Page #7

22 3 0
                                    

~~~Хаврын нэг өдөр~~~

Харим: Хөөе Крис өнөөдөр тараад юу хийх үү?

Би: Мэдэхгүй юм. яасан?

Харим: Өнөөдөр 5 сарын 17 шүү дээ. Ямар нэг юм бодогдохгүй байна уу?

Би: Нээрээ тийм шүү дээ..

Харим: Тэгээд...?

Би: Удахгүй хонхны баяр болох юм байна. Дэлгүүр явах хэрэгтэй, шинэ хослол авна. Чи хамт явахгүй биз?

Харим: Хммм

Би: Ясан бэ? өөр юм байсан юм уу?

Харим: Үгүй ээ, байхгүй.

Тэр намайг мартана гэж бодсон юм байх даа? Гайгүй байлгүй. Өнөөдөр бол тэрний төрсөн өдөр. Харин яаж баярлуулхаа би одоо ч бодож олоогүй байгаа нь тоогүй хэрэг.

Би: Тэгвэл хамт явна биз дээ?

Харим: Үгүй ээ, би завгүй. Чи ганцаараа явчихаарай.

Тэр худлаа ярьж байна гээд духан дээр нь тодоос тод бичээстэй байхад. Ингэхэд хаашаа явах гэж байгаа юм бол? Наххх, надад ямар хамаа байхав.

Энэ бүхэн байж болох эсхийг би мэдэхгүй, гэхдээ би түүнд дурлачихсан. Яагаад ч юм хэлж чадаагүй. Яг хэлье гэхээр л үргэлж нэг саад гарч ирдэг. Хаанаас ч юм битгий хэл, хэлж болохгүй, хэлвэл бүх зүйл нурна гэж байгаа юм шиг. Бидний нөхөрлөл удах тусам яагаад ч юм НАЙЗ гэдэг нэрэнд дургүй болж ХАЙР гэдэг нэрээр солихыг хүснэ. Гэвч энэ хэзээ ч бүтэхгүй байх.

Түүнийг яаж баярлуулах тухайгаа бодсоор би гэрлүүгээ алхаж байлаа. Зүгээр л гэрт нь гэнэт дайрч ороод чирээд гарах уу? Үгүй, тэгвэл чирч гархаасаа өмнө өөрөө хөөгдөөд гарах байх. Эсвэл эмнэлэг дээр дуудах уу? Үгүй, тэгвэл баярлуулхаасаа эсэн юм болох биз. Эсвэл цагдаагийн газар дууддаг ч юм уу? Үгүй ээ, тэгвэл үглээд салахгүй! Наххх, яав л дээр вэ? бодох хэрэгтэй. Ер нь энэ толгой яагаад ийм ухаан муутай байгаа нь Харимтай шууд хамааралтай. Тэр л намайг ухаан муутай гэж гоочилдог. Ер нь нэг заргалдмаар юм. "Чи муу ер нь яасан гэж намайг ухаан муутайгаар нь гоочилж байдаг юм? Тэрнээс чинь болж би одоо чамд бэлэг бэлдэж чадахгүй байна. Энэнээс хойш түүнээс цааш намайг ухаан муутай гэж хэлвэл би шүүхдэх болно." гэж хэлвэл жинхэнэ гоомой юм болох байх даа. 

Удаан хугацаанд бодсоны эцэст арай л дээр санаа бодож оллоо. Одоо бэлдэх л үлдэх шив..

Орой нь түүнрүү залгаж "таван минутын дараа цэцэрлэгт хүрээлэнд хүрч ир" гэж хэлээд тасалчихлаа. Яагаад ч юм илүү ярьвал догдолсноосоо болоод алдаа гаргах юм шиг санагдаад. 

Гэхдээ тэр ирэхгүй нь...

Тэр үнэхээр надад гомдчихсон юм болов уу? Өнөөдөр үнэхээр ирэхгүй байвал яах вэ? Эсвэл зүгээр л тэрний ажилтай гэж хэлсэн нь үнэн байх.. Үгүй, тэр яах аргагүй худлаа хэлж байсан. Тэр худлаа хэлхээрээ үргэлж газар ширтэж царайгаа төв болгодог.

Хэсэг хугацааны дараа тэр хүрээлэнгийн хаалгаар амьсгаатсаар орж ирлээ. Хичнээн их баярлаж байсан ч би сэтгэл хөдлөлөө нуун аль болох ууртай, залхсан өнгө аястай хэлэх гэж оролдлоо.

Би: Ямар удаан юм бэ? Яст мэлхийний хурдаар явдаг юм уу? Би таван минут гэж хэлсэнээс хойш бүхэл бүтэн арван таван минут өнгөрчихөөд байна...

Харим: Хөөе, би тэгээд ирчихсэн л байгаа биздээ. Надаас үглээ юм чинь.

Би: -_-

Харим: Хэрвээ би амьсгаатаагүй байсан бол наад царайг чинь дарж авах байсан юм. Хааяа уйдхаараа харж байж болох юм.

Би: ... *Би тэрний энэ царайнаас айдаг*

Харим: Ингэхэд энд яах гэж дуудсан юм? Хоёулаа энүүгээр зугаалах юм уу? Picnic?

Би: Үгүй ээ, бид өөр тийшээ явах болно.

Тэр дахиад л нөгөө Кин-конд баригдаад явж байгаа эмэгтэй шиг царайгаа гаргаад "Хаашаа?" гэж асуусан ч би хариулалгүй тэрнийг чирч эхэллээ.

Түүнтэй ямар нэг онцгой зүйл хийхийг хүссэн дээ. Хэдий найзууд ч гэсэн нэг удаа ч болов түүнтэй хосууд юм шиг байхыг хүссэн дээ Харимыг тийш нь дагуулж явхаар шийдсэн юм...

I WAITWhere stories live. Discover now