6

526 44 1
                                    

Инагийн талаас

Өөрийнхөө харсан зүйлд итгэж чадахгүй байхад үл таних хүн ирэв. Түүнийг харахаас ч айж байлаа. Гэсэн ч би түүний зүг харж чадав. Тэр богино шаргал үсээ илээд инээмсэглэн: Би хүн алчихмаар юм шиг харагдаад байна уу? гэж асуув. Би юу гэхээ бодсоор толгой сэгсрэв. Түүнийг харахад надаас хэд ах юм шиг харагдаж, үргэлж инээгээд байгааг нь харвал тэр үнэхээр гэгээлэг нэгэн бололтой.

Би: Үгүй ээ! тэгж харагдаагүй!

- Танилцья! Минсок гэдэг! гэсээр гар өргөхөд би түүний гарнаас атган өөрийнхөө нэрийг хэлэв.

Минсок гэх ах инээгээд гараа татаж аван миний ард үүссэн хонхойрхойг харсаар: Сурч л байгаа юм байна! *бувтнах*

Түүний бувтнах дуугаар би: Сурдаг юм уу?

Би түүнийг өмнө нь харж байгаагүй учраас үнэхээр гайхаж байна. Шинээр ирсэн юм болов уу? тийм бол энд юу хийж байх билээ? саяны болсон зүйлийг харсан болов уу? харж болохгүй юмсан.

Тэр инээгээд толгой сэгсрэв.

Өхөөрдөм юм...

Үргэлжлүүлэн би толгой сэгсэрлээ.

Минсок гэх хүн урд ирж зогсоод ойртон чихэнд минь шивнэн: Би түүний ах байгаа юм! уулзах хэрэг гараад..

Би огцом холдов.

Би: Түүний!

- Дараа уулзья!

Тэр өөр үг хэлэлгүй шууд л эргэлээ. Надад түүний ардаас хараад үлдэхээс өөр арга байсангүй бас нөгөөтэйгүүр би түүнтэй зууралдахыг ч хүсэхгүй байна. Ангируугаа явлаа. Ангид ороход Жэхи гар даллаж харагдав.

Жэхи: Чи чинь яасан уддаг юм бэ? ангийн хаалга алга болчихож уу?

Би: Юу?

Жэхи: Тоглоом ч ойлгохгүй! уйтгартай амьтан! гэхэд би инээн: Би өөрт байж болох хамгийн удаанаар алхаж явсан юм! гэж хэлэхэд Жэхи духруу минь долоовор хуруугаараа заан түлхээд: Чи л байтлаа удаан алхаж гэнэ! *инээх*

Хичээл ордогоороо орж гуравдугаар цагийн хичээл орох гэхэд би нэг зүйл санав.

Энэ хичээлд бид хамт суудаг! хичээлийн анхны өдөр багш суудал зааж өгөхдөө анги түвшин харгалзаад мэргэжилийн хичээлийг дээд дамжааны ах эгч нартай хамт суун тэднээс тусламж авч болох учраас энэ суудлыг зааж өгсөн. Бид үг дугардаггүй. Тэр хааяа нэг асуусан асуултанд минь хариулж надад ч асуух зүйл олддоггүй байсан. Гэтэл одоо надад мэдэхийг хүссэн олон зүйл байна!

[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}Donde viven las historias. Descúbrelo ahora