Page #9

20 2 1
                                    

~~Хонхны баяр~~

Тэр минь уйлсаар. Би түүний уйлхыг одоо ч харж чаддаггүй хэвээрээ. Дэндүү их уйлсанаас болоод яг л яагаад уйлсанаа мартчихсан юм шиг гэмгүй царайлан суух нь даанч эгдүүтэй юм.

Би: Харимаа одоо тайвшир л даа. Өнөөдөр дуусаад л дахиж уулзахгүй биш шүү дээ.
Харим: Тийм л дээ, гэхдээ больж чадахгүй байна.
Би: Би чамд гоё зайрмаг авч өгөх юм уу?
Харим: *толгой сэгсрэх*
Би: Тэгвэл шоколад?
Харим: *толгой сэгсрэх*
Би: Тэгвэл бялуу?
Харим: *толгой сэгсрэх*
Би: Тэгвэл… ммм… би дуу дуулж өгөх юм уу?
Харим: Бас бүжиглэ.
Би: эээ… заза эхэллээ шүү~

"Гурван баавгай байж гэнэ.
Аав баавгай, ээж баавгай, хүү баавгай
Аав баавгай нь жоохон мангар
Ээж баавгай нь нэлээн уйланхай
Хүү баавгай нь мэлээн хоолиг
Инээгээрэй, инээгээрэй, инээгээрэй"

Харим яг л галзуу юм шиг инээж надаас дахин хийхийг гуйна. Гэхдээ энэ насандаа үүнийг дахиж хийхгүй гэдэгээ би дотроо тангараглаж байсан юм.

Орой нь түүнийг гэрт нь оруулж өгчихөөд би гэртээ орлоо. Тэр дахиж уйлах болов уу?

Маргааш өглөө нь бэлтгэлийн хувцасаа өмсөөд өглөөний дасгалдаа гүйлээ. Өнөөдөр Харим харагдсангүй. Уг нь надаас түрүүлж ирээд бэлдэж байдаг хүн юмсан.

Гэрийхаа хаалгыг тайлахгүй байсан болхоор би бүхий л аргаа хэрэглэж үзлээ. Эхлээд тогшиж, балбаж, сүүлдээ өшигчиж үзлээ. Хариу алга. Сүүлийн аргаа хэрэглэхээр шийдэж хаалганаас төө хэртэй зай авахдаа би тэрнийг заавал онгойлгоно гэдэгт итгэлтэй байлаа. Учир нь энэ үргэлж бүтдэг юм.

Би: НА ХАРИМ ЯГ ОДОО ХААЛГАА ТАЙЛАХГҮЙ БОЛ БИ ТОГЫГ ЧИНЬ ТАСЛАНА ШҮҮ! *хаалга балбах*

Сонин юм. Тэр уг нь одоо яг нүдээ нухалж гарч ирээд намайг загнаад зогсож байх ёстой юмсан. Одоо үнэхээр санаа зовж байна. Би үүдний гишгүүр доороос илүү түлхүүр аваад доторш орлоо.

Тэр ч намайг хулгайгаар орж ирсэн гээд алах байх даа.

Харимын унтлагын өрөөнд орвол тэр байсангүй. Цаашлаад угаалгын өрөөнд ортол…

Би: ХАРИМ!!

I WAITWhere stories live. Discover now