1

756 65 1
                                    

Ангидаа орж ирээд суудалдаа суух гэснээ болин цонхруу алхав. Гадаа үе үе салхилж модны цавчис найган хөдөлж байв. Миний сэтгэл ч бас их гэгээтэй байлаа. Өнөөдөр сайхан зүйл болох бололтой. Цонхноос холдон суудалдаа суув. Ангид арваад хүүхэд л байх ба энэ хичээл ёс зүйн хичээл юм. Би илбэ үзүүлэх дуртай ч бас түүхийн хичээлд сонирхолтой. Надад түүхийн хичээлийг хийхэд амархан санагддаг. Учир нь би бага ангиасаа хойш л энэ хүртэл яаж хөгжиж, дэвшиж ирсэн улс болохыг мэдэхийг хүсэж судалдаг байсан. Гэсэн ч миний ой тогтоолт бага зэрэг муу... Би өөрийгөө бага зэрэг шоолдог. Их зүйл уншдаг хэдий ч бүгдийг нь тогтоодоггүй. Мэдэж байгаа хэрнээ хүний асуусан асуултанд хариулж чаддаггүй. Хариулах гэж хичээхээр хоолойд минь нэг зүйл тээглээд байгаа юм шиг л болчихдог. Жэхигийн дуунаар түүний өөдөөс харав. Тэр үүдрүү заалаа. Би ч чимээгүйхэн толгойгоо хажуу тийш хөдөлгөн хаалгаруу харав. Кёнсүү  ороод ирчихсэн байлаа. Сонин юм... Тэр эргэн тойрноо харан зогсоно. Бид харц тулнарчихлаа. Би эхэндээ сандраад байв. Тэр өөдөөс минь алхаж байгаад гараа өргөв. Надруу даллаад байгаа бололтой. Ямар ч нүүрний хувиралгүй зөвхөн гараараа л дохиж байв. Кёнсүү ах намайг зөрөн алхчихав. Удалгүй би өөрийнхөө чанх хойно түүний найз Ким Жунинийг сууж байгааг харлаа. Ичих үхье~~ өөдөөс нь гар өргөнө гэнэ ээ~~ үг хэлчихээгүй өөртөө баярлав. Тэр яг миний хойно суучихав. Найзтайгаа ярих яриан сонсогдоод байлаа. Ким Жунин тэр бол Кёнсүүтэй найзалдаг хүүхдүүдийн нэг, тэр урлагийн сургуулийн чөлөөт бүжгийн ангид суралцдаг. Хэдий мэргэжил, сонирхол нь өөр ч хэд хэдэн хичээл хамт үзэж болдог нь аз юм даа! тэдэнд...

Ёс зүй гэдэг хичээл нь бидний хувьд заавал үзэх хичээл болж тавигддаг. Хүн бүр л ёс зүйтэй байх ёстой шүү дээ! Магадгүй үүнээс л улсын ялгаа харагдах байх~ сургуулиудын ч тэр. Багш орж ирэв. Бүх сургуулийн ёс зүйн багш нар ааштай байдаг байхаа тэгсэн мөртлөө ёс зүй заана гэнэ их хэцүү ойлголт юм шиг санагддаг. Эсвэл тэд ёс зүй ярьсаар байгаад өөрсдөө ёс зүйгээ алддаг байх!

Багш самбарын урд зогсоод нэг нэгээр нь нэр дуудав. Миний нэрийг дуудахад толгой минь дахиад л эргээд эхлэв. Суудал дээрээсээ босохдоо ширээгээ тулав. Нэрийг минь хэн нэгэн дуудах үед үргэлж толгой минь эргээд байдаг юм. Энэ магадгүй миний болгоомжгүй явж байгаад өртсөн осолоос болсон байх~

- Байна! гэж хэлэхдээ толгойгоо сэгсэрлээ.

Дараа нь Кёнсүүгийн нэрийг дуудав. Түүнийг дугарахад толгой минь гэнэт зүгээр болчихов. Энэ зүгээр л тохиолдол...

[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang