Кёнсүү ууртай гэгч нь МинСокруу харан: Хён! саяны үйлдэл чинь юу вэ? ямар новшоо хийгээд байгаа юм! гэхэд МинСок инээвхийлэн: Яасан юм! би биш чи гуянаас нь базсан биздээ?
Кёнсүү Инагийн гүйгээд гарах үйлдлийг бодон толгойдоо дүрслээд удалгүй толгой сэгсрэв.
Кёнсүү: Дахиж битгий тийм зүйл хийгээрэй!! гэж хэлээд өрөөрүүгээ оров.
Хоолны ширээний ард чимээгүй суух тэднийг МинСокын тэнэг үйлдэл орвонгоор эргүүлж орхисон юм. МинСок зүүн гараараа эвтэйхэн Инагийн гуянаас базахад Ина шууд л Кёнсүүрүү харсан. Кёнсүү ч мөн өөрлүү нь харах Инаг мэдрээд зөрүүлэн харахад Ина хөмсөг зангидаад хүчтэй гэгч нь ширээн доогуур Кёнсүүгийн хөлийг өшиглөж орхилоо. Кёнсүү чанга орилон босоод ширээн дээр хоёр гараараа тулан: Яаж байгаа юм?
Ина: Битгий миний биед хүр!! гэж хэлээд МинСок руу харан: Хоол амттай байлаа, баярлалаа! гэж хэлээд үүдний өрөөрүү гүйх шахам алхаж гутлаа өмсөөд гарахынхаа өмнө Кёнсүү рүү харан: Тэнэг амьтан!! гэж хэлчихээд гараад гүйв. Кёнсүү түүний үгийг бодсоор ахынхаа инээх төрхийг нүднийхээ булангаар хараад удаанаар бас зөөлөн толгойгоо баруун тийш эргүүлэв. Гэсэн ч түүний харц үнэхээр аймар байсан.
МинСок өрөөндөө орох түүний хойноос ширтсээр "Надад баярлана аа, чи муу" гэж чанга орилоод инээн: ТҮҮНИЙ ГУЯ ҮНЭХЭЭР НАРИЙН БАЙСАН ШҮҮ!!! гэж орилов.
Кёнсүү өрөөнийхөө хаалгыг онгойлгон: Тонил цаашаа!!! хэмээгээд хаалга дахин тас хийтэл хаалаа.
Кёнсүү орон дээрээ дээш харан хэвтэнэ. Тэр унтаж чадсангүй. Тэр хичээл эхлэхэд Инаг харсанаас хойш нойргүйдэлд орж унтаж чадахгүй байдаг байдалд орчихсон. Түүний унтахгүй хэвтдэг хугауха бага багаар уртсаж байсан юм. Тэр цагаа харвал шөнийн 2 цаг болж байх бөгөөд тэр босон хувцасаа өмсөв. Кёнсүү гадаа гараад Инагийн гэрийн зүг алхахдаа өөрийгөө гайхна. Кёнсүү болгоомжтой гэгч нь модны мөчир дамжсаар Инагийн өрөөний гадна ирээд харав. Сарны гэрэлд Инагийн тайван унтах төрх харагдаж, Кёнсүү хойш мод налан суув.
Инагийн бор шаргал үс долгионтой харагдаж, нүднийх нь эргэн тойронд бага зэрэг хөх туяа татжээ. Кёнсүү түүний ширээн дээрх зузаан номыг хараад толгой сэгсрэв.
- Ийм зузаан ном уншихаар нүд чинь өвдөх нь аргагүй шд!! гэж бувтнасаар суусаар л байв. Кёнсүү сарын өмнөөс л ингээд суудаг болчихсон. Инаг харах төдийд л түүний нойр нь хүрч эхэлдэг болжээ. Энэ ч түүний удмийн шийтгэлтэй холбоотой байв. Түүний удамд Кёнсүүгээс өөр хайртай хүнээсээ зугтаж байсан хүн байгаагүй. Түүний энэ шийдвэрч бас тэнгэр бусармаг хэрэг шүү дээ! Бурхан түүний шийдвэрийг эсэргүйцэж байв. Харин түүний удам бүгд л амьд үлдэхийн тулд дурласан эмэгтэйчүүдээ өөрийн болгосоор ирсэн. Гэсэн ч удам бүхэн цэвэр, эелдэг байгаагүй. Жишээлбэл, түүний аав!
ESTÁS LEYENDO
[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}
RomanceИлбэчин зөвхөн илбэ л үзүүлдэг, гэхдээ энэ өгүүлбэр худлаа юм байна лээ... тэр бусдаас өөр байсан болхоор би дуралчихсан! Энэхүү бичвэрийг 1000-дах дагагч, уншигч SansarmaaBatsaihan буюу Уна-д зориулав... :")) Publish: 2018.03.12 Зохиогчийн эрхтэй...