Сургуулийн хашаагаар ороход л Жэхи өөдөөс минь гүйж ирэн: Чи зүгээр үү? ямар нэг газар чинь өвдөж байна уу? гэж асуухад би толгой сэгсэрлээ. Надад ярих сонирхол байсангүй. Бүхнийг мартахаар шийдэж урагш харж явахаа өөрөө өөртөө амлан сургуульруугаа алхав. Хүүхдүүд надруу үе үе хараад хоорондоо ярилцаж хийх зүйлээ хийнэ. Ангид ороход харин өөр байв. Надад анхаарах хүн байсангүй. Энэ сайн хэрэг!
Би суудалдаа суугаад хичээлдээ анхаарав. Хажууд Жэхи нэг бол утасаа оролдоод, нэг бол хичээлийг тэмдэглэн сууна. Би багшийн хэлсэн бүхнийг бичиж байлаа. Өнгөрсөн бүхнийг анзаарахад л толго эргэж анхаарал төвлөрөхгүй болчихно. Энэ зүйлээс зугтахын тулд тасралигүй бичиж байна. Удалгүй 4 цагийн хичээл маань орохоор болов.
4 цагийн хичээл маань миний хамгийн дуртай хичээл! Илбэ үзүүлэх дадлага... гэх чөлөөт цагийн хэн ч үзэж болох сургалт гэж хэлж болох тийм л хичээл байгаа юм. Энэ удаад өмнө нь яарч гүйдгээсээ өөрөөр алхан явна. Би коридорт зөрөх хүн бүхнийг хараад анхаарахгүйг хичээн доош харан явлаа. Доош харан явсаар ангид орж ирэхэд түүнээс өөр хүн байсангүй... Кёнсүү өөдөөс минь том нүдээрээ ширтсээр: Хичээл орохгүй ээ! гэв.
Яагаад?
Би толгой дохиод гарах гэж эргэхэд тэр хурдтай гарнаас минь татав. Маш хурдан!
Гар нь бүлээн бас чанга байлаа. Түүний өөдөөс хачин гэгч нь харахад тэр өөдөөс минь ширтсээр доош жоохон тонгойн: Чи сайхан үнэртэж байна!
Би өөрийн эрхгүй хажуу тийш толгойгоо эргүүлэн үснийхээ үзүүрээс үнэртчихэв. Кёнсүү инээн: Тийи байгаа биз?
Надаас юу ч үнэртэхгүй байна!!!!
Би гараа татах гэж охолдоход Кёнсүү надаас холдон: Бие чинь зүгээр үү?
Би толгой дохисон болоод гараа татаж татаад эргэх гэхэд тэр гараас минь тавьсан ч мөрнөөс минь зуураад ханатай хавсран түлхчихэв.
Би балмагдан: Чи~~
Кёнсүү тос нүдлээр удалгүй доош тонгойн: Гарч болно! гэж хэлэв.
Би коридорт гарч ирээд л урт амьсгаа аван зогсоод хүчтэй бас тасралтгүй цохилох зүрхэн дээрээ гараа тавьлаа. Тэр аймар харагдаж байсан! гэхдээ л нэг танил мэдрэмж төрүүлж байсан! Би бодолдоо дарагдан зогсож хөдөнгөөн хийсэнгүй. Хажуугаар хэн нэгэн зөрөхөд л ухаан орон дээш харвал Кёнсүү тайван алхаж харагдав. Түрүүхэн л айж сандарсан би түүний энэ байдлыг хараад гайхав.
YOU ARE READING
[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}
RomanceИлбэчин зөвхөн илбэ л үзүүлдэг, гэхдээ энэ өгүүлбэр худлаа юм байна лээ... тэр бусдаас өөр байсан болхоор би дуралчихсан! Энэхүү бичвэрийг 1000-дах дагагч, уншигч SansarmaaBatsaihan буюу Уна-д зориулав... :")) Publish: 2018.03.12 Зохиогчийн эрхтэй...