У. Ина, 18 настай, ахлах сургуулиа сая төгссөн. Улсынхаа шинээр нээгдсэн урлагийн сургуулийн илбийн ангид элсэн орсон итгэлтгий, сэргэлэн охин... Тэр илби үзүүлэх дуртай... Илби үзүүлэх нь түүний амьдралыг гэгээтэй болгодог гэхэд хэлсдэхгүй... Эцэг эх нь энгийн хүмүүс болон тэд хамт амьдардаг. Ина бол болгоомжтой, хэрсүү тийм л охин!
***
Ду Кёнсүү, 20 настай, Кёнсүү бол Инагийн орж буй урлагийн сургуулийн хоёрдугаар курсийн оюутан, мөн адил илбэ үзүүлдэг. Нууцлагдмал зан ариншинтай ч итгэж болох нэгэн гэдэг нь гаднах байдлаас нь хараад л мэдрэх тийм өвөрмөц ауратай хүн. Ганцаараа амьдардаг. Гэр бүлийн байдал нууц байдаг. Хүйтэн хөндий харагдаг... Гэвч түүний бүх зүйлс нууцлагдмал байсаар ирсэн!
***
Инагийн талаас
Шөнө хэн нэгэн хараад байгаа мэт санагдаж шууд л сэрчихлээ. Цаг харвал 3:00 болж байлаа. Өчигдөр ч бас яг 3:00 цагт сэрсэн гэдгээ мэдэж байна. Үнэхээр ойлгомжгүй юм. Гэнэт л сэрчихнэ. Заримдаа айх юм. Хэн нэгэн намайг ширтээд байгаа мэт санагддаг байсан ч нүдээ нээгээд харахад өрөөндөө ганцаараа л байдаг. Долоо хонгийн өмнө миний үсэнд хэн нэгэн хүрэх нь мэдрэгдсэн. Дараа нь бодох нь ээ би зүүдэлж байсан санагдаж байна.
Буцаад унтаад өглөө сэрнэ.
Өглөө сэрчихээд тогтмол хийдэг зүйлсээ хийсээр сургуульруугаа явлаа. Миний амьдар үнэхээр энгийн.. гэхдээ би хөгжилтэй хүн.. Өдөр бүр туулдаг зам минь сургууль гэр хоёрын хоорондох арван буудал хүрэхгүй урт зам л байх~ би өөр тийшээ явж үзээгүй. Миний хийдэг ганц зүйл нь илби л үзүүлэх юм. Би илби үзүүлж байхдаа өөрийгөө чөлөөтэйгөөр мэдэрдэг. Хэдий хүн бүхэн надруу хардаг ч би чөлөөтэй байдаг. Яг л ганцаараа тэнгэрт нисэж байгаа мэт санагддаг. Гэрээсээ гаран сургуульруугаа алхахдаа би өнгөрсөн өдрүүдийг бодов. Үнэхээр хачин! Хэдэн өдөр би шөнө 3:00 цагт сэрдэг болчихсон. Аймшигтай! Би 3 гэдэг тоог ч үзэн ядаж эхэлсэн. Гэхдээ л 3 гэх энэ тоо харахад ч муухай тоо... Миний явдаг ахлах сургуульд сурагчидын үнэлэхдээ 1-5-ын хооронд үнэлдэг байсан. Ер нь л би 3 гэх тоонд дургүй. Энэ тоо муу, сайн гэх хоёр үгийг хоёуланг нь илтэгдэг болхоор би дургүй! Зүгээр л дургүй! Би өөрийгөө дунд түвшиний хүүхэд гэж харахдаа бухимддаг. Энэ үнэхээр хэцүү~ би нэг бол шилдэг нь эсвэл хамгин муу нь байхдаа сэтгэл хангалуун болдог тийм л хүн!
KAMU SEDANG MEMBACA
[Дууссан] •The Secret Of Magic• {Gift for Уна}
RomansaИлбэчин зөвхөн илбэ л үзүүлдэг, гэхдээ энэ өгүүлбэр худлаа юм байна лээ... тэр бусдаас өөр байсан болхоор би дуралчихсан! Энэхүү бичвэрийг 1000-дах дагагч, уншигч SansarmaaBatsaihan буюу Уна-д зориулав... :")) Publish: 2018.03.12 Зохиогчийн эрхтэй...