Кёнсүү Ина хоёр гудамж уруудан алхахдаа бие биенээсээ бөлж байлаа. Кёнсүү илт зайгаа барьж байв. Харин Ина өөрийн хэлсэн үгэндээ эзэн болохын тулд хичээх аж.
Ина: Хаашаа явах уу? юм идэх үү? кино үзэх үү?
Кёнсүү зүгээр л толгой сэгсрэв. Тэрүүхэн хугацаанд Инагийн толгойд өөрийг нь тоохгүй байгаа залуугийн ардаас гүйж буй нэгэн чинь өөрийгөө мэдрэхдээ Кёнсүүг татан өөрлүүгээ харуулав.
Ина: Чи дургүй байгаа бол болих уу?
Кёнсүү үг хэлэлгүй түүнрүү ширтэнэ. Тэр тайван байлаа.
Ина: Тэгвэл би түрүүлээд явлаа! гэж хэлээд урагш хоёр алхахад Кёнсүү түүний гарнаас татан чирээд гудамжны буланд байх хүний нүднээс хол байх баригдаж буй барилга дээр ирэв.
Кёнсүү: Чи яг яах гэсэн юм?
Ина: Б-би зүгээр... б-болзохыг хүссэн!
Кёнсүү: Худалч!
Инаг доош харахад Кёнсүү түүний эрүүнээс өргөн өөрлүүгээ харуулав.
Кёнсүү: Би чамд нэг илбэ үзүүлэх үү?
Илбэ гэх үгийг сонссон Инагийн нүд нь томрон инээж байв. Тэр үүнд үнэхээр дуртай!
Кёнсүү гараа өргөн атгаа түүнд харуулан: Юу ч байхгүй байгаа биз!
Инаг толгой дохиход Кёнсүү дээш 3 см зайд 2 секундэнд өргөөд буулгав. Ина түүний алган дээрх эрвээхэйн хээтэй чулуутай хүзүүний зүүлтийг хараад том нүдлэхэд Кёнсүү дээш шидээд түүний нүүрлүү зөөлөн үлээв. Ина нүдээ аниад нээхдээ хүзүүнд зүүлттэй байх эрвээхэйн хээтэй хүзүүний зүүлтийг мэдрэхдээ худал ханиан: Энэ~ энэ үнэхээр гоё юм!
Кёнсүү: Энэ жинхэнэ илбэ байгаа юм! гээд хойш хоёр алхан: Одоо харин илбэ гэж хэлж болох ч биш зүйлийг үзүүлье! гээд өнөөх хүзүүний зүүлтийг Инагийн хүзүүнээс хүчтэй татан тасдаж аваад шууд базаж орхилоо. Ина хүзүүний зүүлтэнд хүрэхдээ л маш хатуу чанга чулуугаар хийсэн байсныг мэдсэн болхоор хормын төлийд бутран унах жижиг хилтэрхийнүүдийг ширтэн дуу алдав.
Ина: Чи~
Кёнсүү: Энэ илбэ биш, Ина! энэ бол хүч! гээд баруун хөлөөрөө хүчтэй газар дэвсэхэд газар хөдөлж баригдаж буй барилгын төмөр дугарч байв.
Ина түүнийг түлхэн: Холдох хэрэгтэй, энд аюултай шүү дээ!
Кёнсүү: Үгүй ээ, чиний айх ёстой зүйл энэ төмөрнүүд биш харин би байгаа юм! миний яагаад чамд дургүйг мэдэх үү? чи бүхнийг өөрийнхөө дураар хийдэг! хүнийг сонсдоггүй, аймхай, шудрага бас хараа муутай! гэж хэлээд хойш алхан: Зүгээр л хар! энэ ямар аюултай болохыг хар! гээд өнөөх цөмөрсөн газар, бутарч унасан зүүлтийэ зүг харан: Би чамайг хормын төдийд үгүй хийж чадна! өмнөх шигээ~~
VOUS LISEZ
[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}
Roman d'amourИлбэчин зөвхөн илбэ л үзүүлдэг, гэхдээ энэ өгүүлбэр худлаа юм байна лээ... тэр бусдаас өөр байсан болхоор би дуралчихсан! Энэхүү бичвэрийг 1000-дах дагагч, уншигч SansarmaaBatsaihan буюу Уна-д зориулав... :")) Publish: 2018.03.12 Зохиогчийн эрхтэй...