мэдэхгүй юм)-нд сууж, дараа нь хоол идэж яг л хосууд шиг хөлтөлцөн зугаалж байсан юм.
Гэхдээ миний толгойд түрүүнээс хойш нэг л зүйл эргэлдээд байна. Харимын цоожин дээр яагаад нулимсны ором байсан юм бол? Маркераар бичсэн болхоор бэх нь урсчихсан байсан. Яагаад уйлсан юм бол? Эсвэл нулимс байгаагүй юм болов уу? Энэ тухай би түүнээс асууж зүрхэлсэнгүй. Учир нь тэр минь дэндүү гэмээр жаргалтай харагдаж байна...
Харимыг гэрт нь оруулж өгсний дараа би гэртээ орлоо.
Орон дээрээ хэвтэж байхдаа би тэрнийг хэзээнээс анх сонирхож эхэлсэнээ бодлоо...
Энэ дэндүү сонин ч гэсэн, магадгүй би тэрнийг анх үүрээд харьж байх үеэс л сонирхож эхэлсэн юм шиг байна...
••••••••••••••••••••••••••••••
~Одоо үед~
(Нэг дүгээр хэсгийг санаж байгаа биздээ?)Намайг өрөөнд орход Харим орон дээрээ яг л үргэлж байдаг шигээ өвдөгөө тэврээд цонхоор харан сууж байлаа.
Харим: Хөөе Крис, гадаа гоё байгаа юм шиг байна.
Крис: Мм, тийм байна. Гадаа гармаар байна уу?
Харим: Тэгье *инээмсэглэх*Тэрний энэ царай хэзээд яг л уридых шигээ ҮЗЭСГЭЛЭНТЭЙ харагддаг. Анх түүний энэ царайг хараад бие арзайж байсан нь магадгүй дэндүү үзэсгэлэнтэй төрхөөс нь айсан байх л даа.
ЗҮРХЭЭ АЛДАХААС АЙСАН БАЙХ...

YOU ARE READING
I WAIT
Fanfiction...Цаг хугацаа өнгөрөх тусам НАЙЗ гэдэг нэрэнд дургүй болж, ХАЙР гэдэг нэрээр солихыг хүснэ... ...Би хүлээдэг... Чамтайгаа дахин нэг удаа уулзах тэр өдрийг... - I WAIT -