Бурхан минь! Энэний хоолой ам нь хатдаггүй юм байх даа? Ямар чальчаа юм бэ? Яах гэж хамт явав аа? Ингэж байхаар намайг аваад яваач!
Би: Хөөе! чи дуугүй байна гэж мэддэггүй юм уу?
Харим: Мэднэ л дээ, гэхдээ…
Би: Тэгвэл дуугүй яв!!
Харим: За.Тэр яг л хэзээ мөдгүй дэлбэрэх гэж байга юм шиг ийш тийшээ харан хавчигнаж байна. Бурхан минь дахиад л биш шүү! 1, 2, 3, 4, 5…
Харим: Гэхдээ Крис~
Би: Наххх… бас яав аа?
Харим: Чи надаас яагаад харанхуйд ганцаараа явж чаддаггүй юм гэж асуухгүй юм уу?
Би: Яах гэж? бүгд л ижилхэн, охидууд бүгд л харанхуйгаас айдаг…
Харим: Тийм бишээ…
Харим: Бүх охин тийм биш ээ. Би өмнө нь ийм байгаагүй. Чи өмнө нь Ганнамын эрэлхэг На Харим гэж сонсож байгаагүй юу?
Би: -_- үгүй.
Харим: арга ч гүй л дээ…Тэр сая санаа алдсан уу? Юу вэ? Би тэгээд тэр атман ч гэнэ үү, юу ч гэнэ үү тэрийг нь мэдэж байх ёстой байсан юм уу хаашаа юм?
Гэхдээ тэр яагаад дуугаа хураачхав аа? Эвгүй ч гэсэн… чих амарч байна.Түүнийг гэрт нь оруулж өгчихөөд эргээд хартал… Манай гэр?… -_- бид хөршүүд байх нь, Миний ирээдүй ч бүрхэг байна даа…
Маргааш өглөө нь сурсан зангаараа хаалгаа саван гарч иртэл, хажуу айлын хаалга бас түгжигдэх чимээ сонсогдов. Энэ л биш шүү!
Сэмээрхэн толгойгоо эргүүлэн харвал тэрний царай яг л дэлбэрэх гэж буй ёслолын буудлага шиг болж байснаа өнөөх жихүүцмээр царайгаа гарган наашаа чиглэлтэй гүйж эхэллээ. Амен
Би: аааАААА!
Харим: Хөөх, танайх энд байдаг юм уу? тэгвэл дандаа хамт явж байж болох нь ээ?
Би: бурхан минь *шивнэх*
Харим: Хөөе хүлээж бай хамт явъя~Тэр замдаа үнэхээр их ярьж байсан. Нэг урд гарж, нэг ард гарж, нэг дэвхцэж, нэг догонцоод л… Би тэсэлгүй чихэвчээ гаргаж ирэн алхсаар, яг сургуулийг хашааруу орхыхоо өмнө эргэж харан,
Би: Сонс! Чи хэн ч байлаа гэсэн, миний эргэн тойронд эргэлдэх хэрэггүй. Бас намайг таньдаг царайлхаа ч боль. Бас наад яршигтай амаа таван минут ч болтугай ХАМХИЖ СУ-Су-сур… Багшаа?
Хэрвээ би ийм байдалд ороогүй байсан бол яг утсаараа багшийн царайг дарах байсан юм. Тэр үнэхээр эвгүй харагдаж байсан. Яг л ой дотор хүн харсан сармагчин шиг.
Би чимээгүйхэн бөхийгөөд буцан сургуулийн хаалгаруу зүгэллээ. За яахав На Харим чи хэзээ хаана юу хийж явж байсан ч бай дахиж миний нүдэнд харагддаг л юм бол…

YOU ARE READING
I WAIT
Fiksi Penggemar...Цаг хугацаа өнгөрөх тусам НАЙЗ гэдэг нэрэнд дургүй болж, ХАЙР гэдэг нэрээр солихыг хүснэ... ...Би хүлээдэг... Чамтайгаа дахин нэг удаа уулзах тэр өдрийг... - I WAIT -