Инагийн талаас
Кёнсүү намайг өргөн орон дээр суулгалаа. Би сандарч бас чичирч байна. Намайг зөөлөн тэврэлт дахиад л хүлээн авахад би дахиад л уйлж эхэллээ. Саяхан болсон зүйлийг бодоход л айж эхлэнэ. Би хий хоосон ямар ч барьц байхгүй газар хөөрч байсан. Хоолой минь боогдож ямар ч зүйл харагдахаа больж байсан... тэр залуугийн ярих зүйл ч сонсогдохоо болж ганц л зүйл толгойд эргэлдэж байсан.
Би үхэх гэж байна!
Энэ бодол л бодогдож байсан. Одоо бодоход инээдтэй ч юм шиг! Кёнсүүг өөрөөсөө түлхэн холдууллаа.
Кёнсүү: Тайвширсан уу?
Би толгойгоо хоёр тийш хаялахад Кёнсүү үсийг минь илэн: Бүх зүйл зүгээр би энд байна! гэхэд бага ч болов тайвширч байна!
Би дахиад л түлхлээ.
Би: Миний хажуунаас битгий холдоорой!
Кёнсүү жуумалзан: Мэдээж! дахиж ийм зүйл болохгүй за юу!
Би: Өндөр царайлаг залуу байсан! түүнийг гараа өргөхөд л би агаарт хөөрч эхэлсэн. Тэр намайг удирдаад байсан! би юу ч хийж чадаагүй!
Кёнсүү: Тэр ямар нэг зүйл ярьсан уу?
Би тэр залуугийн хэлсэн үг бүрийг санах гэж хичээн толгой сэгсэрч, нүдээ аниж, гараа атган толгойдоо хүртэл хүрч үзсэн ч тодоор санахгүй байв. Бараг л 10 үгний 5-ыг санахгүй байлаа.
Би: Чамайг асуугаад байсан бас миний эргэн тойронд байж л байдаг гэж байсан байх, би сайн санахгүй байна!
Тиймээ би санахгүй байна. Орон дээрээ хэвтээд хөнжилөө нөмрөв. Бидний ийн сууж байхад ээж орж ирэн биднийг хараад инээн: Дахиад л энэ хүү юу?
Кёнсүү чимээгүй суух бол би түүний гарт байх ууттай зүйлийг харж байсан! Ээж авчирсан зүйлсээ орны хажууд байдаг ширээн дээр тавиад суун: Өнөөдөр ирэх хэрэггүй ч байж уу?
Би: ЭЭЖЭЭ!
Кёнсүү инээж байв.
Бид хоёр хэсэг ярилцсаар эмнэлэгээс гурван өдрийн дараа гарахаар болов. Кёнсүү зүгээр л ажиглан сууна. Нэгдэх өдөр сургуульдаа явахын тулд амралтын өдөр эмнэлэгээс гарах болсон. Энэ нь ашигтай байсан байх! ээж ч бас баяртай харагдана. Харин аавын тухайд тэр гэртэй байгаа гэлээ.
Эмнэлэгт гурван өдөр болоход Кёнсүү надаас холдсонгүй. Үргэлж хажууд байсан! мэдээж угаалгын өрөөнд биш юм даа.. Энэ хэдэн өдөр түүний миний мэддэг байсан зүйлс өөрчлөгдсөн байсан.
![](https://img.wattpad.com/cover/141555580-288-k941696.jpg)
ESTÁS LEYENDO
[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}
RomanceИлбэчин зөвхөн илбэ л үзүүлдэг, гэхдээ энэ өгүүлбэр худлаа юм байна лээ... тэр бусдаас өөр байсан болхоор би дуралчихсан! Энэхүү бичвэрийг 1000-дах дагагч, уншигч SansarmaaBatsaihan буюу Уна-д зориулав... :")) Publish: 2018.03.12 Зохиогчийн эрхтэй...