15

431 39 2
                                    

Кёнсүү Инагийн сулдаж байх төрхийг харсаар орилон уяагаа тайлан гэж хичээж байхдаа тэр хэн нэгний гарыг сүх шиг хэлбэртэй болж байхыг хараад "Түүнээс холд, холдооч!!" гэж орилсоор гараа хүчтэй гэгч нь татав. Гэсэн ч тэр суларсангүй.

Том хар зүйл агаарт өргөгдөх үйлдэлд Ина ч тэр, Кёнсүү ч тэр хоёр нүдээ анихад хаалга онгойж хүчтэй салхи салхилах нь тэр.

Энэ хүчтэй салхинд бүгд газар хийсэн унаж Сэхүн хормын төдийд л Инагийн хажууд очисон байв.

Хамгаалагчид маань ард ардаасаа орж ирэхэд өнөөх хар дагуул чинь чанга инээж эхлэв.

- Даалгавар чинь бүтэлгүйтсэн!! тэр үхэж байна!

Лэе: Би тэгж бодохгүй байна! гээд урагш гүйн Инагийн хажууд суухад л залуус харагдах бүх дагуулуудыг зогсоохыг оролдов. Чэн гараа сэгсрээд Кёнсүүг уяах уяаг тайлав. Ямар ч хүч чадал ашиглалгүй зангилааг тайлсаар өндийхөд Кёнсүү сандал дээрээс босон Инаруу явах гэхэд Чэн түүнийг зогсоон: Саад болоод хэрэггүй!

Кёнсүү Инагийн гэдэс болон духан дээр гараараа дарах эрийг ардаас нь харсаар толгой дохин: Би яах ёстой юм?

Чэн гараа өргөн цахилгаан үүсгэсээр толгой өргөн: Зүгээр л зогс! гээд холдов.

Кёнсүү бүхнийг ашиглан харсаар одоо болж үйл явдал гайхшируулам байлаа. Энэ тэнд хар нөмрөгтэй урт зүйл нисэлдэж хэн нь мэдэгдэргүй залуус нэгээс нөгөө шилжиж, салхи мэт нэг алга болж нэг гарч ирж байгааг харсаар Чэн дээр харцаа тогтоов. Чэны гарт хүрэх бүхэн шатаж байлаа.

Кёнсүү толгой сэгсрэхдээ Инагийн чанга орилох дууг сонсоод хажуу тийш харахад л тэр хүчтэй түлхэлт аван газар унав. Кёнсүү дээш харвал дахин Жэхигийн дүр хувирсан тэр зогсоно. Түүний гарт дунд зэргийн урттай хутга харагдаж байв.

Жэхи амаа дарж инээн: Чи арай эмэгтэй хүн зодох гээгүй биздээ?

Кёнсүү газраас босов.

Кёнсүү: Зайлж үз!

Тийм шүү тэр эмэгтэй хүнийг хүндэлдэг бас хайрладаг... Кёнсүү хэзээ ч эмэгтэй хүнд гар хүрэхийг хүсэж байгаагүй.. Жэхи түүний өмнө зогсоод: Уг нь бид их хурдан ажилдаг! тэр хийдийн үхэх байсан шүү! *инээх* угаасаа бидний хийж чаддаг ганц зүйл нь тэр хойно...

Кёнсүү: Тэгээд яагаад алаагүй юм?

- Тэр үзэсгэлэнтэй харагдаж байсан болхоор... бас хэлсэн бид хүн харж байхад хороож болохгүй... тэгвэл бид ч мөн үхэх болно!

[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}Where stories live. Discover now