Page #10

29 3 1
                                    

Намайг угаалгын өрөөнд орход тэр яг угаалтуурын дор ухаан алдаад уначихсан байсан юм.

Би: Харимаа, ХАРИМ тэнэг охин минь залгахад яадаг юм бэ? Харимаа ухаан ор л доо. Хөөе тэнэг минь үхэж болохгүй шүү.

Би орилсоор түүнийг үүрэн гэрээс нь гарлаа. Тэндээс хамгийн ойрхон эмнэлэг дээр очиж үзүүлхэд "зүгээр ухаан алдсан байна" гэж хэлээд дусал залгаж өглөө.

Би: Х-Харимаа…

Хүлээн авхын орны хажууд түүнийг сэрхийг хүлээн сууна.

Нэг цаг…
Хоёр цаг…
Гурван цаг…
Тэр сэргэхгүй нь…

Би: Харимаа одоо босохгүй юм уу? Чамайг босохгүй бол би орхиод явлаа шүү. Чи тэгээд наад харанхуйдаа ганцаараа үлдээрэй *нулимс цийлэгнэх*
Харим: Крис
Би: ХАРИМ! ЭМЧЭЭ ТЭР УХААН ОРЧИХЛОО!

Эмч түүний нүдрүү гэрэл тусгаж үзэж байгаад хэд хэдэн юм асуусны дараа нь надтай тустаа уулзаж том эмнэлэгт үзүүлэх ёстойг минь сануулаад явлаа.

Би: Хөөе (Hey), зүгээр үү?
Харим: Би энд яаж ирсэн юм?
Би: Би чамайг үүрч авчирсан юм.
Харим: Би энд баймааргүй байна.
Би: Тэгье ээ, гэртээ харьцгаая.

***

Би: Гуйж байна шдээ Харим!
Харим: Үгүй ээ, би явахгүй.
Би: Эмч зүв зүгээр байж байгаад ухаан алдах боломжгүй зүйл гэж хэлсэн. Гуйж байна хэдхэн шинжилгээ өгөөд л болчихно шүү дээ. Тэгэх үү?
Харим: Үгүй, би… би чадахгүй!
Би: Тэгвэл би чиний хэзээ ч олохгүй тийм хол газар явчихна шүү.
Харим: ЗАА ДАА, яршигтай юм!

Түүнийг дагуулан Сөүлийн төв эмнэлэгрүү явлаа. Тэнд очин бүх төрлийн шинжилгээг хийлгээд хариуг нь хүлээн сууж байхад, тэр минь яг л бүргэдийн үүрэнд ороод ирсэн зурам шиг л ийш тийшээ харан бүлтгэнэн сууна.

Түүнийхээ үсээр оролдон суухад тэр минь харин гарнаас минь чанга зууран нэг л тухгүй сууж байгаа харагдана.

Харим: Хэрэггүй гээд байхад,
Би: Хэрэгтэй гээд байхад,
Харим: Би эмнэлэгт дургүй,
Би: Би асуугаагүй,
Харим: Хн! Намайг дуурайхаа боль,
Би: Хн! би чамайг дуурайгаагүй,
Харим: Битгий хэрүүл өдөөд байгаарай,
Би: Битгий хэрүүл гуйгаад байгаарай,
Харим: Ёооё, би харилаа чи наад шинжилгээнүүдээ ганцаараа өг!
Би: Заа за, суу би дахиж тэгэхгүй. *гарнаас нь татах*

Тэр минь инээмсэглэж байсан ч удахгүй улам л тухгүй болж байгаа нь мэдэгдэнэ. Яг л уулзаж болохгүй хүнтэйгээ таарсан мэт. Хажуугаар зөрсөн эмч Харимтай мэндэлхэд энэ бүхэн улам л тухгүй болж орхилоо.

Бодлыг минь саатуулах гэсэн мэт шинжилгээний хариу гарж эмчийн өрөөнд намайг дуудлаа.
Түүнийхээ гаран дээр зөөлөн үнсээд удахгүй гарж ирэхээ хэлэн, хаашаа ч холдохгүй хүлээж байхыг нь сануулхаа ч мартсангүй.

Эмчийн өрөөнд орход түрүүний Харимтай мэндэлсэн эмч сууж байлаа. Хамаг биений шар үс босох шиг нэг л эвгүй санагдан, болж өгвөл хурдхан шиг Харим дээрээ очхыг яарна.

Эмч урдаа байгаа цааснаас нүдээ салган надруу хараад, намайг урдаа суухыг урилаа.

Эмч: Юуны түрүүнд Харимыг эргүүлж авчирсанд баярлалаа.
Би: Юу?
Эмч: Харим бол эдгэшгүй цусны өвчтэй өвчтөн байгаа юм. Түүний амьдрах хугацаа одоо тун бага үлдсэн. Түүнийг алга болдог тэр өдрөөс хойш бид эргүүлж авчрах гэсэн боловч олоогүй.
Би: Алга болох?
Эмч: Тийм ээ, Харимын хайртай залуу нь нас барснаас хойш тэр ор сураггүй алга болчихсон юм…

Хөл дээрээ ч тогтож чадахгүй юм эмчийн өрөөнөөс гаран яах тухайгаа би бодож байлаа. Итгэмээргүй юм. Тэр үнэхээр мөн гэж үү?

I WAITWhere stories live. Discover now