Page #5

27 1 0
                                    

Тэр хичээл орсоны дараа ч орж ирээгүй.

Нэг цаг...

Хоёр цаг...

Гурван цаг...

Тэр өнөөдрийн хичээлээ бүтнээр нь тасалчихлаа. Одоо л санаа зовж эхэлж байна.

Харимыг хайж сургуулийг гурван удаа бүтэн тойрсон ч тэр байсангүй. Сонин л юм. Гэхдээ би яагаад түүнд санаа тавина гэж? Мартаж үз Крис,

Түүнийг хайхаа болихоор шийдэж дээвэрлүү зүглэлээ,

Дээврийн хаалга дутуу хаагдсан байна? Өдийд хэн байдаг билээ?

Намайг яг орох гэж байхад хэн нэгний санаа алдах сонсогдлоо. Би орохоо арай азнан чимээ чагнавал,

Харим: Холоос ажиглах сайхан байна уу?
Би: *амаа дарах* энэ чинь Харим? Эндээс хурдан явах хэрэгтэй!
Харим: Яагаад түрүүлээд явчихсан юм?

Би гайхан түүний хэлсэнд хэсэг эргэлзэн дахин харвал тэр үнхээр тайван харагдаж байлаа.

Би: нөгөө... би чамайг... *хуруугаараа оролдох* ард үлдсэнийг чинь мэдэлгүй...
Харим: Харанхуйд замыг минь гэрэлтүүлж, хичнээн хол байсан ч нэрийг чинь хэлэх төдийд л гурав тоолход гарч ирнэ гэж хэлчхээд, үүрд хамт байна гэчихээд одоо хаана байгаа юм?

Би хэзээ...? Байз тэр надтай яриагүй байж. Яагаад одоо л анзаарч байгаа юм бол? Тэр гартаа жижигхэн бялуу баричхаж. Тэрний төрсөн өдөр юм болов уу?

Харим: Яв гэсэн ч явахгүй, сална гэсэн ч салахгүй цавуудчихсан юм шиг наалдах болно гэчихээд...

Тэрний мөр чичирхийлж байна. Тэр арай уйлаад байгаа юм байхдаа? Тийм ээ, тэр уйлж байна! одоо яах вэ? Юу хийх вэ? Ер нь би уйлуулсан биш харья!... Үгүй ээ, үгүй үгүй. Магадгүй зүгээр л хаалга онгойлгож ороод "Хөөе хичээл таслагч минь явъя!" гэж хэлэх үү? Арай биш юм аа. Тэгвэл зүгээр л хаалга онгойлгож ороод чирээд авч явах уу? энэ бас биш ээ. Эсвэл "ОМОО! энд байсан юм уу? *найлинхаатах* явцгаая жулдрай". Наххх, зүгээр л ганцаараа явъя!

Харим: Гэхдээ зүгээр дээ. Удахгүй чам дээрээ очно. Тэгээд хоёулаа дахиж хэзээ ч салахгүй аз жаргалтай байх болно.

Тэр юун тухай яриад байгааг мэдэхгүй ч яагаад ч юм цээж хөндүүрлэж байлаа. Өөрийгөө ч мэдрэлгүй нэг хархад би түүнийг тэвэрчихсэн зогсож байсан юм. Харимын нүд нулимстай байсан ч надруу үнэхээр гайхсан харцаар харж байлаа. Хүн харвал энэ яг л Кин-Кон залуу бүсгүйг аваад зугтдаг шиг, тэр яг л хэзээ мөдгүй орилох гэж байгаа юм шиг, нүд нь аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй харж байсан юм.

Би сандрахдаа түүнд юу гэж хэлсэнээ анзаарсангүй. Гэхдээ дотроо өөрийгөө яг л Gentleman шиг мэдэрч байлаа.

Тэр уйлж дууссан бололтой. Надруу нэг л ёозгүй харсанаа "Баярлалаа", дараа нь газраас өнөөх бялуугаа өргөж "Идэх үү?" гэж асуусан юм.
Би толгойгоо үл ялиг сэгсрээд зүгээр л "явцгаая" гэж хэлээд бид доош буулаа.

Сургуулиас гараад гудамжаар алхаж байхдаа би "Өнөөдөр чи намайг хүргэж өгөөрэй." гэж хэлхэд тэр эхлээд намайг түрүүлж дугарсанд гайхан, дараа нь яг л залхуу баавгайн инээдээр инээхшуу юм болсоноо нүд нь бүлтгэнэн "Ямар ялгаатай юм?" гэж асуулаа. Намайг "Ялгаатай, энэ нь чи намайг орсны дараа гэртээ орно гэсэн үг" гэж хэлхэд тэр яг л хаачихаа мэдэхгүй хавчигнаж байгаа юм шиг бүлтэгнэж байснаа "чадахгүй" гэж хэлээд урд гараад алхчихлаа. "Өө за, өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэж, өчигдөр өнөөдөр хоёр тувтан намайг нусны алчуур аятай үзчихээд…" гээд эцэс төгсгөлгүй ярьж байтал тэр дахиад нөгөө жихүүцэл төрүүлэм эвгүй царайгаа гарган "ярьж чаддаг л юм байна шүү дээ" гэж хэлчихээд гүйгээд явчихлаа. "Юу гэнэ ээ чи? Яг одоо наана аа зогс! би чамайг зогс гэж байна!" гэсээр бид хөөцөлдөж гүйсээр тэр эцэст нь ялагдаж намайг оруулж өгсөн юм. Гэртээ орчихоод сэмээрхэн харвал тэг яг л нүдээ аниатай гүйсэн юм шиг хашлага, шуудангийн хайрцаг, шонгийн мод мөргөсөөр арай гэж гэртээ орж байгаа харагдсан юм.

I WAITWhere stories live. Discover now