ДОМОГ
Шила улсын хаан удам залгах өөрийн үрээ харь улсын хаанд бэлэг болгон өгчээ. Ханхүү 20 нас хүрсэн учир эхнэр авах цаг болсон байв. Тэр улс орноо аврахын тулд гүнжийг өөрийн болгох ёстой байв. Гэсэн ч харь улсын гүнж өөрийн хайртай хүнийг хэдий нь сонгож ураг барилдах өдөр хонгийг хүртэл товлосон байлаа. Шила улсын хаан үүнийг мэдсээр байж өөрийн ханхүүг бэлэг болгон илгээв. Гэсэн ч ханхүү гүнжийн сэтгэлийг татаж чадсангүй. Гүнж өөрийн хайртай хүнийг нэгэнт сонгосон байсан учир Шила улсын ханхүү башир арга хэрэглэн гүнжийн хайрт болох улсын тэргүүн сайдын бага хүүг хороов. Гүнж хайрт хүнээ хорлогдсоныг мэдэн уй гашууд автан сульдсан байхад ханхүү гүнжийг бузарлаж орхив. Үүнээс болж гүнж амиа хорлож гэнэ. Улсын хаан өөрийн отгон гүнжийг алдан учир шалтгааныг мэдэхдээ Шила улсын ханхүүг хороож зүрхэлсэнгүй учир нь ханхүүг хорооход улс орны хагарал бутрал үүсч дайн болох байлаа. Хаан түүнийг улсаасаа хөөв. Энэ зүйлийг ч мэдсэн Шила улсын хаан ханхүүгээ мөн тоолгүй орхин цөлөхөд ханхүү өөрийн бурууг хэдий нь ухаарсан байсан учир цөллөгийн хамгийн эхний өдөр амиа хорлох санаа агуулан өөрийн цээжэнд хатан эхийнхээ хадгалж явахыг захисан хутгыг дүрж орхижээ. Ханхүү газар дээш харан хэвтээд үхлээ хүлээв. Гэсэн ч тэр үхэлгүй хараал хүртсэн юм. Амиа хорлох гэдэг бол үхлийн хамгийн муу хэрэг... бурхны өгсөн ганц олдох тэр амийг өөрийн гараар үгүй хийх нь хамгийн ёс зүйгүй хэрэгт тооцогддог учир тэнгэр тэрнийг шийтгэжээ.
Тэнгэр түүнд "25 насан хүрхээсээ өмнө төрөхдөөл тамгалуулж төрсөн өөрийн эхнэрийг олж түүний амнаас хайртай гэдэг үг сонсож цааш амьдар! эхнэр хэдий бий ч чи түүнийг харах бүрт араатан болог! удам залгах хүү чинь ч мөн энэ шийтгэлийг биелүүлэг! энэ мөн жинхэнэ хайраа олж авах бэлэг болог" гэх шийтгэлийг оноожээ. Энэ нэг ёсондоо удам дамжих хараал юм... таслаж зогсоох аргагүй хараал юм...
Ханхүүд 5 жил байв. Тэр шийтгэлийг мэдчихээд амар тайван үхэхийн тулд эхнэрээ олохоор шийдэв. Тэр цөллөгдөх хугацаандаа эмэгтэй хүн бүрийг харсан ч түүнд ямар ч мэдрэмж төрөхгүй байлаа. Ханхүү ядуу хүмүүсийн дунд ирээд ихэд ярвайн сууж байхад 18 настай тарайчин эмэгтэйг хараад л дурлах нь тэр. Тэр бүсгүй өөгүй цэвэр цэмцгэр нэгэн болох ч ханхүүгийн сонирхолыг татах нэгэн биш байсан. Гэсэн ч ханхүү өөрийн мэдэлгүй дурлах нь тэр. Ханхүү шууд л түүнийг өөрийг эхнэр мөн болохыг гадарлаад түүнийг өөрийн болгожээ. Бүсгүй түүнд дурлаж гэнэ! Бүсгүй охинтой болохыг хүссэн ч нэг л хүү төрүүлэх бөгөөд ханхүү хүүгээ 16 нас хүрэхэд л өөрийн энэ хараалын тухай хэлээд удам залгах хүүдээ ч мөн захин үлдээгээрээ гэж захиад тэнгэрт итгэл төгс сүнсээ өгөв. Түүний хүү ч мөн адил өөрийн эхнэрийг олон он удаан амьдрах ч тэр ганц хүүтэй л байв...

ESTÁS LEYENDO
[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}
RomanceИлбэчин зөвхөн илбэ л үзүүлдэг, гэхдээ энэ өгүүлбэр худлаа юм байна лээ... тэр бусдаас өөр байсан болхоор би дуралчихсан! Энэхүү бичвэрийг 1000-дах дагагч, уншигч SansarmaaBatsaihan буюу Уна-д зориулав... :")) Publish: 2018.03.12 Зохиогчийн эрхтэй...